1
Цусны даралтыг бууруулдаг
Бид дасгал хөдөлгөөн хийж, зүрхээ эрүүл байлгахыг хичээдэг. Харин секс хийх нь мөн нэгэн төрлийн дасгал болж, таны цусны даралтыг тогтворжуулж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг байх юм. Мөн сексийн үеэр ялгарах эндорфин, серотонин зэрэг дааврууд нь стрессийг бууруулж, тайван амгалан мэдрэмжийг төрүүлдэг байна. Тиймээс завгүй буюу орондоо ихэнх цагийг өнгөрүүлдэг хүмүүс зүрх судасны өвчнөөс өөрсдийгөө сэргийлж чаддаг аж.
2
Стресс бухимдлаас сэргийлнэ
Нэг нэгнээ хайрлаж, сексийн амьдралд идэвхтэй байх нь таныг стресс бухимдлаас хол байлгах болно. Зүгээр ч нэг стрессээс ангид байлгаад зогсохгүй, таныг аз жаргал, баяр хөөрөөр цэнэглэж, амьдарлын амтыг мэдрүүлэх аж. Та аз жаргалыг өөр хаа нэгтэйгээс хайх биш, дэргэдэх хайрт, гэр бүлийнхнээсээ мэдрээрэй.
Мөн секс нь бухимдлыг дарж, нойргүйдлийг эмчилдэг байна. Нойр нь хулжиж, унтаж чадахаа больсон хүмүүсийг сексийн амьдралд илүү анхаарлаа хандуулахыг зөвлөдөг аж. Үүнийг судалгаагаар баталж, тогтоосон болохыг ахин дуулгая.
3
Калор шатаана
Секс хийх явцад хүн тураах цай ууж, хэдэн км гүйснээс хамаагүй илүү калори шатааж байдаг аж. Ийн хамаг биеийн хөлсөө гаргаж, шатаж байхдаа та хичнээн гр турж байгаагаа мэдэрдэг үү. Ингэснээр бүсгүйчүүд өөрийгөө улам сайхан болж буйгаар мэдэрч, гоолиг, өв тэгш бие галбиртай болоход алхам алхмаар ойртож байдаг байна. Мөн Кетрин Любимов (Catherine Lyubimov) хэмээх секс судлаач бүсгүй өдөр бүр тогтмол секс хийснээр ердөө 2 сарын дотор 15 кг жин хасжээ. Бүсгүй хоолны дэглэм бариагүй бөгөөд илүү тураах дасгал ч хийгээгүй гэдгээ хэлсэн байна. Мөн нэг цагийн турш секс хийснээр, 144 калор шатаадаг болохыг судлаачид олж тогтоожээ.
4
Илүү тухтай унтахад туслана
Дээр дурдсанчлан секс хийх үед ялгарах дааврууд нь стрессээс ангижирч, тайвшрахад тусладаг. Сексийн дараа эмэгтэйчүүд "эстроген" дааврыг илүү их хэмжээгээр ялгаруулдаг гэх бөгөөд энэ нь амархан унтахад тусладаг байна. Эрэгтэйчүүдэд ч мөн адил нөлөө үзүүлэх ба ядаргааг нь тайлж, тайван унтуулдаг аж.
5
Холбоо, харилцааг сайжруулна
Тогтмол секс хийж байх нь хосуудын нэгнээ хайрлах сэтгэлийг бататгаж, хайрыг бадраадаг билээ. Энэ нь харилцааг улам бүр гүнзгий хэлбэрт аваачиж, нэг шат ахиулдаг бөгөөд нэг нэгэндээ итгэх итгэлийг ч мөн давхар нэмэгдүүлж байдаг юм. Секс нь эрүүл мэнд, хүний биед гайхалтай нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл зүйд нөлөөлж, хосуудын харилцааг бататгадаг байна.
6
Сэтгэл гутралыг эмчилнэ
Хайрттайгаа орондоо ноцолдож, хором мөч бүрийг хөгжилтэй өнгөрүүлэх нь сэтгэл гутралын өвчнийг эмчилж, таныг сэргэлэн цовоо, эрч хүчтэй болгох аж. Хэрвээ танд асуудал гарч, үргэлж л сэтгэл гутруу явах болсон бол, амраг хайрттайгаа илүү нээлттэй байж, хамтдаа илүү их цагийг хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй юм. Энэ бүхэн таныг аз жаргалтай, баяр хөөртэй нэгэн болгож өөрчилнө.
