Эрүүл аюулгүй хүнс авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Хүн бүрийн хувьд ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацааг нь сайтар хардаг билээ. Тэгвэл мэргэжлийн ажилчдын зөвлөж буйгаар үүнээс гадна, өөр бусад зүйлсийг сайтар ажиглах хэрэгтэй байдаг байна. Ийм өнөөдөр бид та бүхэндээ зориулан, супермаркетаар үйлчлүүлж, бүтээгдэхүүн худалдан авахдаа зайлшгүй анхаарах ёстой чухал зүйлсийг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Эрүүл аюулгүй хүнс авахдаа юуг анхаарах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хадгалах хугацааг бүтээгдэхүүн дээрээс харна

Тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаанаас хэр удаан хугацаанд хэрэглэх боломжтой болохыг нь мэдэж авдаг билээ. Ихэнх бүтээгдэхүүнүүд 72 цагаас 30 хоногийн турш хэрэглэх боломжтойгоор савлагдсан байдаг. Харин зарим бүтээгдэхүүний хувьд хэрэглэх хугацаа нь хэдэн сараар хэмжигдэх нь ч бий. Хамгийн чухал нь тухайн бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн огноо болон хугацаа байх ёстой гэдгийг анхаараарай.

Хадгалах хугацааг бүтээгдэхүүн дээрээс харна

2 Чанарын стандартад бүрэн итгэх хэрэггүй

Чанарын баталгаа хангасан гэх бичиг нь орчин үед чанартай чанаргүй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр тавигдах болсон учраас үүнд итгэх хэрэггүй.

Зарим тохиолдолд албан бус үйл ажиллагаа явуулдаг газрууд чанарын баталгаа хангасан гэх тэмдэглэгээг хууль бусаар ашигладаг байна. Иймд бүтээгдэхүүн худалдан авахдаа дээрх төрлийн тэмдэглэгээнд хууртаж болохгүй юм.

Чанарын стандартад бүрэн итгэх хэрэггүй

3 Хямдарсан бүтээгдэхүүний хугацаа нь дууссан байдаг

Хямдарсан бараа бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хугацаа нь дууссан болон дуусан дөхсөн байдаг. Гэвч ихэнх супермаркетууд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ зарахын тулд хямдрал зарлаж, үндсэн үнээс нь бага үнээр зарж, борлуулдаг байна. Харин энэ нь хуулиар хориотой үйлдэл ажээ.

Хямдарсан бүтээгдэхүүний хугацаа нь дууссан байдаг

4 Хадгалах горим нь хадгалах хугацаанаас илүү чухал

Хэрэв таны худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь дуусаагүй байвал, хадгалах горимыг нь сайтар шалгаарай. Тухайн бүтээгдэхүүнийг буруу хадгалсан бол, энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу. Иймд та хөлдөөгч болон хөргөгчин дэх бүтээгдэхүүн худалдаж авах үедээ температурын хэмжээг нь ажиглах хэрэгтэй. Тэр тусмаа хөргөгч болон хөлдөөгчний хэм нь термометр хэмжигчийнхтэй хэр таарч байгааг анзаараарай. 

Хадгалах горим нь хадгалах хугацаанаас илүү чухал

5 Ямар газар үйлдвэрлэсэн болохыг нь шалгах

Богино хугацаанд ашиглах зориулалттайгаар савлагдсан бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ямар газар үйлдвэрлэсэн болохыг нь сайтар шалгаж байхад гэмгүй юм. Ингэснээр шинэ, чанартай бүтээгдэхүүн авах боломжтой ажээ. 

Ямар газар үйлдвэрлэсэн болохыг нь шалгах

6 Үйлдвэрлэсэн огноо чухал уу? Эсвэл савласан огноо чухал уу?

Ихэнх супермаркетууд бүтээгдэхүүнийг зарж борлуулахдаа үйлдвэрлэсэн болон савласан огноог тавилгүй худалдаалдаг. Заримдаа оронд нь дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн огноог бүтээгдэхүүн дээр тавьдаг нь нууц биш юм. Ийм нөхцөлд та ажилтнаас үйлдвэрлэсэн огноо болон савласан огноо бүхий тэмдэглэгээ хаана байгааг шалгаж асуух хэрэгтэй болохыг анхаараарай.

Үйлдвэрлэсэн огноо чухал уу? Эсвэл савласан огноо чухал уу?

7 Хөлдөөсөн хоол хүнс бүр чанартай биш

Хүнсний ногоо эсвэл бургер зэрэг хоол хүнс нь тэр чигтээ сайн чанарынх гэж ойлгож болохгүй. Зарим тохиолдолд хэт хөлдөөж, гэсгээсэн хоол хүнс нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бие организмыг өвчлүүлдэг. 

Хөлдөөсөн хоол хүнс бүр чанартай биш

8 Шошго бол маш чухал үзүүлэлт

Хадгалах хугацаа, горим зэргийг бүтээгдэхүүн худалдаж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй боловч, үүнээс гадна, шошгыг ажиглаж, аль улсад үйлдвэрлэсэн болохыг мэдэх нь чухал юм. Чанартай бүтээгдэхүүнүүдийн шошгон дээрх үсэгнүүд цэвэрхэн бичигдсэн байдаг байна. 

Шошго бол маш чухал үзүүлэлт

9 Хөнгөлөлттэй хоол хүнсийг авахдаа анхаар

Дэлгүүр бүр хөнгөлөлттэй бүтээгдэхүүн зарж, борлуулдаг бөгөөд энэ нь хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг билээ. Гэвч бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацааг сайтар шалгах нь чухал юм. Магадгүй ердөө нэгхэн өдрийн дараа хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр зарж байж ч болно шүү дээ. 

Хөнгөлөлттэй хоол хүнсийг авахдаа анхаар

10 12 цагаас илүү хугацаанд хадгалагдсан, савлагаатай салатыг бүү ав

Савлагаатай мах, бяслаг, загас худалдаж авахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл бол, 12 цагаас илүү урт хугацаанд хадгалсан бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх явдал юм. Тэр тусмаа савласан салатыг бүү 12 цагаас илүү хугацаанд дэлгүүрт байсан бол, битгий аваарай. 

12 цагаас илүү хугацаанд хадгалагдсан, савлагаатай салатыг бүү ав

Та одоо бүтээгдэхүүн авахдаа юу анхаарах хэрэгтэйг мэдэж авлаа. Иймд цаашид өөрийн бие организмд сөргөөр нөлөөлөх хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэйг зөвлөе!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()