ХХБАНК 18 НАСТНУУДДАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Худалдаа, хөгжлийн банк 18 настай харилцагчиддаа зориулж Зорилго, тэмүүлэлд хөтлөх “Junior Customers” арга хэмжээгээ 6-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Хүүхдийн хадгаламж эзэмшигчиддээ хүндэтгэл үзүүлдэг энэхүү уламжлалыг бий болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд хүүхдийн хадгаламж эзэмшдэг 200 харилцагчидаа Туушин зочид буудалд урьж, уулзалт, лекц, урлагийн тоглолт, зоогтой дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлжээ.

ХХБАНК 18 НАСТНУУДДАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Junior Customers” арга хэмжээг ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд нээж хүрэлцэн ирсэн залуустаа санхүүгийн мэдлэг, мэдээлэл өгч, мөн урилгаар Сант сургуулийн захирал З.Энхмөнх, бүжигчин Т.Саруултөгс нар мэргэжил боловсрол эзэмших болон зорилгодоо тууштай байх тухай илтгэл тавьж, хөтлөгч Х.Санжсүрэн, дуучин С.Гантогоо нар сонирхолтой нэгэн өдрийг бэлэглэлээ. Энэхүү арга хэмжээний гэнэтийн бэлэг нь АНУ-н бүжигчин Marcio Ratinho болон Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар байлаа. 18 настай зочдын эмоци, эрч хүч нь илтгэгч, дуучин, бүжигчдийг улам эрчилж, зохион байгуулагч банкны хамт олонд илүү ихийг бүтээх урам боллоо.

Банкны зүгээс хүрэлцэн ирсэн зочиддоо “Junior Customers” дурсгалын сертификат, дотоодын, олон улсын карт авах эрх, гарын бэлгийн хамт гардууллаа.

Хэрвээ Та хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэж, хүсэл тэмүүлэлд нь хүч нэмэхийг хүсвэл зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банканд хандаарай.

 

Хөгжил дэвшилд хамтдаа

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.