Энэ 7 хоногт таныг юу хүлээж байна вэ? /Зурхай/

Та бүхэндээ энэ 7 хоногийн буюу 2017.06.19-06.25-ныг хүртэлх өдрүүдийн зурхайг хүргэхээр бэлтгэснийг дуулгахад таатай байна. Та энэхүү зурхайг уншсанаар энэ 7 хоногт өөрийн ажил, амьдрал, хайр дурлалын харилцаанд ямар зүйлс тохиолдох болохыг мэдэж авах боломжтой юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, шинэ 7 хоногийн зурхайтайгаа танилцацгаая. 

Энэ 7 хоногт таныг юу хүлээж байна вэ? /Зурхай/

1 Хонь (03/21-04/19) - Цөөн хэдэн том ажлыг амжуулах болно

Энэ 7 хоногт та хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийхэд тохиромжтой. Тиймээс цаг, зав гарвал, дэлгүүр хэсч, өөртөө шинэ зүйл худалдан авч, гадаад төрхөндөө анхаарахад гэмгүй. Баасан гарагт шинэ сарны нөлөөлөл танд ивээлээ өгөх болно.

Таны амьдрал урьдын адил олон ангит кино шиг адал явдлаар дүүрэн өнгөрөх бөгөөд энэ удаад эерэг зүйлс олон тохиолдох нь ээ. 

Хонь (03/21-04/19) - Цөөн хэдэн том ажлыг амжуулах болно

2 Үхэр (04/20-05/20) - Бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй

Бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй гэхээр та эмээсний хэрэггүй. Учир нь энэ нь таныг илүү том, илүү эерэг зүйл рүү тэмүүлэх үндэс болох болно. Энэ 7 хоног үхрүүд бүтээлчээр сэтгэж, тэдний толгойнд олон гайхалтай шинэ санаанууд орж ирнэ. Баасан гарагт гарах шинэ сар таныг хүсэл мөрөөдөлдөө хүрэх эрч хүчээр хангана. Энэ үед ирээдүйгээ гэгээлгээр төлөвлөхөд төдийлөн буруудахгүй.

Ажил мэргэжлээс гадна, хайр сэтгэлийн тал дээр үхрүүд амралтын өдрүүдэд одтой байж мэдэх нь. Од, гариг эрхэс таныг амьдралаас сэтгэл ханамжийг мэдэрч, жижиг зүйлд бүү сатаар гэж зөвлөж байна. Ингэж чадвал та энэ 7 хоногт амжилттай байж чадах ажээ.

Үхэр (04/20-05/20) - Бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй

3 Ихэр (05/21-06/20) - Өөртөө итгэлтэй байгаарай

Илүү хянуур, төлөвлөгөөтэй байх ёстой цаг хугацаа өмнө тань тулж ирээд байна. Ирээдүйдээ одооноос санаа тавьж, санхүүгийн нөхцөл байдлаа сайтар судлах нь чухал юм. 7 хоногийн сүүлээр багагүй саад бэрхшээлүүд танд тулгарна. Гэвч та тэдгээрийг төвөггүйхэн даваад, гарч чадах болно. 

Учир нь баасан гарагт гарах шинэ сар танд тусална. Бусдын таныг гэж санаа тавьж байгаа хайр халамж болон зөвлөгөөг дагахаас бүү цааргалаарай. Өөртөө итгэлтэй байж чадвал, энэ 7 хоног тийм ч хүнд өнгөрөхгүй. 

Ихэр (05/21-06/20) - Өөртөө итгэлтэй байгаарай

4 Мэлхий (06/21-07/22) - Төрсөн өдөр тань айсуй

Пүрэв гарагт нар мэлхийнүүдэд ивээлээ хайрлах болно. Ингэснээр та төрсөн өдрөөрөө баяр хөөртэй байх боломжтой гэсэн үг юм. Та одоо магадгүй их зүйлийг хийж амжуулах гээд завгүй хөдөлмөрлөж байж мэдэх хэдий ч, энэ бүхэн удахгүй дуусч, эрх дураараа байх цаг ирнэ гэдэгт итгээрэй. 

