Эвгүй үнэртэй унгаад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Мэдээж гэдэсний хийгээ гаргаж, унгахгүй хүн гэж дэлхийн хаана ч байхгүй билээ. Гэхдээ таны унгас өмхий болж, хажууд байгаа хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлээд байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ унгасны үнэр, юуг илтгэж, ямар шалтгаанаар өөрчлөгдөж байдгийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Эвгүй үнэртэй унгаад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Унгас гэж юу вэ? 

Амьсгалах үед биед орсон агаар, хоол боловсруулах системээр дамжин, биеэс гадагшлахыг унгас гэж нэрлэдэг. Зөвхөн амьсгалах бус бохь зажлах, юм уух, хоол идэхэд биед орсон агаар ч мөн, эд эрхтнээр дамжиж явсаар гадагшилдаг байна. Унгас бол зайлшгүй байх шаардлагатай зүйл ба үнэрээс нь хамаарч, эрүүл мэндээ шинжиж болдог байна. 

1 Өмхий унгас

Таны унгас өмхий үнэртэж, хажууд байгаа хүмүүсийг тавгүй байдалд оруулах нь тийм ч сүртэй зүйл биш юм. Энэ ердөө л таны идсэн хоол хүнснээс хамаарч байгаа аж. Таны идсэн хоолонд агуулагдах хүхэр биед нэвтэрч, гадагшлахдаа өмхий унгас болдог байна. Иймд та санаагаа чилээх шаардлагагүй юм. 

Өмхий унгас

2 Хэт өмхий унгас

Тэвчихийн аргагүй дэндүү өмхий унгас нь таны эрүүл мэнд асуудалтай байгааг илтгэнэ. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа тэр дороо өмхий унгаж байгаа бол, таны бие дэх "лактоз" буурсан гэсэн үг юм. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтэнд асуудал үүссэн үед, маш муухай үнэртэй хийг биеэс гаргадаг байна. 

Хэт өмхий унгас

3 Үнэр багатай унгах

Үнэр багатай буюу хурц үнэргүй унгас нь таны бие хэвийн, ямар нэгэн асуудал байхгүй болохыг илтгэж байгаа юм. Ялангуяа өглөөдөө  их хэмжээний ус ууж, өдрийн турш хөдөлгөөнтэй байхад ихэвчлэн үнэргүй унгас гардаг аж. 

Үнэр багатай унгах

4 Олон удаа дарааллаж унгах

Энэ нь таны хооллолттой шууд холбоотой юм. Байн байн буюу олон удаа дарааллаж унгах нь таны хоол шингэх явц хурдацтай байна гэж ойлгож болно. Ихэвчлэн цагаан хоолтон хүмүүс дарааллаж олон удаа унгадаг бөгөөд үүнийг сайны дохио гэж ойлгож болох юм. Энгийн буюу ямар ч эрүүл мэндийн асуудалгүй хүн өдөрт дунджаар 20 удаа унгадаг байна. Гэхдээ хэт их унгаж, аргаа барж байвал, эмчид хандахыг зөвлөе. 

Олон удаа дарааллаж унгах

5 Унгасны тухай сонирхолтой асуултууд

Унгасаа тэвчвэл юу болох вэ? 

Бид зарим тохиолдолд унгасаа тэвчих хэрэгтэй болдог. Мэдээж олон нийтийн газар хийгээ гаргах шиг соёлгүй үйлдэл гэж хаана байх билээ. Гэхдээ удаан хугацаанд унгасаа тэвчих нь хэвлий хэсэгт асуудал үүсгэж, өвтгөх нь бий. Иймд та боломжтой бол хийгээ гаргаж байх шаардлагатай. 

Чанга унгах, чимээгүй унгах ялгаатай юу?

Та тухайн үед ямар байрлал, байдалтай байснаас хамаарч, унгас дуутай болон дуугүй гардаг байна. Жишээ нь та бүх биеэ чангалж, суусан бол дуугүй, бүх биеэ сул тавьж, юунд ч санаагаа чилээгээгүй дураараа байгаа нөхцөлд дуутай чанга унгас гардаг аж. 

Эрэгтэй, эмэгтэй хүний унгас ялгаа бий юу?

Эрэгтэй эмэгтэй хүний унгас хоорондоо ямар ч ялгаагүй бөгөөд эмэгтэйчүүд ердөө л илүү тэвчиж чаддаг байна. Мөн эмэгтэйчүүдийн унгас үнэр багатай байдаг нь эрүүл хооллолт, ус их уусантай холбоотой. юм. 

Унгасаа үнэртэх биед тустай юу?

Хүний унгас нь өөртөө хүхэрт ус төрөгчийг агуулж байдаг. Харин энэ нь таны биед тустай болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь зүрхний өвчин, чихрийн шижин, артрит, оюуны хомсдолт болох зөнөх зэрэг өвчнөөс сэргийлж, эд эсийг сэргээдэг байна. Үүнээс гадна хорт хавдар тусах магадлалыг бууруулах шидтэй юм. 

Унгасны тухай сонирхолтой асуултууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()