1
Духан дээрх цэг - Муу муухай зүйлээс хамгаална
Духан дээрх цэг хамгийн их утга учиртай байдаг. Уг цэгийг "Диваажин дахь луугийн гэр" гэж нэрлэдэг бөгөөд өөрөөр "Жан" гэх нь ч бий.
Духан дээрх цэг амжилт бүтээл, хүч чадлыг бэлгэдэхээс гадна, муу муухай зүйлээс эзнээ хамгаалдаг.
Иймд уг цэгийг наранд түлэгдэхээс сэргийлж, батга гаргалгүй, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй юм. Харин нас ахих үед цэг байрлаж буй хэсгийн арьс үрчлээтэх нь байж болох асуудал гэнэ.
Мөн таны духан дээр хар өнгийн мэнгэ байдаг бол, авахуулах хэрэгтэйг Хятадын судар номонд бичсэн байдаг аж. Энэ нь азгүйтэхэд хүргэдэг байна.
2
Хамрын дээд хэсэг - Элбэг дэлбэг байдал, хүч чадал
Нүдний харалдаа орших хамрын уг цэгүүд нь "Жен" гэх нэртэй. Хятадууд үүнийг "Амьдралын их ордон" гэж нэрлэдэг аж. Энэ цэгийг байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Ямар ч нөсөө толбо, мэнгэ, батга байх ёсгүй. Яагаад гэвэл энэ цэг таны амьдралын хувь заяа болон хүч чадлыг бэлгэдэж байдаг.
3
Хамар - Эд баялаг
"Ин" буюу "Гол, горхи" гэж энэ цэгийг нэрлэдэг бөгөөд эд баялгийг урин дууддаг байна. Батга, хар өнгийн нөсөө толбо дээр нь гаргаж болохгүй. Эс бөгөөс эд баялгийн үүд хаагдаж, зарлагын үүд нээгдэх нь бий. Мөн амьдралд азгүйтэх нь ихэсч, байнга бүтэлгүйтдэг ажээ.
4
Уруул болон хамрын завсар - Гоо сайхан
"Гайхамшгийн сувд" гэх нэртэй уг цэг нь гоо сайхныг бэлгэддэг. Мөн сайн сайхан зүйлд хүргэх зам гэж үзэх нь бий.
Мөн Хятадууд энэ цэг дээр дарснаар үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэж, түүнийгээ цаасан дээр төвөггүй буулгах эрдэмд суралцана гэж итгэдэг байна.
5
Ам - Мөнгө, аз
Хятадууд амыг нүүрэн дээрх хоёр дахь "Гол, горхи" гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүний уруул зөөлхөн бол, аз жаргалтай амьдралын үндэс гэж үзэх нь бий. Харин амаа хэзээ ч хуурай байлгаж болохгүй. Ингэх аваас азгүйтэл нөмөрч авах үндэс болдог байна. Хуурай байлгахаас сэргийлснээр үр дүнд нь мөнгөний үүд хаалга нээгддэг ажээ.
6
Эрүү - Урт наслах үндэс
Нүүрэн дээрх хоёр дахь "Уул" буюу эрүү нь цахирмаа цэцэгтэй зүйрлэгддэг бөгөөд урт, удаан амьдралыг бэлгэддэг. Харин хэт налуу эсвэл сулбагар эрүү нь богино амьдрал, үхлийг зөгнөдөг гэж Хятадууд үздэг байна.
7
Хөмсөг - Амжилтанд хүрэх шат
Хэрвээ та гэрэлтсэн мэт нүдтэй бол, танд эдийн засгийн салбарт гайхалтай амжилтанд хүрэх боломж байна. Түүнчлэн хөмсөг тань өтгөн бол, амжилтын түлхүүрийг бусадтай харьцуулахад илүү хялбар өөрийн болгож чаддаг гэнэ.
8
Хацар - Санхүүгийн амжилт
Таны хацрын яс шөвгөр бол, санхүүгийн эрх чөлөөг мэдэрч чадна. Харин туранхай хацартай байж болохгүй. Түүнчлэн Хятадууд хацрын ясны хэлбэр сайтай хүмүүс бусдаас илүү сайхан амьдардаг гэж үздэг байна.
9
Чих - Мэргэн ухаан
Дорвогор чихтэй байж болохгүй. Хэрэв таны чих махлаг, мөгөөрс нь тод бол, та мэргэн ухаантай байж чадах бөгөөд хүсч буй материаллаг зүйлсээ өөрийн болгох боломжтой юм.
Таны амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!