Хоолоо сойж, дасгал хийхгүйгээр хэрхэн үр дүнтэй турах вэ?

Бид жингээ хасна гэхээр заавал хүсээгүй дасгалаа хийж, ходоодоо сойн өөрийгөө зовоох тухай боддог. Гэвч жингээ хасч, эрүүлжих маш олон аргууд байдаг юм шүү дээ. Зөвхөн та тэдгээрээс өөртөө аль таалагдсан, хийж чадах аргаа сонгоход болох юм. Гэвч бидний танилцуулах энэхүү мэдээлэл нь хоолоо сойх, турахдаа огтхон ч хамаагүй бөгөөд хүн бүрийн чадах хамгийн энгийн арга билээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хоолоо сойж, дасгал хийхгүйгээр хэрхэн үр дүнтэй турах вэ?

1 Юу хийх хэрэгтэй вэ?

Энэ нь маш энгийн юм. Хэрэв та хоолоо удаан, сайтар зажилж идвэл 3 сарын дотор 10 хүртэлх кг жинг хаях боломжтой. Хоолоо идэж байхдаа сайн зажлах нь тухайн хүнээс нэг их цаг зав шаардахгүй бөгөөд, хоолны шингэцийг сайжруулан, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг.

Юу хийх хэрэгтэй вэ?

2 Хоолоо хэрхэн зажилж идэх вэ?

  • Хэзээ ч цадатлаа бүү ид! Бид хоолоо сайн зажилж идэхгүйгээс болж, цадаж байгаа эсэхээ мэддэггүй. Харин хоолоо удаан, сайн зажилж идсэнээр ходоодныхоо хэмжээгээр идэж сурах юм.
  • Сайн зажилж идсэн хоол амттай байдаг. Хоолыг зажлах тусам тухайн хоолны амт нь мэдрэгдэж, улам амттай санагддаг байна.
  • Удаан зажилж идсэн хоол түргэн шингэдэг. Бидний идсэн хоол, ходоодонд шингэх гэж багагүй хугацааг зарцуулдаг. Тиймдээ ч ходоод ачааллаа дийлэхээ болих үед, ходоод гэдэсний олон асуудлуудыг дагуулдаг юм.
  • Таргалалтыг мартана. Хоолоо сайн зажилж идсээр, хэвших юм бол та илүүдэл жин, таргалалтыг ор тас мартаж чадах юм.
  • Телевиз, сонин, сэтгүүл үзэж байхдаа бүү хоол ид. Ингэснээр бид олон зүйлд сатаарч, хоолоо хэтрүүлэн идэх, хэт цадах эрсдэлтэй. Энэ нь эргээд илүүдэл жин, хоол боловсруулах системийн асуудал үүсгэх болно.
  • Хоол идсэнээс 15 минутын дараа шингэн зүйл ууж бай! Шингэн зүйлийг хоолтой хослуулах нь тийм ч оновчтой зүйлсийн нэг биш. Тиймээс та хоол идсэнээс 15 минутын дараагаас шингэн ууж байгаарай!

Хоолоо хэрхэн зажилж идэх вэ?

~Танд эрүүл энхийг хүсье!~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()