1
Витамины дутагдал
Хэрвээ гар тань чичирч, загатнаад байвал, энэ нь биед В1, В6, В12 болон Е витамин дутагдаж байгаагийн илрэл юм. Та үүнийг үнэн эсэхийг шалгахыг хүсвэл, цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Хариу нь эерэг гарвал эмчид хандаж, нэмэлт витаминыг жорын дагуу уух хэрэгтэй.
2
Цусны эргэлт муудах
Баруун гарны хуруунууд хөшиж, заримдаа мэдээ алдах нь цусны эргэлттэй холбоотой бөгөөд зүрх судасны өвчтэй болох аюул ойртож байгааг илтгэж байгаа юм. Иймд та байдлыг ажиглаад суух биш, шинжилгээ өгч, бүх зүйл зүгээр эсэхийг шалгаж үзээрэй.
3
Чихрийн шижин
Хөл болон гар жирвэгнэж, загатнах нь чихрийн шижин өвчтэй холбоотой. Энэ нь цусны эргэлт буурснаас болж, биеийн төгсгөл хэсэг дэх мэдрэлийн системийн алдагдаж байгаагийн шинж юм.
4
Ядарч, сульдах
Хүнд юм өргөхөд гар тань цуцаж, салганаад байна уу? Цаашлаад гарын хуруунууд загатнаж, жирвэгнэж хүндхэн байдал үүссэн бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Гар салганаж, хүнд юм өргөж чадахаа болих нь нойр дутагдсан, ядаргаанд орсон болохыг илэрхийлж байгаа юм. Мөн стресс бухимдал ч үүнд нөлөөлж болно.
5
Нурууны өвчин
Нуруу өвдөж, гэмтэх үед шинж тэмдэг нь таны гарт илэрдэг байна. Гарын хуруунууд хөшиж, хөндүүрлэж эхлэх бөгөөд үүнийг та нуруутай холбон ойлгож болох юм. Та нурууны өвдөлтөө намдааж, эмчлэхийн тулд йогоор хичээллэж, усанд сэлэлтээр хичээллээрэй. Мөн удаан суухаас аль болох татгалзаарай.
6
Бугуйн сувгийн хам шинж
Бугуйн сувгийн хам шинж нь мэдрэл гэмтсэнтэй холбоотой бугуй, сарвуунд гардаг эмгэг юм. Энэхүү өвчлөлийн шинж тэмдэг нь гаранд илрэх бөгөөд хөшиж, өвддөг байна. Мөн эрхий хурууны нугалах хөдөлгөөн саатаж, булчингуудын сулрал үүсдэг аж. Хэрэв танд энэхүү шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
7
Бьергерийн өвчин
Хэрвээ таны гар хөшиж, хуруунууд тань цагаан, цэнхэр өнгөтэй болж, өөрчлөгдөж байвал, энийг Бьергерийн өвчний шинж гэж ойлгож болно. Тус өвчин нь ихэвчлэн тамхи их хэмжээгээр татдаг хүмүүст түгээмэл тохиолддог байна.
Танд эрүүл энхийг хүсье!