Арьсыг торгомсог болгох шидэт маскыг гэртээ хийж сурцгаая!

Хүний биед эрдэс бодис, витамин хэрэгтэй байдаг шиг, арьсанд чийгшил юу юунаас илүүтэй хэрэгтэй юм. Арьсанд чийгшил дутагдсанаар, хагарч хуурайших бөгөөд үрчлээс үүсч эхэлдэг байна. Тэгвэл арьсаа үргэлж чийглэг, торгомсог байлгах хялбар аргуудыг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Та арьсаа хуурайшсан гээд төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн түрхэх биш, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж болох юм. 

Арьсыг торгомсог болгох шидэт маскыг гэртээ хийж сурцгаая!

Авокадо

Авокадо жимс нь арьсыг гэрэлтсэн сайхан болгохоос гадна, эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх болно. Витаминаар баялаг тус жимс нь арьсны төрөл бүрийн өвчнөөс таныг сэргийлэх болно.

  • Түүхий авокадог сэрээгээр нухаж, бэлтгэнэ.
  • Үүнийгээ арьсандаа түрхэж, 10-15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
  • Хэрэв таны арьс хэт хуурайшилтай бол, тус аргыг өдөр бүр хэрэглэж болох юм. 

Мөн бид та бүхэндээ таны арьсыг чийгшүүлж, зөөлөн, торгомсог болгох бусад аргуудыг хүргэж байна. 

1 Оливын тос

Линолийн хүчлийг их хэмжээгээр агуулах оливын тос нь арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн болгодог. Мөн тус тосонд агуулагдах Е витамин нь арьсны гүнд шингэж, гэмтэл, хуурайших зэргээс сэргийлдэг аж. 

  • Гартаа бага зэрэг оливын тос дусааж, сайтар үрээрэй. Үүнийгээ гар, хөлийн арьсандаа түрхэнэ.
  • Дараа нь тойрог чиглэлээр иллэг хийгээрэй.
  • 30 минутын дараа шүршүүрт орж, тосоо арилгана.
  • Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй. 

Оливын тос

2 Кокосын тос

Кокосын тосон дахь өөхний хүчил нь арьсны гүн дэх хуурайшилийг эмчилж, чийгшүүлэх тустай. Энэ нь таны арьсыг чийгшүүлэх зогсохгүй үрэвслийг эмчилж, арьсыг өнгөлөг толигор болгоно. Мөн тус тос нь бүх төрлийн арьсанд тохирно. 

2004 онд хийгдсэн нэгэн судалгаагаар, кокосын тос нь арьсанд хангалттай чийгшил өгч, үрчлээнээс сэргийлдэг болох нь тогтоогдсон билээ. 

  • Кокосын тосыг аяганд хийж, богино долгионы зууханд 5-10 секунд халаагаарай.
  • Үүнийгээ биендээ түрхэнэ.
  • Иллэг хийж, арьсандаа шингээгээд, 10 минут байлгана.
  • Дараа нь шүршүүрт орж, тосоо арилгаарай.
  • Өдөр бүр давтаж хийх шаардлагатай. 

Кокосын тос

3 Зөгийн бал

Та цайндаа зөгийн бал хийж уудаг бол тун ч зөв зүйлийг хэвшил болгожээ. Харин одооноос та үүнийг арьсандаа түрхэж байгаарай. Энэ нь таны арьсны гүнд шингэж, хангалттай чийгшлийг өгөхөөс гадна төрөл бүрийн витамин, амин дэмээр тэтгэх болно. 

  • 2 хоолны халбага зөгийн балыг ижил хэмжээтэй сүүтэй хольж, хутгана. Үүнийгээ арьсандаа түрхэж, 10 минутын дараа шүршүүрт ороорой. Өдөр бүр тус аргыг хэрэглээрэй.
  • Хэрэв таны хэт хуурайшилтай байвал, арьсандаа зөгийн бал түрхэж, 15-20 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж, арилгана. Долоо хоногт 2-3 удаа давтах хэрэгтэй. 

Зөгийн бал

4 Глицерин

Глицерин нь байгалийн гаралтай чийгшүүлэгч бөгөөд арьсыг бүхэлд нь эмчилж, торгомсог болгодог. 2002 онд хийгдсэн судалгаагаар, глицеринтэй тос нь хуурайшсан арьсыг богино хугацаанд чийгшүүлж, зөөлрүүлж байгааг олж тогтоожээ. 

