Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад 2017 онд 25 орон гэргүй өрх өөрийн гэсэн гэртэй болно. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол мэдлэг мэдээллийг сайжруулах, орон гэргүй иргэдийг өөрийн гэсэн гэр оронтой болгох ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр Даланзадгад, Ханхонгор сумдын 4 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэхүү ажлын үр дүнд он гарсаар 10 өрхийн 30 ГАРУЙ ИРГЭН ӨӨРИЙН ГЭСЭН ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ болжээ.