Ваннтай усандаа гич хийгээрэй! Яагаад гээч...

Ихэнх хүмүүс гичийг хачиртай талх эсвэл халуун зайдастай талханд амт оруулах үүднээс хэрэглэдэг гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ өөр олон зүйлд ашиглаж болдог байна. Тэр тусмаа гич нь эрүүл мэндэд тоолж барамгүй их ач тустай аж. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, гичийг чухам яагаад ваннтай усанд хийх ёстой болохыг мэдэж авцгаая.

Ваннтай усандаа гич хийгээрэй! Яагаад гээч...

Гичийг ваннтай усанд хийснээр булчинг амраана 

Булчин тань лугшиж өвдөөд байна уу? Эсвэл ойр ойрхон чилж байна уу? Тэгвэл уг асуудлыг гичний тусламжтай шийдвэрлэж болно. Үүний тулд та ваннтай усанд гич хийж, түүндээ орж хэвтэхэд л хангалттай. Тус бүр нь хоёр цайны халбага гич болон магнийн сульфат /эпсом давс/-ыг ваннтай усанд хийнэ. 

Ингэснээр таны булчинг амраах ач тустай юм. Түүнчлэн хэрэв та хүсч байвал, гич ашиглан, булчин амраах тос хийсэн ч болно. Ингэхдээ багахан хэмжээний гурилыг гич болон устай хольж, тосоо бэлтгэнэ. Үүнийгээ чилж өвдөж буй булчин дээрээ түрхэж, алчуураар боож, 20-30 минут байлгах хэрэгтэй. Үр дүнд нь өвчний зовиур үгүй болох юм.

1 Арьсыг төлжүүлнэ

Гичний тусламжтай гайхалтай үр дүн авчрах нүүрний маск хийж болдог байна. Гич нь найрлагандаа витамин Е болон "антиоксидантуудыг" агуулдаг учраас үрэвслийг эмчилж, арьсыг нөхөн төлжүүлэхэд сайнаар нөлөөлдөг аж. 

Иймд та нүүрэндээ гичнээс нимгэхэн түрхэж, 15 минут орчим хугацаанд байлгаж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар нүүрээ угаана. 

Арьсыг төлжүүлнэ

2 Шөрмөс татахыг болиулна

Удаан хугацааны турш аялалд явах эсвэл явган аялал хийх үедээ та заавал гич авч явахыг зөвлөе. Учир нь гич нь шөрмөс татахыг болиулах ач тустай юм. Нэг цайны халбага гичийг биеийн шөрмөс татаж буй хэсэг дээрээ түрхээрэй. Үр дүнд нь шөрмөс татахаа болино. 

Шөрмөс татахыг болиулна

3 Үсийг ангижруулна

Гичний тос нь үсэнд маш сайн нөлөө үзүүлдэг. Та өөрийн тогтмол хэрэглэдэг ангижруулагчийг ашиглаж, дараа нь гичний тосноос үсэндээ түрхэн, зориулалтын малгайг толгойндоо углаарай. Ойролцоогоор 8 цагийн дараа малгайг авч, үсээ угаах хэрэгтэй бөгөөд үр дүнд нь таны үс намирсан, торгомсог болох юм. 

Хэрэв та хүсвэл энэхүү аргыг орой унтахын өмнө ч ашиглах боломжтой.

Үсийг ангижруулна

4 Түлэгдэлтийг эмчилнэ

Хэрэв та хоол хийж байхдаа болон бусад үед биеийн аль нэг хэсгээ түлвэл, хамгийн түрүүнд түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд угаах хэрэгтэй. Дараа нь гичнээс нимгэхэн түрхэж өгөөрэй. Ингэснээр цэврүү үүсэхээс сэргийлэхээс гадна, өвчнийг намдаах юм. Учир нь гич нь найрлагандаа арьсыг өвчлөхөөс сэргийлдэг "алилын хүчил" агуулдаг байна. 

Түлэгдэлтийг эмчилнэ

5 Ангиныг эмчлэнэ

Ангиныг эмчлэхийн тулд та дараах аргуудыг туршаад үзээрэй. Үүнд нэг цайны халбага гичний үрийг 1/2 аяга нимбэгний шүүс болон нэг цайны халбага зөгийн бал, нэг аяга усны хамт буцалгаж, хөргөж ууна. Үүнээсээ өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй бөгөөд ингэснээр хоолойн өвчний үрэвслийг намдаах болно. 

Ангиныг эмчлэнэ

6 Ханиадыг эмчлэнэ

Ханиад таныг зовоогоод байна уу? Тэгвэл гич хэрэглээрэй. Үүний тулд та цээжин дээрээ гичнээс түрхэж, хэсэг хугацаанд байлгасны дараа бүлээн усаар угаана. Үр дүнд нь ханиадыг намдааж, өвчний зовиурыг багасах болно. 

Ханиадыг эмчлэнэ

Та эдгээр аргуудыг туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()