Баасан гарагт гарах шинэ сар таны хувьд цоо шинэ эхлэлийг бэлгэдэж байна. Хэрэв хайр дурлал тань бүтэлгүй байвал, энэ 7 хоног шинэ хайртай учирч болзошгүй болохыг сануулъя. Асуудлууд бага багаар ундарч мэдэх юм. Гэвч эерэг хандлагатай байж чадвал, та асуудлыг шийдвэрлэх гарц олж чадна. 

Мэлхий (06/21-07/22) - Төрсөн өдөр тань айсуй

5 Арслан (07/23-08/22) - Хүчирхэг байх хэрэгтэй

Эхний өдрүүд магадгүй танд хатуу хандаж болох юм. Гэвч яг одоо л хөл дээрээ бат зогсож, ямар ч асуудал гарсан давж гарах сэтгэлийн хүч тэнхээтэй байх хэрэгтэйг од, гариг эрхэс танд сануулж байна. Хайр дурлалын хувьд бага зэрэг ээдрээтэй маргаанууд ар араасаа гарч мэдэх хандлагатай байгааг бүү мартаарай. 

Удахгүй гарах шинэ сарын нөлөөгөөр ажлаа алдахгүй, тогтвор суурьшилтай ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Гэвч амьдралын хэв маягаа бага ч болов өөрчлөх нь чухал юм. Хэтэрхий хөдөлмөрч, хичээнгүй зангаасаа болоод та өөрийнхөө эрүүл мэндээ хохироож байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Иймд эрүүл мэнддээ анхаараарай гэж зөвлөе.

Арслан (07/23-08/22) - Хүчирхэг байх хэрэгтэй

6 Охин (08/23-09/22) - Өөрчлөлтийг хий

Эргэн тойронд тань байгаа найз нөхөд үнэхээр таны амьдралд байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг нухацтай бодож үзэж цаг нэгэнт иржээ. Найз нөхөд гэхээсээ илүү өөртөө цаг гаргаж, бүтээлчээр сэтгэх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Муу зуршлуудаа энэ 7 хоногт амжиж хаяарай. Танд баяр баясал, аз жаргал мэдрүүлж чаддаг хүмүүстээ илүү цаг гарга. Энэ нь тийм ч буруу шийдвэр болохгүй. 

Нэг ёсондоо та энэ 7 хоногт өөрийгөө хүрээлж буй муу хүмүүсээс зайгаа барьж, өөртөө болон өөрийг тань гэдэг хүмүүст цаг гаргах хэрэгтэй юм. 

Охин (08/23-09/22) - Өөрчлөлтийг хий

7 Жинлүүр (09/23-10/22) - Карьераа өсгөх боломжтой

Энэ 7 хоногт ажил мэргэжилдээ түлхүү анхаарч чадвал, карьераа өсгөх боломж танд байна. Өөртөө байгаа бүхий л эрч хүчээ зөвхөн ажилдаа зориул. Сэтгэлийг тань татсан, сонирхолтой санагдсан төслүүд дээр ажиллах хэрэгтэй. 

Баасан гарагт гарах шинэ сар танд шүүрч авч болох олон гайхалтай боломжуудыг бэлджээ. Алийг нь ч зүгээр салхинд хийсгэх хэрэггүй. Бүх боломжийг ашиглаж чадах аваас амжилт таниас нэг хэсэгтээ холдохгүй. 

Жинлүүр (09/23-10/22) - Карьераа өсгөх боломжтой

8 Хилэнц (10/23-11/21) - Аль болох тав тухыг мэдэр

Ямар нэгэн шалтгаангүйгээр сэтгэл санаа тань хямарч мэдэхээр байна. Магадгүй та хэт их уйтгар гунигт автсан байж болох юм. Тиймээс урьд өмнө нь огт хийж байгаагүй цоо шинэ зүйлсийг туршиж үзэхэд гэмгүй.

