1
Лууван
Магадгүй энэ нь танд худлаа мэт санагдаж болох ч, өдөрт 2 ширхгээс олон лууван идсэнээр, арьсыг шарлуулж өнгийг өөрчилдөг байна. Гэхдээ энэ нь арьсны өнгийг өөрчлөхөөс өөр сөрөг тал байхгүй.
2
Газрын самар
100 гр газрын самарт, "селен" нь өдөрт авах ёстойгоос хэд дахин их хэмжээтэйгээр агуулагддаг. "Селен" нь цусны эргэлтийг сайжруулахад онцгой нөлөө үзүүлдэг боловч, хэтрүүлэн биедээ хуримтлуулснаар, үсийг унагах, хумс хэврэг болох, зүрх өвтгөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
3
Кофе
Кафейны өндөр агууламжтай кофег өдөр бүр их хэмжээгээр ууснаар, зүрх өвдөх, нойргүйдэх, толгой өвдөх, ходоод шархлах гэхчлэн сөрөг байдал ажиглагддаг аж. Иймд та өдөрт 2 аяга кофе ууж болох бөгөөд үүнээс хэтрүүлэх хэрэггүй. Харин та үнэхээр кофе уухгүйгээр байж чаддаггүй нэгэн бол, хол зайтайгаар өдөрт 3-4 аягийг ууж болно.
4
Цайны мөөг буюу Комбуча
Энэхүү ундаа нь эрч хүч бэлэглэж, биеийг сэргээх үйлчилгээтэй. Гэхдээ чихрийн шижин, ходоодны шарх, мөөгөнцөртэй хүмүүс үүнийг ууж болохгүй. Учир нь цайны мөөгөнд агуулагдах хортой хөгц болон мөөгөнцөр нь байдлыг улам бүр хүндрүүлж, сөрөг үр дүнд хүргэдэг байна. Хэдийгээр та ямар нэгэн өвчингүй байлаа ч, цайны мөөгийг тохируулан ууж хэвшээрэй.
5
Карамбола жимс (Carambola)
Карамбола жимсийг хэтрүүлэн идсэнээр, зогсуулах, дотор муухайрах, бөөлжих гэхчлэн шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь мэдрэлийн системийг гэмтээж, бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Иймд та өдөрт 1-2 ширхэгийг идэхэд л хангалттай аж. Мөн тус жимсийг өлөн элгэн дээрээ идэж болохгүйг анхаараарай!.
6
Задь
Маш хүчтэй амттай "задь"-ийг хоол амтлагч болгон ашигладаг. Харин та үүнийг хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлоорой. 1 хоолны халбага задийг ашиглаж, хоол амтлахад л стресс, айдас, бухимдал гэхчлэн сэтгэлийн хөдөлгөөнүүд нэмэгддэг байна.
7
Улаан түрс
Улаан түрсийг байх ёстой хэмжээнээс хэтрүүлэн идсэн тохиолдолд, "формальдегид" хэмээх хортой бодисыг биедээ хуримтлуулж, өвчлөл үүсэх аюулыг нэмэгдүүлдэг аж. Иймд та хэр их түрс идэж байгаагаа хянаж, эрдслээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн улаан түрс нь их хэмжээний давс агуулдаг гэдгийг мартаж болохгүй.
8
Бүйлсэн самар
Бүйлсэн самар нь яг л чихэр шиг боловч, хурц амтаараа ялгагддаг. Бид энэхүү самрыг идэж, сайхан амтыг нь мэдэрч болох ч гэсэн, их хэмжээгээр идэхээс татгалзах хэрэгтэй. Өдөрт хүүхэд 10, насанд хүрсэн хүн 50 ширхэг бүйлсэн самар идэх боломжтой. Хэрэв заасан тооноос ихэсгэвэл, ходоод гэдэс өвдөж, хямардаг байна.
9
Ус
Хүн болгон л их хэмжээний ус уух нь биед сайн нөлөөтэй хэмээдэг. Гэхдээ та уух усныхаа хэмжээг ихдүүлж болохгүй бөгөөд энэ нь цусан дахь натри болон калийн концентрацийг шингэрүүлдэг байна. Хэрэв байдал хүндрэвэл усны хордлогод ордог болохыг та мэдэх үү? Иймд та өдөрт 2-3 литр ус уухад хангалттай.
10
Ногоон төмс
Ногоон туяа суусан төмс нь нарны хэт ягаан туяа, "солонин" хэмээн хорт бодис шингэсэн байдаг тул хүний биед хортой аж. Үүнийг идсэнээр, бөөлжих, суулгах, зүрх өвдөх аюултай. Иймд та ногоон туяа татсан төмсийг хэрхэвч идэж болохгүй юм.