Япончууд яагаад урт насалдаг вэ?

Япончууд өнө эртнээс толигор арьс, туранхай бие болон урт насалдаг гэдгээрээ гайхагдсаар ирсэн билээ. Тэдний эрүүл биеийн нууц нь өдөр тутмын үйлдэл, амьдралын хэвшилтэй нь холбоотой аж. Иймд бид та бүхэндээ зориулан Япончуудын эрүүл бие, урт наслалтын нууцыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Япончууд яагаад урт насалдаг вэ?

1 Биеийн дулаанаа хадгалах

Тэд биеийн температураа хадгалж, үргэлж халуун хоол идэхийг эрхэмлэдэг. Тиймдээ ч гоолиг сайхан биетэй, хүчтэй дархлааны системтэй байж чаддаг аж. Тэдний хувьд идэж байгаа хоол хүнс нь эрч хүчийг бэлэглэж, эерэг хандлагыг бий болгодог. Мөн биеийн дулаанаа хадгалах нь эрүүл амьдралын үндэс болдог хэмээн итгэдэг тул, үргэлж шим тэжээл сайтай, халуун хоолыг сонгодог байна.

Биеийн дулаанаа хадгалах

2 Халуун ууранд суудаг

Халуун ууранд суух нь алжаал ядаргааг тайлж, булчинг амраах төдийгүй цусны эргэлтийг сайжруулдаг байна. Тиймдээ ч Япончууд тогтмол халуун ууранд сууж, халуун шүршүүрт ордог бөгөөд үүнийхээ ачаар урт удаан, эрүүл саруул амьдарч чаддаг аж. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй арьсыг сайхан болгодог. Усны температур нь 37.7-40 хэмд байхад хангалттай. 

Халуун ууранд суудаг

3 Зөв хооллох

Тэд хооллолтондоо маш их анхаарал хандуулж, аль болох зөв зүйтэй хооллохыг хичээдэг. Хоолоо маш сайн, удаан зажилж иддэг бөгөөд энэ нь хоолыг түргэн шингээж, илүүдэл жингээс хамгаалдаг байна. Ийнхүү удаан идэх нь гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээлэл тархинд өгч, их идэхээс сэргийлдэг юм. Мөн их идэхгүй, илүүдэл жингүй байх нь тэдний урт удаан амьдралын нууц аж. 

Зөв хооллох

4 Хоол идэж байхдаа шингэн зүйл уудаггүй

Япон хүмүүс хооллож байхдаа хэзээ ч ус, цай уудаггүй. Учир нь шингэн зүйл уух нь таны идсэн зүйлийг царцааж, биед маш их өөхийг хуримтлууж, турахад хүндрэлтэй болгодог аж. Харин түүний оронд шөлтэй халуун хоолыг сонгож иддэг байна. Тиймдээ ч дээрх зовлонгоос ангид эрүүл, туранхай байдаг юм.

Хоол идэж байхдаа шингэн зүйл уудаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()