1
Үсээ арчиж хатаах
Үсээ угаасны дараа алчуураар үрж, хатааж болохгүй. Энэ нь үсийг гэмтээж, хугалдаг. Харин та үүний оронд үсээ хатаах өөр төрөл бүрийн аргыг хэрэглэж болох юм.
2
Олон төрлийн шампунь хэрэглэх
Зарим хүмүүс шампуниа тогтмол сольж байх нь үсийг эрүүл байхад тусладаг хэмээн ташаа ойлгодог. Энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд эсрэгээрээ хуйхыг түлж, үсийг гэмтээнэ. Иймд та өөрт тохирох шампунийг сонгож, тууштай хэрэглээрэй.
3
Үсээ хэт чанга дарж угаах
Үсээ сайн угааж байна гэх нэрийдлээр хэт үрж, маажихаас татгалзаарай. Энэ нь эсрэгээрээ хуйхыг гэмтээдэг.
4
Үсээ буруу угаах
Үсээ угаахаасаа өмнө самнаарай. Энэ нь бохирдлыг сайн арилгахад тусалдаг аж. Харин шампуниа үсэндээ тохируулан авч, эхлээд гарандаа түрхэж хөөсрүүлнэ. Үүнийгээ үснийхээ угт түрхэн, массаж хийж угаана.
5
Буруу шампунь сонгох
Эхлээд та өөрийн үсний онцлог, төрлөө мэдэж авах хэрэгтэй. Үүнээс улбаалан тохирох шампуниа сонгоорой. Эс бөгөөс үс тань гэмтэж, хугарах аюултай тулгарна.
6
Үс угаах давтамж
Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа, хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй. Энэ нь таны үсний тослогыг тэнцвэржүүлж, хуйханд тэжээл өгөхөд тусална. Хэрэв та үсээ хэт их угааж байвал үс тань хуурайшиж, улмаар салаалахад хүрдэг.
7
Халуун усаар угаадаг
Үсээ халуун усаар угаах нь хамгийн буруу алхам юм. Крантны халуун ус хатуулаг ихтэй тул үсний өнгийг үхүүлж, чийгийг их хэмжээгээр алдагдуулдаг байна. Иймд аль болох хүйтэн, бүлээн усанд угаах нь зөв
8
Үсний сэнс тогтмол хэрэглэх
Та шаардлагатай нөхцөлд л үсний сэнсийг хэрэглэж байгаарай. Тогтмол сэнс ашиглаж, үсээ хатаах нь хуйхыг түлж, үсийг гэмтээх аюултай.
9
Ангижруулагч хэрэглэхгүй байх
Үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглэхгүй байх нь таны хийж байгаа хамгийн том алдаа юм. Та заавал үсээ угаасны дараа ангижруулагч түрхэж, хуйхаа амраах хэрэгтэй. Ангижруулагчаа гартаа тааруулан авч, үсний угаас эхлэн түрхэнэ. Шампунь нь хуйханд, харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та ангижруулагчаа үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай. Ангижруулагчаа түрхээд 2-3 минут болсны дараа хүйтэн усаар зайлж болно.
10
Толгойгоо сэргээдэггүй
Та үсээ угаасны дараа, хүйтэн усанд хэдэн минут байлгаж толгойгоо сэргээгээрэй. Энэ нь танд эрч хүч бэлэглэхээс гадна үсийг бат бөх, гялалзсан болгодог.
11
Алчуураар үсээ боож хэт удаан байлгах
Үсээ угаасны дараа алчууранд боож, усыг нь шингээж авдаг охид бүсгүйчүүд олон байдаг. Гэхдээ удаан хугацаагаар үсээ ингэж, алчууранд боох нь аюултай аж. Энэ нь үсийг хооронд нь хэт шахаж, гэмтээж сулладаг бөгөөд яваандаа үс ихээр унах нөхцлийг бүрдүүлдэг байна.