Хөлийн эвэр арилгах шалгарсан аргууд

Зуны улиралд хүн бүхэн хөлөө ил гаргаж явдаг. Харин хөлөн дээр гарсан эвэр болон үү нь таны гоо төрхийг гундааж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тэгвэл хөлийн эвэр болон үүг гэрийн нөхцөлд, хэрхэн арилгах тухай зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.

Хөлийн эвэр арилгах шалгарсан аргууд

Эвэр болон үү нь тус тусдаа ойлголт бөгөөд нэг төрлийн арьсны өвчин гэж үзэж болно. Бариу гутал өмссөнөөс болж, хөлийн эвэр бий болдог бол, үү нь хүний "папилома" вирусаас үүдэж гардаг. Хөлийн эвэр нь алхахад зовиуртай байдаг бөгөөд хөндүүрлэдэг. Иймд та орой бүр бүлээн усанд хөлөө дүрж, арьсаа зөөлрүүлэх шаардлагатай. Ингээд хамтдаа гэрийн нөхцөлд хөлийн эвэр болон үүнээс хэрхэн салах тухай олж мэдэцгээе.

 

1 Хөлийн эвэр арилгах аргууд

1. Сонгино болон цагаан цуу

Хэрэг болох зүйлс:

  • Сонгино - 2 хэрчим
  • Цагаан цуу - маш бага хэмжээтэй

Хэрхэн хэрэглэх вэ?

Сонгиноо цагаан цуунд хийж хутгаад, хөлийн эврэндээ тавьж, хүнсний скочоор боон, гадуур нь оймс өмсөнө. Ингээд та тухтай амраад маргааш өглөө нь сонгиноо авч хаях бөгөөд зөөлөрсөн эврээ "уушгин" чулуугаар сайтар үрээрэй. 

Хөлийн эвэр арилгах аргууд

2. Халгай 

Хэрэг болох зүйлс:

  • Халгай - 1 атга
  • Ус - бага зэрэг

Хэрхэн хэрэглэх вэ?

Халгайгаа сэрээгээр нухаж, бэлтгэнэ. Үүнийгээ устай хольж, блендэрт хийж, зуурмаг болгоорой. Бэлтгэсэн зуурмагаа хөлийн эвэр болон үү хэсэгт түрхэж, хатаагаарай.  

3. Инжир жимсний шүүс 

Хэрэг болох зүйлс:

  • Инжир жимс

Хэрхэн хэрэглэх вэ?

Жимснийхээ шүүсийг шахаж, хөлийнхөө эвэр дээр 4-5 дуслыг түрхээрэй. Тус жимсний шүүс нь хүчиллэг чанар ихтэй тул, эврийг богино хугацаанд эмчилж, алга болгоно. Мөн та нимбэгийг зүсч, хөлийн эврээ сайтар үрээд, оймс өмсөн унтаж болох бөгөөд энэхүү арга нь эврийг арилгах болно. Та инжир жимсийг томоохон супермаркетууд болон жимсний захаас худалдан авч болно. 

4. Алтан товч цэцэг

Хэрэг болох зүйлс:

  • Алтан товч цэцэг - 4 хоолны халбага
  • Ус - 1 литр

Хэрхэн хэрэглэх вэ?

Алтан товч цэцгээ усанд хийж, 15 минут буцалгаарай. Дараа нь үүнийгээ хөргөж, хөлөө хийж, угаана. Ингэхдээ аль болох удаан байлгаж, хөлөө амраахын зэрэгцээ, арьсаа зөөлрүүлэх хэрэгтэй. Энэ бүхний дараа эврээ уушгин чулуугаар сайтар үрээрэй. 

5. Бууцай 

Хэрэг болох зүйлс:

  • Угаасан бууцай - 40 гр

Хэрхэн хэрэглэх вэ?

Бууцайг хэрчиж бэлтгээд, хөлийн эврэндээ нааж, гадуур нь хүнсний скочоор орооно. Ойролцоогоор 20 минут болсны дараа аваарай. Та тус аргыг орой бүр буюу хүссэн үр дүндээ хүртэл хэрэглэх боломжтой. 

2 Хөлийн үү арилгах аргууд

1. Сармис

Бактерийн эсрэг үйлчилгээтэй сармис нь таны хөлийн үүг эмчилж, эдгээх болно. Нэг хумс сармисыг нухаж, үүн дээрээ түрхээд, хөлөө нимгэн нарийн даавуугаар боож орхиорой. Бүхэл өдрийн турш ингэж явсны дараа буюу орой унтахдаа сармисаа сольж шинийг хийнэ.

Мөн танай гэрт зуун наст байдаг бол, шүүсийг нь шахаж аван хөлийн үүн дээрээ түрхэж болно. Энэ нь мөн л үүг алга болгож, эмчлэх нэгээхэн арга юм. 

Хөлийн үү арилгах аргууд

2. Алимны цуу

Та орой орондоо орохын өмнө алимны цууг хөвөнтэй модонд шингээж, хөлийнхөө үүн дээр түрхээрэй. Дараа нь хөлөө "бинт"-ээр боож, оймсоо өмсөх хэрэгтэй. Харин өглөө нь боолтоо авч, ахин шинээр боогоорой. 2 долоо хоногийн турш энэхүү аргыг хэрэглэснээр, таны хөлийн үү алга болсон байх болно. 

3. Эфирийн тоснууд

Хэрэг болох зүйлс:

  • Касторын тос
  • Цайны модны тос
  • Нимбэгний тос 

Хэрхэн хэрэглэх вэ?:

Та дээрх тоснуудаас сонгож, хэдэн дуслыг үүн дээрээ түрхэж, иллэг хийгээрэй. Орой бүр тус аргыг хэрэглэхийг зөвлөе. 

4. Гадил

Гадилны хальс нь өөртөө их хэмжээний калиг агуулдаг бөгөөд энэ нь үүг арилгаж, эмчилдэг. Та орой бүр унтахаасаа өмнө гадилны хальсаар үүгээ сайтар үрж байгаарай. Ойролцоогоор 2 долоо хоногийн турш тасралтгүй үрснээр, хөлийн үү алга болно. 

5. Цагаан гаа

Хэрэг болох зүйлс:

  • Цагаан гаа - 2 см
  • Төмс - 1 ширхэг

Хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гаа болон төмсөө хальслаад үрээрэй. Хоёр орцоо сайтар хольж бэлтгээд хөлийнхөө үү дээр түрхэнэ. Гадуур нь "бинт"-ээр боож, хоноорой. Үүг бүрэн гүйцэт арилах хүртэл орой бүр энэхүү аргыг хэрэглэнэ. 

Та эдгээр аргуудаас хэрэглэж үзээд, үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()