Шинэ сар таныг эрч хүчээр цэнэглэж өгөх бөгөөд үр дүнд нь та магадгүй шинэ хайртай учирч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, шинэ 7 хоногийг ашиглан, өнгөрсөнд үлдсэн зүйлсийг тэр чигт нь мартаарай.

Хилэнц (10/23-11/21) - Аль болох тав тухыг мэдэр

9 Нум (11/22-12/21) - Зөн совиндоо итгэ

Танд энэ 7 хоног олон сонирхолтой боломжууд өмнө тань гарч ирэх нь ээ. Зарим нь таны итгэлт хүмүүстэй холбоотой байх бол, зарим нь дайснуудтай холбоотой ажээ. Мөн яг одоо ирээдүйгээ төлөвлөж эхлээгүй байгаа бол, өөртөө итгэлтэй байж, хожмын амьдралаа нухацтай бодож үзээрэй гэж зөвлөе.

Баасан гарагт гарах шинэ сар таныг ямар ч асуудлыг давж гарахад тань туслах болно. Амархан шантарч байгаа мэт мэдрэмж төрж болох ч, энэ нь түрхэн зуурынх байх болно.

Нум (11/22-12/21) - Зөн совиндоо итгэ

10 Матар (12/22-01/19) - Хайр дурлалдаа анхаар

Хайр дурлалдаа анхаарах цаг иржээ. Хайр дурлалыг амьдралынхаа гол сэдвийг болгоход төдийлөн буруудахгүй болов уу. Учир нь романтик харилцаа үүсгэхэд энэ 7 хоног гайхалтай тохирох болно. Харин та ийм төрлийн харилцаанд орохдоо бүү залхуурч, хойш суугаарай.

Шинэ сар ч гэсэн, танд хайр дурлалын асуудал дээр туслахад бэлэн байна. Учирсан шинэ учрал тань зүрх сэтгэлийг догдлуулж чадахуйц байх бөгөөд та өнөөдрийг хүртэлх хугацаанд хангалттай их хичээснийхээ хариугаа хүртэж байгаа нь энэ юм.

Матар (12/22-01/19) - Хайр дурлалдаа анхаар

11 Хумх (01/20-02/18) - Өөрийгөө хайрла

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй ажил, амьдралдаа нухлагдсаар сууна уу. Тэгвэл энэ 7 хоногт өөртөө багахан ч болов цаг гаргаарай. 

Шинэ сар гарснаар таныг эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулж байна. Эс бөгөөс өвчин тусах аюултай ажээ. Хэрэв та өвдөх юм бол, таныг гэх хүмүүс олон байх бөгөөд тэдэнд таны эрч хүч, оюун ухаан хэрэг болно гэдгийг санах хэрэгтэй. Иймд өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ бүү муутгаарай.

Хумх (01/20-02/18) - Өөрийгөө хайрла

12 Загас (02/19-03/20) - Эерэг хандлагатай байна

Энэ 7 хоног таны сэтгэл санаа тогтвортой байх бөгөөд үр дүнд нь та гайхалтай романтик харилцааг үүсгэж мэдэх юм. Шинэ сар танд асар их эрч хүчийг өгөх бөгөөд сайхан хайртай учрах боломжийг ч давхар олгох болно. Харин та үүнд бүхий л зүрх сэтгэлээ зориулж чадвал, гайхалтай хайрын нэг хэсэг болох боломжтой ажээ.

Өөрийгөө чөлөөлж, таныг чиглээд ямар гайхалтай зүйлс ирж байгааг зүгээр л харж, мэдэр. Магадгүй энэ бүхэн таны хүсэн хүлээж байсан амьдралын эхлэл ч байхыг үгүйсгэхгүй! 

Загас (02/19-03/20) - Эерэг хандлагатай байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()