Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид өдөр тутамдаа ургамлын тосыг хэрэглэж, хоолоо бэлтгэдэг. Харин таны хэрэглэдэг тос эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Сүүлийн жилүүдэд, маш олон эрдэмтэд ургамлын тосыг судалж, биед ашигтай болон сөрөг талуудыг нь гаргаж ирэх болсон. Тэгвэл хамтдаа ургамлын тос нь бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Ямар тос аюултай байдаг вэ?

Ургамлын тосонд "ханаагүй" өөх тос их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь ууршихдаа төрөл бүрийн хорт бодис тарааж, хавдар, зүрх судасны өвчтэй болгох аюултай билээ. 

Тосны хүчлийн задрал нь удаан явагддаг боловч, хэт өндөр температурт маш хурдан задарч ууршдаг. Тиймээс та аль болох ханаагүй өөх тос багатай, уурших температур өндөртэй ургамлын тосыг сонгож аваарай. 

1 Наранцэцгийн тос

Ханасан тос - 11%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 20%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 69%

Наранцэцгийн тос ашиглаж, хоол хийх нь тийм ч зөв сонголт биш аж. 

Та тус тосоор салат амтлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Наранцэцгийн тосыг хуурай сэрүүн харанхуй нөхцөлд хадгалах хэрэгтэй. 

Наранцэцгийн тос

2 Гүнжидийн тос

Ханасан тосны хүчил - 14%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 40%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 41%

Энэ нь ханаагүй тосны агууламж өндөртэй тул, хоол хүнс хуурч, шарахдаа ашиглахад тохиромжгүй. 

Гүнжидийн тос

3 Эрдэнэшишийн тос

Ханасан тосны хүчил - 12%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 27%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 54%

Эрдэнэшишийн тосны найрлага нь аливаа ногоо, махыг хуурахад тохиромжгүй. Энэ нь ханаагүй тосны хүчил маш их хэмжээгээр агуулдаг тул, болгоомжтой хэрэглээрэй. 

Эрдэнэшишийн тос

4 Рапсын үрийн тос

Ханасан тосны хүчил - 7%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 63%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 28%

Энэ нь бага температурт ууршдаг тул, хоол хуурах, шарахдаа хэрэглэхээс татгалзаарай. Та тус тосыг салат амтлахдаа хэрэглэж болох юм. 

Рапсын үрийн тос

5 Оливын тос

Ханасан тосны хүчил - 14%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 73%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 11%

Шарж, хуурч хэрэглэхэд хамгийн аюул багатай тос юм. Өөртөө бага хэмжээний "молекулын олон нэгдэл бүхий ханаагүй тос" агуулдаг. Гэсэн хэдий ч та, тус тосыг хэт өндөр температурт хэрэглэж болохгүйг анхаараарай. 

Оливын тос

6 Кокосын тос

Ханасан тосны хүчил - 88.5%

Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 6.5%

Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 5%

Хоол хийхэд хамгийн аюулгүй, хүний эрүүл мэндэд тустай тосоор кокосын тос шалгарчээ. Энэ нь маш өндөр температурт ууршдаг, мөн ханаагүй тосны агууламж багатай төдийгүй биеийг эрүүлжүүлэх тустай аж. Иймд та өдөр тутамдаа кокосын тосыг сонгож хэрэглэж байгаарай. Тус тос нь томоохон худалдааны төвүүдээр худалдаалагддаг юм.

Кокосын тос

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()