1
Модны мөчирнөөс дэлгэсэн шүхрээ өлгөж, дотор нь хоол хүнсээ хадгалан, шавьж хорхойноос хамгаалж болно.
2
Та аялалаар явахдаа тугалган цаасыг заавал цүнхэндээ хийгээрэй. Энэ нь хөрсөн хоолыг ил гал дээр халаахад том тус хүргэх болно.
3
Та гадилны нэг талын хальсыг нээж, дотор нь хөөсөн чихэр, шоколад болон самар хийж, тугалган цаасанд боогоорой. Үүнийгээ гал дээр хэдхэн минут халаагаад, гаргаж идэхэд аялалд тань амт нэмэх нь гарцаагүй.
4
Энгийн талхыг хэд хэдэн удаа зүсч, завсраар нь амталсан ногоо, хайлдаг бяслаг, болон шарсан мах хийгээд, тугалган цаасанд боогоорой. Үүнийгээ гал дээр 10 минут байлгаад, задалж идэж болно. Та хамгийн амттай хачиртай талх болно гэдэгт итгэлтэй байж болно.
5
Аялалын хамгийн амттай хоол бол гал дээр шарсан, амтат боорцог юм. Үүнийг элсэн чихэр болон шанцайгаар амталж идэх хэрэгтэй.
6
Ил гал дээр шарсан ороомог хийж идээрэй. Салахын аргагүй амттай байх болно.
7
Лааз ашиглаад, алимны жигнэмэг хийж идэж яагаад болохгүй гэж? Аялал зугаалгаар явж байгаа анд нөхдийн тань урмыг хугалахгүй нь лавтай.
8
Жүрж болон мандарин жимсний хальсыг зурганд үзүүлсний дагуу ашиглаж, жижиг хэмжээтэй жигнэмэг хийж идэж болох юм.
9
Хэрэв танд хэрэггүй болсон "Tic Tac"-ны хайрцагнууд байгаа бол, хоол амтлагчуудаа хийж, аялал зугаалгаар авч явж болох аж. Эсвэл энэ төрлийн өөр жижиг хайрцагнууд байсан ч болно.
10
Аялал зугаалгаар явахдаа заавал ч үгүй саванг бүхлээр нь авч явах гэсний хэрэггүй. Та ердөө өөрт хэрэг болох хэмжээгээр авч явж байгаарай. Ингэснээрээ зай эзлэхгүй байхад тустай юм.
11
Модыг зурганд үзүүлсний дагуу сүхээр нүхэлж, гал асаагаарай. Ингэснээр дээр нь хоол, цай хийж болно. Мөн та "Швед чүдэнз" хэрэглэвэл, гал илүү сайн, удаан асах болно.
12
Хэрэв таны аяганууд алга болоод байвал, эдгээрийг жигнэмэгийн хэвэнд хийн хадгалаарай.
13
Та хоол хүнсэндээ шавьж, хорхой орохоос сэргийлэхдээ, шүршүүрийн малгайг ашиглаж болох юм.
14
Аялалд яваа тохиолдолд жижиг эд зүйлсээ алга болгох нь элбэг байдаг. Харин та ундааны савыг хэлбэр гарган хайчилж, халбагаа хадгалаарай.
15
Та хоол хүнсээ муутгахгүйн тулд хажууд нь хөлдөөсөн усыг хийж авч яваарай. Энэ нь яг л хөргөгч шиг таны хүнсийг шинээр нь байлгах болно.
16
Танд кофены уут байхгүй тохиолдолд, кофены шүүгчинд нунтаг кофегоо хийж, шүд цэвэрлэгч утсаар амыг нь боож хэрэглээрэй. Үүнийгээ буцалсан усанд хийж, хандлаад амттай кофег уух боломжтой.
17
Жүржийн хальсанд тос хийж, лаа болгоорой.
18
Та гялгар уутны тусламжтайгаар амтат омлет хийж, идэж болно. Уутандаа өндөг болон ногоогоо хийж холиод, буцалж байгаа халуун усанд хийхэд хангалттай.
19
Лаазтай бүтээгдэхүүнийг онгойлгох багаж хэрэгсэл байхгүй тохиолдолд, чулуунд үрж болно.
20
Арьсан тэлээг, модонд бэхэлж, шанага, савны өлгүүр болгон ашиглаарай.
21
Ил гал дээр зайдас шарах аргаа олохгүй байвал, энгийн төмөр утсыг нугалж, голд нь мод хийн ашиглах боломжтой.
22
Та шүдэнзээ усны хамгаалалттай болгохыг хүсвэл, шүдэнзний толгойнд оо түрхээрэй.