  • Ижил хэмжээтэй глицерин болон усыг холино.
  • Үүнийгээ орондоо орохоос өмнө биендээ түрхээрэй.
  • Өглөө нь шүршүүрт орох хэрэгтэй.
  • Өдөр бүр тус аргыг давтан хэрэглээрэй.

Глицерин

5 Зуун настын шүүс

Хэрэв таны арьс хуурайшаад байвал, зуун настын шүүсийг хэрэглээд үзээрэй. Зуун настын шүүс нь Е, А витаминаар баялаг бөгөөд арьсыг тань зөөлхөн, толигор болгох аж. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулна.

  • Зуун настын навчийг тасдаж, гелийг нь гаргаж аваарай. Үүнийгээ арьсандаа түрхэж, 10-12 минутын дараа бүлээн усаар угаана. Та 3 өдөрт 1 удаа тус аргыг хэрэглээрэй.
  • Та нэг навчний гелийг 1/2 аяга кокосын тостой хольж, хутгаарай. Үүнийгээ хөргөгчинд хадгалж, өдөрт 1-2 удаа арьсандаа түрхэнэ. 

Зуун настын шүүс

6 Сүүн крем

Таныг гялалзсан, торгомсог арьстай болгох бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй сүүн крем билээ. Энэ нь бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд богино хугацаанд арьсыг зөөлрүүлнэ. 

Мөн хөгшрөлтийг удаашруулж, хуурайшсан арьсыг эмчлэх аж. 

  • Сүүн кремийг арьсандаа нимгэн түрхэнэ.
  • 10-15 минутын дараа, бүлээн усаар угаагаарай.
  • Долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэглэнэ. 

Сүүн крем

7 Шеа тос

Африкийн Шеа модноос гаргаж авдаг тус тос нь арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн болгох үйлчилгээтэй. А, Е витаминыг агуулдаг бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлэхээс гадна, наранд түлэгдсэн, борлосон арьсыг богино хугацаанд хэвэнд нь оруулдаг аж. 100 хувь байгалийн гаралтай Шеа тос нь бүрэн гүйцэт үйлчилгээ үзүүлдэг байна.

  • Бага зэрэг тосыг гартаа авч, алгаа сайтар үрээрэй.
  • Үүнийгээ арьсандаа түрхэж, бага зэрэг иллэг хийнэ.
  • Ингээд өглөө нь шүршүүрт орж, тосоо арилгах хэрэгтэй.
  • Өдөр бүр тус аргыг хэрэглээрэй. 

Шеа тос

8 Кокоа тос

Хэрвээ та арьс өнгөлөг, зөөлхөн, чийглэг болгохыг хүсвэл кокоаны тосыг хэрэглээрэй. Энэ нь хагарсан арьсыг эмчилж, чийгшүүлэх үүрэгтэй. Тус тос нь таны арьсыг гэрэлтсэн болгох төдийгүй нарны хорт ягаан туяанаас хамгаалдаг байна.

  • Бага зэрэг тосыг гартаа авч, алгандаа үрээрэй.
  • Үүнийгээ арьсандаа түрхэж, 2-3 минут иллэг хйих хэрэгтэй.
  • Ингээд шууд орондоо орж унтана.
  • Өглөө нь шүршүүрт орж, тосоо арилгаарай.
  • Өдөр бүр энэхүү аргыг хэрэглэх ёстой. 

Кокоа тос

9 Хэт боловсорсон гадил

Хэт боловсорсон гадил нь бүх төрлийн арьсанд тохирох төдийгүй хангалттай хэмжээний чийгшлийг өгч байдаг аж. Витамин болон антиоксидантууд нь таныг илүү залуу харагдуулах болно.

  • Гадил жимсээ сэрээ ашиглаж, нухаарай.
  • Дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмж хийнэ.
  • Үүнийгээ арьсандаа түрхэж, 30 минут байлгаарай.
  • Дараа нь бүлээн усаар угаана.
  • Долоо хоногт 2-3 удаа давтаж хийхэд хангалттай. 

Хэт боловсорсон гадил

Нэмэлт:

  • Хэт халуун усанд орох хэрэггүй. Энэ нь арьсыг хуурайшуулдаг. Үүний оронд бүлээн усанд орж байгаарай.
  • Хуурай арьстай бол үргэлж зөөлхөн алчуурыг сонгон хэрэглээрэй.
  • Таны биеийн саван байгалийн гаралтай, зөөлхөн үнэртэй байх ёстой.
  • Шүршүүрт орсны дараа чийгшүүлэх тос түрхэхээ мартуузай.
  • Хэт халууцаж, хэт даарахаас сэргийлээрэй.
  • Өдөрт хангалттай хэмжээний ус уух ёстой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()