МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА

2017-06-10, 10:17
14,881
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА

Улс бүр өөр өөрийн гэсэн дархлаа бий. Жишээ нь Орос хүмүүс ажилсаг, шантаршгүй зүтгэлээрээ, Хятадууд амь нэгтэй байдгаараа, япончууд цаг барьж яс байдаг зангаараа, еврейчүүд ясны үе залгамжилсан бодлоготой зангаараа гэх мэт. 

Харин Монголчууд бидний дээр үеэсээ уламжилж ирсэн дархлаа бол үр хүүхдүүдээ хүний өөрийн гэж ялгалгүй амьдралын хар ухаанд /Эрдэм сурах, амьдралын хар ухаан суух хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү/ хэлж сургаж, тэр бүү хэл шаардлагатай үед ганц хоёр зөөлөн жавтий хүртээдэг байсан. Жавтий зөөлөн шүү, түүнээс хөл гарыг нь хуга цохиж, түлж шарж, тархи толгойг нь доргитол цохидоггүй, жавтий хүртээхдээ хүртэл хонго дээр нь гэх мэт арга билэг хослуулж хүртээдэг байсан. Хэлээд хэлээд авахгүй бол арьс маханд нь хэлээд өг гээд ээж аав нь хүртэл хөрш айлын хүмүүсд хүүхдээ даатгадаг байсан. Энэ бол хамтарч нэг бодлын хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа Монгол удамтны том дархлаа байсан юм.

Ах зах, хамаатан садан, аав ээжээ хүндэлдэг байсан дархлаат систем. Одоо тэгтэл хар тамхи, ах захаа үл хүндлэх, айл хөршийн хүмүүсийг бөөсний төдийд ч тоохгүй залуучууд олон болж. Монгол дархлаа нэг ёсны устаад эхэлчихэж. Нөгөө айхтар ардчиллын зарчмаар, хүүхдийн эрхийн зарчмаар хүний хүүхдэд бүү хэл өөрийн хүүхдэд ширүүхэн үг хэлбэл гэмт хэрэгтэн болж шоронд ороход ойрхон болсон мэт. Монгол дархлаа устаж, хэдхэн сая хүнтэй улс маань соёлоо нэгмөсөн алдаж харийнханы мэдэлд ороход тун ойртож харанга дэлдээд эхэлчихэж. Улс орны том толгойд сууж байгсад өөр орны иргэншил аваад алга болдог болжээ.

Бас л эх орон, элгэн садан, нутаг ус гэсэн дархлаагүй хүмүүс өсгөсний хар гай. Угийн учиг, ургийн эхэн гэдэг эндээс л улбаатай. Энэ мэтээр бид цаашид явбал дорхноо Их хааныхаа бэлдэж өгсөн гэр орныг тараагаад ертөнцөөр нэг тархан, уусан суусан Монголчууд болоход бэлэн байна. Дархлаагаа хэвээр үлдээж, талын салхи шиг тархсан уламжлалт соёлоо дээдлэн дээдлэн дээдэлж байхыг, болохгүй байгаа гадаадын үзэл суртлаар бий болж буй хууль дүрмүүдийг Монгол дархлаанд суурилж залруулахын төлөө залуус, өтгөс дээдэс, эрдэмтэн мэргэд, эрхэм сайд дарга нарыг хамтран ажиллаж анхаараасай гэж чин сэтгэлээс хүсье. 

Бүтэн бие минь зуун хүрэхгүй жилээр л амьдарна. Бүрэн эрхт Их Монгол улс минь мянга мянган жилээр оршоосой гэж хурайлнам.

Эх сурвалж: Хар ямаат овгийн Сэрчингийн ҮҮРЦАЙХ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()