7
Ханиадыг намдаана
Хамгийн сайн ханиадны эм бол секс, хайр болохыг та мэдэх үү? Долоо хоногт 1-2 удаа секс хийх нь ханиадны эсрэг дархлааг идэвхжүүлж, таны өвчнийг эдгээх аж. Сексийн дараа ханиадны шинж тэмдэг болох ханиалгах, найтаах, нус гойжих зэрэг алга болсон байхыг та анзаарах болно.
8
Таныг улам бүр эрч хүчтэй, залуухан харагдуулна
Хөнжилдөө орж, хамтрагчтайгаа жаргал эдлэх бүртээ та арьсаа өнгөлөг болгож байна гээд боддоо. Секс хийснээр цусны эргэлт сайжирч, арьсанд очих хүчилтөрөгч нэмэгдэж, арьс урьд урьдынхаасаа гэрэлтсэн толигор болдог аж. Үүнээс гадна секс үсэнд ч мөн нөлөөлж, намирсан торгомсог болгодог төдийгүй даавраас улбаатай батга арилж, хөгшрөлт удааширдаг гэхчлэн маш олон давуу талууд байгаа юм. Секс хийгээд л байвал, улам бүр залуу, өнгөлөг, үзэсгэлэнтэй харагдах аж.
9
Сарын тэмдгийн мөчлөгийг богиносгоно
Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирдэг өдрүүд хамгийн тухгүй, бухимдал төрүүлэм байдаг. Харин тогтмол секс хийх нь сарын тэмдгийн мөчлөгийг богиносгож, таны зовлонт өдрүүдийг цөөлөх болно.
10
Зүрхний үйл ажиллагааг сайжруулна
Мэдээж секс хайр сэтгэлийг бадамлан асааж, хосуудыг нэг болгож нэгтгэдэг. Энэ нь мөн хүний биеийн хамгийн чухал эрхтэн болох зүрхний үйл ажиллагааг дэмжиж, өвчлөхөөс сэргийлдэг байна. Нэгэн судалгаагаар, долоо хоногт 2 удаа секс хийдэг залуу, сардаа нэг удаа секс хийдэг хүнийг бодвол зүрхний шигдээс, зүрх судасны өвчин тусах магадлал нь харьцангуй бага болохыг тогтоожээ. Учир нь зүрхний өвчлөл нь ихэвчлэн стресс бухимдлаас үүдэлтэй байдаг бөгөөд секс хийж уур бухимдлаас салсан хүмүүс зүрхээ эрүүл байлгаж чаддаг юм. Тиймээс та эрүүл зүрхтэй байхыг хүсвэл, амраг хайртайгаа хийх сексийн давтамжаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
11
Өвдөлтийг намдаана
Сексийн үеэр ялгарах серотонин, фенлететамин, допамин дааврууд нь биеийн өвдөлтийг намдааж, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг. Ялангуяа толгойн өвдөлтийг сексийн тусламжтайгаар дарж болдог байна. Дараагийн удаа таны толгой өвдөөд байвал, хүчтэй эм тариа хэрэглэхийн оронд, хайрттайгаа шинэ зүйлсийг туршиж үзээрэй.
12
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
Тогтмол бэлгийн харьцаанд орох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, эрч хүчтэй болгодог байна. Бүх зүйлсийг эерэг, гэгээлгээр харж, хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Мэдээж энэ бүхэн л аз жаргалтай, амжилт дүүрэн амьдрахад чухал нөлөөг үзүүлэх нь гарцаагүй билээ.
13
Тархийг цэнэглэнэ
Секс нь таны зүрхийг хамгаалаад зогсохгүй тархийг цэнэглэж, хурц ухаантай болгодог байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, секс нь тархины эд эсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг аж. Мөн энэ нь мэдрэлийн эсийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг дэмждэг байна. Нэг ёсондоо секс хийсний дараа таны тархи илүү сайн ажиллана.
14
Аз жаргалыг бэлэглэнэ
Нэг нэгнийхээ биеийг амталж, таашаал эдэлнэ гэдэг хос хоёр нэг хүн болж байгааг илтгэдэг. Сексийг та аль болох гэрэл гэгээтэй талаас харж, үүний давуу чанаруудыг биеэрээ мэдэрч байгаарай. Амттай сайхан сексгүйгээр гэр бүл, хосын харилцаа удаан үргэлжлэхгүй тул та үүнийг аз жаргал бэлэглэгч хэмээн ойлгож, үргэлж шинийг эрэлхийлж байгаарай.
Таны сексийн амьдралд амжилт хүсье!