Элгээ хамгаалах аргууд
Та элгээ өвчилж, гэмтэхээс хамгаалахын тулд хэд хэдэн зүйлээс татгалзаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
- Архи, согтууруулах ундаанаас хол байх
- Эрүүл хүнс, ногоогоор хооллох
- Жимс жимсгэнэ их хэмжээгээр идэх
- Шарсан хуурсан хоолноос татгалзах
- Долоо хоногт 1 удаа дасгал хөдөлгөөн хийх
Элэг цэвэрлэх арга
Бид та бүхэндээ элэг цэвэрлэх байгалийн гаралтай шүүсийг танилцуулж байна. Энэ нь элгийг цэвэрлээд зогсохгүй, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих болно.
Орц:
- Үзэм - 1/2 аяга
- Нимбэг - 1 ширхэг
- Хүрэн манжин (хэрчсэн) - 1 аяга
- Ус - 2 аяга
Бэлтгэх арга:
Та жижгэвтэр сав сонгож, усаа хийж буцалгаарай. Үүндээ үзэм болон хүрэн манжингаа хийж, галаа багасган, 45-60 минут чанаарай. Бэлэн болсон хольцоо блендэрт хийж, дээр нь нимбэгний шүүсээ нэмж, эргүүлнэ. Ингээд л таны амтат шүүс бэлэн болох аж.
Өдөрт 2 удаа 200 мл хэмжээтэйгээр уух бөгөөд эхнийхийг нь өглөө өлөн элгэн дээрээ, хоёр дахийг нь оройн хоолноос өмнө уугаарай. Та 7-10 өдрийн турш энэхүү шүүсийг ууж, 2 долоо амарсны дараа, ахин 7-10 өдөр уух хэрэгтэй.
Нэмэлт
Та 1 аяга хүрэн манжингийн шүүсэн дээр 1 халбага зөгийн бал хийж бэлтгээрэй. Энэ нь таны цусны даралтыг тэнцвэржүүлж, дархлааны системийг сайжруулах болно. Та бэлтгэсэн шүүснээсээ өдөр бүр хоолноосоо 30 минутын өмнө 3 халбагыг ууж байхад хангалттай.
Харин хүрэн манжингийн шүүсийг ижил хэмжээний устай хольж ууснаар, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай байдаг. Ялангуяа сарын тэмдгийн үеэр үүнийг ууснаар, цус төлжиж, өвдөлт багасдаг.