Машиныг эвдэлж, амархан элэгдэхэд хүргэдэг зүйлс

Өдрөөс өдөрт завгүй урсах энэ нийгэмд ажил төрлөө амжуулах, ар гэрийнхнээ зөөх, амьдарлаа залгуулах гээд төмөр хүлэгтэй байх хэрэгцээ улам бүр нэмэгдсээр... Автомашинтай байна гэдэг бүх зүйлсээ амжуулахад тань туслах нь сайхан зүйл байх боловч түүнийг хэр зэрэг арчилж тордож байгаагаас шалтгаан эдлэгээ хугацаа өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр доорх 6 зүйлсийг үл ойшоож явбал ямар нөлөө гарах талаар бичье. Эдгээрийг мэдэж авснаар хожим учирч болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлж, өөрийн цаг зав болон мөнгө санхүүг хэмнэн жолооны ард сэтгэл амар зорчиход тань хэрэг болно.

Машиныг эвдэлж, амархан элэгдэхэд хүргэдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "CHECK ENGINE" гэрлийг үл тоох

CHECK ENGINE гэрэл ассан байна гэдэг нь моторын компьютерт ямар нэгэн алдаа гарсан байна гэсэн үг. Энэ нь цаашлаад том хэмжээний гэмтэлтэй ч холбоотой байж болзошгүй. Энэхүү гэрэл нь бензин идэж байгаатай  ч холбоотой анхааруулга байж болзошгүй. Тиймээс заавал оношилгоонд оруулж үзүүлээрэй.

"CHECK ENGINE" гэрлийг үл тоох

2 Автомашины тос, шингэнүүдийг солихгүй удах

Автомашины моторын бүхий л тос, тосолгооны шингэнүүд хөдөлгүүр болон түүний эд ангиудыг хэвийн ажиллуулах, хамгаалах зорилготой байдаг. Эдгээр шингэнүүдийн түвшин, шүүр, шүүлтүүрүүдийг тогтмол шалгаж техник үйлчилгээнүүдэд нь цаг тухайд нь сольж байх нь автомашины насжилтыг уртасгадаг

Автомашины тос, шингэнүүдийг солихгүй удах

3 Автомашины дугуйг анзаарах

Жолооч бүхэн дугуйны хий болон хээний гүн зэргийг тогтмол шалгаж байх шаардлагатай байдаг. Учир нь хий багатай дугуйн хээ амархан элэгддэг буюу цаашлаад дугуйгаа хурдан солих хэрэгтэй болно гэсэн үг.

Үүнээс гадна автомашины аюулгүй ажиллагаа, шатахуун зарцуулалт зэрэгт сөргөөр нөлөөлөх зүйлсийн нэг юм. 

Автомашины дугуйг анзаарах

4 Техник үйлчилгээний хугацааг дагахгүй байх

Автомашины эд анги бүр тодорхой хэрэглээний явцад элэгдэж мууддаг иймд  тус бүртээ хэрэглээний хугацаатай байдаг. Энэ болгоныг шалгаж, цаг тухай бүрт нь техник үйлчилгээг нь хийлгэж байх шаардлагатай.

Та автомашинаа тогтмол шалгуулж, оношлуулснаар хожим үүсэж болзошгүй томоохон асуудлуудаас урьдчилан сэргийлж чадна. Мөн автомашин тань илүү найдвартай зорчиход тань тусална.

Техник үйлчилгээний хугацааг дагахгүй байх

5 Автомашины цэвэрлэхгүй байх

Автомашинаа цэвэрлэхгүй удаан явах нь гадна өнгө будгийг муутгах, гэрлийн тусгалыг муутгах, сэв зурааснууд харагдахгүй байх цаашлаад өөрийн болон бусдын үзэгдэх орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

Мөн манай нөхцөлд автомашины хурдан хугацаанд сольж зардаг учир эргүүлэн зарж борлуулах үед хэн сэвтэй машин авахыг хүсэх вэ. 

Автомашины цэвэрлэхгүй байх

6 Буруу жолоодлого

Жолооч хүн хот дотор, түгжээнд, хот хооронд, салхи шуургатайд, бартаа саадтай гээд ямар ч нөхцөлд машин барьж болно. Энэ бүхэнд автомашиныг ухаалгаар жолоодож чадвал шатахуун зарцуулалтыг бууруулах, эдэлгээг уртасгах боломжтой.

Үүний тулд хурд хаазыг жигд өгч байх, аль болох огцом хөдлөх болон зогсохгүй байх хэрэгтэй. Мөн шаардлагагүй эд зүйлс чирэхгүй, автомашиндаа тохирсон тоноглол эд зүйлсийг ашиглах хэрэгтэй. 

Буруу жолоодлого

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()