1
Цүнх
Цүнх бол утас, түрийвч зэргийг хадгалах үүрэгтэй зүгээр нэг уут биш юм. Энэ нь бүсгүй таны нэр хүндийн баталгаа болж, гоо үзэсгэлэнг тань улам бүр нэмэгдүүлэх үүрэгтэй. Харин таны цүнх чанартай материалтай, өнгө үзэмж сайтай байх ёстойг анхаараарай. Мөнгөө хэмнэж, хуурамч арьсан цүнх авах хэрэггүй. Мөн та хэзээ ч моодноос гардаггүй цүнхнүүдийг мэдэж авахыг хүсвэл ЭНД дараарай.
2
Чамин өндөр өсгийт
Чамин өндөр өсгийтэй гутал эмэгтэй хүн бүрт дор хаяж, 1-2 ширхэг байх ёстой. Энэ нь таны эмэгтэйлэг, дур булаам төрхийг илүүтэй тодотгож, эрхэмсэг харагдуулна. Гэхдээ таны гутал бага зэрэг үнэтэй бас, чанартай байх ёстойг анхаараарай. Мэдээж өндөр өсгийт хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд жилээс жилд өнгө төрхөө шинэчилж, улам бүр загварлаг болсоор байна.
3
Гоёл чимэглэл
Өн эртнээс охид бүсгүйчүүд төрөл бүрийн гоёл чимэглэл зүүж, өөрсдийн гоо төрхөө тодотгож байсан билээ. Хүзүүний зүүлт, ээмэг, бөгж гэхчлэн гоёлууд нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд улам бүр шинэчлэгдэж, өнгө төрхөө өөрчилсөөр байх юм.
4
Цув
Та урт цувыг өдөр тутамдаа өмсөж болох бөгөөд энэ нь таны үзэсгэлэнт төрхийг улам бүр тодотгоно. Мөн цув нь олон зууны түүхтэй боловч, өнөөдөр охидын дунд алдартай, өмсөх дуртай хувцаснуудын нэг хэвээр байгаа билээ.
5
Хүрэм
Хаана ч, хэзээ ч өмсөж болохуйц энгийн хүрэм нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд бий гэдэгт итгэлтэй байна. Хэзээ ч моодноос гарахгүй тул нэг авчихсан байхад нэлээд хэдэн жил өмсөх боломжтой юм.
6
Хар даашинз
Богинохон хэрнээ дэгжин хар даашинз нь хэзээ ч моодноос гарахгүй. Тус даашинзаар үе үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гоёсоор ирсэн бөгөөд таны ч гэсэн тэргүүн сонголтуудын нэг байх болно.
Бүсгүй таны гоо үзэсгэлэн мөнхөд гэрэлтэж байх болтугай!