Та хайртай хүнтэйгээ хэрхэн хөтлөлцдөг вэ? /Сонжоо/

Хайртай хүнийхээ гараас атгаад, хорвоогийн хүнд бэрхийг ажралгүй давна гэсэн итгэлтэй, сэтгэлтэй залуус олон байдаг.  Харин та хайртынхаа гараас хэрхэн барьж, хөтлөлцөж явдаг вэ? Энэ нь тийм чухал биш мэт санагдаж болох ч, та хоёрын харилцааны тухай олон зүйлийг хэлж өгөх аж. Та энэхүү сонирхолтой сонжоогоор, өөрсдийнхөө харилцааг нэг шинжээд үзээрэй. 

Та хайртай хүнтэйгээ хэрхэн хөтлөлцдөг вэ? /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алгаа нийлүүлж хөтлөх

Алгаа нийлүүлж, хөтөлцдөг хосууд нь чин зүрхний хайр сэтгэлийн үндсэн дээр нийлсэн байдаг. Мөн хөтөлж байгаа хүн нь харилцаанд илүү идэвхитэй, давамгай байдаг болохыг илтгэнэ. 

Алгаа нийлүүлж хөтлөх

2 Гараа чагталж, хөтлөлцөх

Тухайн хоёр хүний хооронд хэзээ ч салгаж боломгүй харилцаа үүссэн байх бөгөөд бие биедээ юугаа ч өгөхөөс буцахгүй хайрлаж дурласан байдаг. Бусдаас нэгнээ харамлах байдлыг ч мөн давхар илтгэдэг. Гэхдээ хэт удаан тус байдлаар хөтлөлцсөнөөр гар өвдөж, хөндүүрлэх нь бий. 

Гараа чагталж, хөтлөлцөх

3 Нэг хуруугаар хөтлөлцөх

Биеэ даасан, хувийн орон зайг эрхэмлэгч хосууд "нэг хуруугаар хөтлөлцдөг" байна. Тэд нэг нэгнээ хүндэлж, хэт шахахаас татгалздаг бөгөөд энэ нь асуудал үүсэхээс сэргийлдэг. Харин зарим тохиолдолд нэг хуруугаар хөтлөлцөх нь хосуудын сэтгэл хөрсөн, хэн нэгэн нь зүгээр л найзууд байхыг хүсч байгааг илэрхийлж мэднэ. 

Нэг хуруугаар хөтлөлцөх

4 Нэгнийхээ гарыг өөртөө ойртуулж, атгах

Нэгнийхээ гарыг өөртөө ойртуулж атгах нь хосуудын харилцаа бага зэрэг асуудалтай, эсвэл нэг нь нөгөөдөө илүү хайртай болохыг илтгэнэ. Энэ нь сайны дохио биш бөгөөд тухайн хүн хайртыгаа хэт өмчилж, хардах хандлагатай байдаг. 

Нэгнийхээ гарыг өөртөө ойртуулж, атгах

5 Сугадаж явах

Хосууд олон нийтийн уулзалт, цугларалтанд очихдоо ихэвчлэн сугадаж алхдаг. Гэхдээ хамт явахдаа үргэлж, нэгнийгээ сугадаж алхдаг бол тэд нэгнийгээ хүндэлж хайрладаг болохыг илтгэнэ. Үүнээс гадна тэд хоорондоо тийм ч дотно биш бөгөөд бүх зүйлсээ хуваалцаж, ярилцдаггүй хэмээн ойлгож болох юм. 

Сугадаж явах

6 Гараа хөнгөн атгах

Тэдний харилцаа өдөр өдрөөр хөндийрч, нэгнээсээ залхсан болохыг илтгэдэг. Хэдийгээр нэгэндээ дургүй болоогүй ч, зүгээр л хол баймаар санагдаж, эрх чөлөөг хүсч байгаа тохиолдолд гараа хөнгөн атгаж явдаг байна. 

Гараа хөнгөн атгах

7 Хөтлөлцөхгүй байх

Хэрвээ таны хайрт гараа хөтлөлцөж явахаас татгалзвал, тэр таниас хөндийрөх хүсэлтэй байгаа гэж ойлгож болно. Гэхдээ үүнээс болж, шийдвэр гарган, харилцаагаа цэглэхээр яарах хэрэггүй. Үүний оронд сайтар ярилцаж, нэгнийгээ ойлгож болно шүү дээ. 

Хөтлөлцөхгүй байх

Танд энэхүү сонжоо таалагдсан уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()