Чих болон биеийнхээ бусад хэсгийг хэзээ ч битгий цоолоорой! Учир нь...

Олон жилийн өмнөөс охид бүсгүйчүүд чихээ цоолон ээмэг зүүж, үзэсгэлэнт төрхөө тодотгодог байв. Харин сүүлийн жилүүдэд, чихнээс гадна хамар, хөмсөг, хэл, хөхний товч болон биеийн бусад хэсгүүдээ цоолуулж, "пирсинг" хийлгэх хүмүүсийн тоо өссөөр байна. Энэ нь хүний биед маш олон сөрөг үр дүнг дагуулдаг байна. Ингээд хамтдаа чих болон биеийн бусад хэсгийг цоолох нь ямар аюултай болохыг олж мэдэцгээе. 

Чих болон биеийнхээ бусад хэсгийг хэзээ ч битгий цоолоорой! Учир нь...

1 Ямар аюул учрах вэ?

1. Цусыг бохирдуулна

Чихээ цоолуулах нь цусыг бохирдуулах аюултай байдаг. Тиймээс та үйлчлүүлэх газраа сайтар судалж, аюулгүй, цэвэр, орчны шаардлага хангасан эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Учир нь гоо сайханч өөр хэн нэгний чихийг цоолсон төхөөрөмжөө цэвэрлэлгүй, таны чихийг цоолсон тохиолдолд, бусдын цусны нян таны биед шингэх аюултай. 

Мөн Монгол улсад чих цоолоход "буу"-г ашигладаг бөгөөд бусад орнуудад бүрэн гүйцэт цэвэрлэгддэггүй гэх үндэслэлээр тус төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон байдаг. 

2. ХДХВ

Европын орнуудад "пирсинг" хийлгэсэн хүнийг цусаа хандивлахыг хориглосон билээ. Учир нь "пирсинг" хийлгэсэн хүн нь цусны халдвартай байх магадлал өндөр байдаг. Мөн үүнээс үүдэж, ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирустай болох аюултай юм. 

3. Харшил

"Пирсинг" хийлгэсний дараа, загатнаж, халуу оргих шинж тэмдэг илрэх нь бий. Энэ нь таны бие төмрөөс харшилж байгаагийн илрэл юм. 

4. Сорвитой болох

"Пирсинг" нь таны биед тохирохгүй харшил өгч, асуудал үүсгэснээр, эцсийн эцэст та бие дээрээ арилшгүй сорвитой үлдэх аюултай. Тиймээс шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоход илүүдэхгүй. 

5. Биед үзүүлэх сөрөг нөлөө

Та магадгүй хүмүүс хийлгэж байгаа юм чинь би зүгээр гэж бодож байж болно. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй байдаг гэдгийг бүү мартаарай. Цуг хийлгэсэн найзад тань ямар ч сөрөг шинж тэмдэг илрээгүй атлаа, таны хамаг бие сульдаж, харшил өгч эхлэх нь биеийн онцлогтой тань хамааралтай юм. 

Ямар аюул учрах вэ?

2 Хамгийн аюултай хэсгүүд

Хөмсөг: Хэрвээ зүү нь нүүрний мэдрэлийн системд хүрвэл, таны нүүр бүхэлдээ хөшиж, эмнэлгийн туслалцаа авахаас өөр аргагүйд хүрнэ.

Хамар: Хамраа цоолуулах нь аюул багатай ч гэсэн, удаан эдгэдэг.

Уруул: Та урууландаа "пирсинг" хийлгэвэл, шүлс ялгаруулалтын асуудалтай болж мэдэх юм. Шүлсээ хянаж чадахгүй урсгаж явах нь таатай санагдахгүй л болов уу.

Хэл: Хэлэндээ "пирсинг" хийлгэх нь бактерийг биедээ нэвтрүүлж, эд эрхтнээ гаргуунд гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөн шүдний пааланг гэмтээж, хэврэг болгодог.

Хөхний толгой: Эмэгтэй хүний хөх нь үр хүүхдээ хооллох, тэжээх зориулалттай. Гэтэл үүний үндсэн үүргийг алдагдуулж, толгойнд нь "пирсинг" хийлгэх нь сүүний ялгаруулалтыг багасгаж, хүүхдээ хооллох боломжгүй болгодог. Харин та хүүхэд төрүүлэхээс нэгэнт татгалзсан бол, хөхний толгойд "пирсинг" хийлгэх нь хөхний хавдартай болгох аюултай юм.

Хүйс: Энэ нь харахад үзэмжтэй ч гэлээ, хувцас өмсөхөд үрэгдэж, шарх үүсгэх нь элбэг байдаг. 

Хамгийн аюултай хэсгүүд

3 Сөрөг үр дүнгээс хэрхэн сэргийлэх вэ?

Та үнэхээр "пирсинг" хийлгэхээр шийдсэн бол хамгийн чанартай газрыг сонгоорой. Энэ нь гарч болох сөрөг үр дүнгээс сэргийлж байгаа нэгээхэн арга бөгөөд хамгийн гол нь айх аюулгүй болж байгаа хэрэг юм. Мөн та ямар нэгэн харшилтай эсэхээ урьдаас шалгаж үзсэний дараа "пирсинг" хийлгэж болно. Та сонгосон ээмгээ сайтар цэвэрлэсэн, ямар нэгэн бактер байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Ингэсэн тохиолдолд сүүлд гарч болзошгүй сөрөг дүнгээс сэргийлж чадах юм. 

Сөрөг үр дүнгээс хэрхэн сэргийлэх вэ?

4 Ямар хүн "пирсинг" хийлгэж болохгүй вэ?

ХДХВ-ын халдвартай, гепатит, багтраа болон чихрийн шижин өвчтэй хүмүүс "пирсинг" хийлгэж болохгүй гэж үздэг байна. Үүнээс гадна та ходоод гэдэс, зүрх, бөөрний үрэсвэлтэй бол "пирсинг" хийлгэхээс татгалзаарай. Энэ нь байдлыг хүндрүүлж, таны эрүүл мэндэд заналхийлэх болно. 

Ямар хүн "пирсинг" хийлгэж болохгүй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()