Таны үнэ цэнийг унагаадаг 5 үг

Та гаднаасаа хичнээн үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж байлаа ч, амнаас тань гарах ганц л зохисгүй үг таныг үнэлэх үнэлэмжийг бууруулж, үнэ цэнийг тань унагаана. Тиймээс юу хэлж байгаагаа анзаарч байхад гэмгүй юм. Харин чухам ямар үгс таны үнэ цэнийг унагааж, үзэсгэлэнт төрхийг гундаадаг болохыг олж мэдэцгээе. 

Таны үнэ цэнийг унагаадаг 5 үг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Би ядраад байна

Би ядарч байна гэх нэрийн дор гэртээ хэвтэж, цахим сүлжээгээр аялах хэрэггүй. Энэ нь таныг гутранги үзэлтэй, бодит байдлаас илүүтэй хийсвэр ертөнцөд амьдардаг хуурамч нэгэн гэх сэтгэгдлийг бусдад төрүүлэх юм. Иймд аливаа үйл ажиллагаа, цэнгүүнээс хойш суухын оронд, залуу насны эрч хүчээ мэдэрч, гадагш гараарай. Юм болгоноос хойш сууж зугтах нь танийг найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн болгохыг анхаарах хэрэгтэй. 

Би ядраад байна

2 Би тарган

Өөрийгөө толинд харах бүртээ тарган хэмээн гомдоллож, бусдад төвөг удахаа болиорой. Хичнээн тэр танд хайртай байлаа ч, энэхүү байдлаас тань залхаж, эцэстээ юу гэхээ ч мэдэхээ болино. Үнэхээр л та тарган харагдаж байвал, гонгинож, гутрахын оронд зүгээр л турах хэрэгтэй. Энэ нь таны эргэн тойронд байгаа хүмүүст хичнээн төвөгтэй санагдахыг бодолцож үзэхийг зөвлөе. 

Би тарган

3 Миний нүүрэн дээр маш их үрчлээс байна

Таны нүүрэн дээр үнэхээр л их үрчлээс үүссэн байлаа ч, үүнийг асуудал болгож, хүн бүхэнд ярих шаардлагагүй. Энэ нь таныг өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн мэт харагдуулах сөрөг талтай. Үүний оронд давуу талаа илүү гаргаж, бусдад гайхуулах хэрэгтэй юм. 

Таны нас ахиж, нүүрэн дээр тань үрчлээс үүсэх тусам өөртөө итгэлтэй болж, хүмүүсийн анхаарлыг татаарай. Ингэснээр та бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно. 

Миний нүүрэн дээр маш их үрчлээс байна

4 Би зураг авахуулах дургүй

Хамтдаа хөгжилдөж, зургаа авахуулъя гэтэл, "би зураг авахуулах дургүй" хэмээн бүдүүлэг аашилж, бусдыг эвгүй байдалд бүү оруулаарай.

Ингэснээр та:

  • Бусадтай харилцаа үүсгэж чаддаггүй, дотогшоо нэгэн
  • Өөртөө итгэлгүй
  • Аймхай, ичимхий гэх бодлыг хүмүүст төрүүлэх болно.

Тиймээс хэт төвөгтэй аашаа засч, яагаад нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан зургаа авахуулж болохгүй гэж? 

Би зураг авахуулах дургүй

5 Бүгдэд татгалзах

Бусдын тавьсан санал бүрт татгалзаж, үргэлж өөрийгөө бүх зүйлсээс тусгаарлаж байх нь хамгийн утгагүй хэрэг юм. Ингэснээр та цаашдаа нийгмээс тусгаарлагдаж, найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн болохыг үгүйсгэхгүй билээ. Тиймээс одооноос ч болов өөрийгөө нээж, аз жаргалын эрэлд гараарай. 

Бүгдэд татгалзах

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()