1
Алгаа нийлүүлж хөтлөх
Алгаа нийлүүлж, хөтөлцдөг хосууд нь чин зүрхний хайр сэтгэлийн үндсэн дээр нийлсэн байдаг. Мөн хөтөлж байгаа хүн нь харилцаанд илүү идэвхитэй, давамгай байдаг болохыг илтгэнэ.
2
Гараа чагталж, хөтлөлцөх
Тухайн хоёр хүний хооронд хэзээ ч салгаж боломгүй харилцаа үүссэн байх бөгөөд бие биедээ юугаа ч өгөхөөс буцахгүй хайрлаж дурласан байдаг. Бусдаас нэгнээ харамлах байдлыг ч мөн давхар илтгэдэг. Гэхдээ хэт удаан тус байдлаар хөтлөлцсөнөөр гар өвдөж, хөндүүрлэх нь бий.
3
Нэг хуруугаар хөтлөлцөх
Биеэ даасан, хувийн орон зайг эрхэмлэгч хосууд "нэг хуруугаар хөтлөлцдөг" байна. Тэд нэг нэгнээ хүндэлж, хэт шахахаас татгалздаг бөгөөд энэ нь асуудал үүсэхээс сэргийлдэг. Харин зарим тохиолдолд нэг хуруугаар хөтлөлцөх нь хосуудын сэтгэл хөрсөн, хэн нэгэн нь зүгээр л найзууд байхыг хүсч байгааг илэрхийлж мэднэ.
4
Нэгнийхээ гарыг өөртөө ойртуулж, атгах
Нэгнийхээ гарыг өөртөө ойртуулж атгах нь хосуудын харилцаа бага зэрэг асуудалтай, эсвэл нэг нь нөгөөдөө илүү хайртай болохыг илтгэнэ. Энэ нь сайны дохио биш бөгөөд тухайн хүн хайртыгаа хэт өмчилж, хардах хандлагатай байдаг.
5
Сугадаж явах
Хосууд олон нийтийн уулзалт, цугларалтанд очихдоо ихэвчлэн сугадаж алхдаг. Гэхдээ хамт явахдаа үргэлж, нэгнийгээ сугадаж алхдаг бол тэд нэгнийгээ хүндэлж хайрладаг болохыг илтгэнэ. Үүнээс гадна тэд хоорондоо тийм ч дотно биш бөгөөд бүх зүйлсээ хуваалцаж, ярилцдаггүй хэмээн ойлгож болох юм.
6
Гараа хөнгөн атгах
Тэдний харилцаа өдөр өдрөөр хөндийрч, нэгнээсээ залхсан болохыг илтгэдэг. Хэдийгээр нэгэндээ дургүй болоогүй ч, зүгээр л хол баймаар санагдаж, эрх чөлөөг хүсч байгаа тохиолдолд гараа хөнгөн атгаж явдаг байна.
7
Хөтлөлцөхгүй байх
Хэрвээ таны хайрт гараа хөтлөлцөж явахаас татгалзвал, тэр таниас хөндийрөх хүсэлтэй байгаа гэж ойлгож болно. Гэхдээ үүнээс болж, шийдвэр гарган, харилцаагаа цэглэхээр яарах хэрэггүй. Үүний оронд сайтар ярилцаж, нэгнийгээ ойлгож болно шүү дээ.
Танд энэхүү сонжоо таалагдсан уу?