Бүсгүйчүүд яагаад биеэ үнэлэхэд уруу татагддаг вэ?

Сүүлийн жилүүдэд олон улс орнуудад охид, бүсгүйчүүдийн биеэ үнэлэх явдал тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тэгвэл ид хийж бүтээх, гэр бүл болох насандаа тэдгээр эмэгтэйчүүд чухам юунаас болж үнэ цэнээ алдахад хүрээд байгаа юм бол? Өнөөдөр бид та бүхэнд гадны судлаачдын судалгаагаар баталгаажуулсан, бүсгүйчүүдийн биеэ үнэлэхэд хүргэж буй хамгийн түгээмэл 5 шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ. 

Бүсгүйчүүд яагаад биеэ үнэлэхэд уруу татагддаг вэ?

1 Ажилгүйдэл

Үүнтэй маргах хүн төдийлөн байхгүй болов уу. Учир нь ихэнх улс оронд ажилгүйдэл газар авч, олон залуучууд хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа билээ. Үүний хор уршгаар охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх болсон нь нууц биш юм. Тэдний зарим нь гэр бүлээ тэжээх зорилгоор биеэ үнэлж байгаа бол, зарим нь хувийн хэрэгцээгээ хангах зорилготой болох нь судалгаагаар батлагдсан байна. Хэдийгээр биеэ үнэлэхийг улс орнуудад хуулиараа хатуу хориглож байгаа хэдий ч, энэ нь ил, далд хэлбэрээр зугаа цэнгэлийн нэг хэлбэрт болж, оршин тогтносоор байгаа билээ.

Ажилгүйдэл

2 Санхүүгийн нөхцөл байдал

Өнөөдөр хүн бүрийн толгойд цаг наргүй ажиллаж, хөдөлмөрлөн, хэдэн төгрөг олохоос илүүтэй, аль болох амар хялбар аргаар мөнгө олох юмсан гэсэн нууцхан хүсэл байдагтай таныг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл үүний бодит жишээ нь, биеэ үнэлэх явдал юм. Мөнгөөр олон зүйлийг шийдвэрлэх болсон өнөөгийн нийгэмд зоволгүй мөнгө олж, хэрэгцээ шаардлагаа хангахыг хүссэн олон охид, бүсгүйчүүд үнэ цэнээ үгүй хийж, биеэ үнэлж байгаа нь үнэхээр харамсалтай. Тэдэнд олон сар хичээнгүйлэн ажиллаж байж, сүүлийн үеийн үнэтэй гар утас авах шаардлага байхгүй юм. Харин  түүний оронд ердөө нэг шөнийг хөрөнгө мөнгөтэй нэгэнд худалдахад л хангалттай хэмээх сэтгэхүйг тархиндаа суулгасан байдаг нь харамсалтай.  

Санхүүгийн нөхцөл байдал

3 Ар гэрийн амьдрал

Хүсээгүй жирэмслэлт, бодлогогүй гэр бүл төлөвлөлт, салалтаас болж, олон охид багаасаа амьдралын хүнд бэрхийг туулахад хүрдэг бөгөөд тэднийг харж хандах хүн байхгүй учраас буруу замаар орж, амьдралаа үгүй хийх нь бий. Эцсийн үр дүндээ тэдгээр охидууд балчир наснаасаа биеэ үнэлж эхэлдэг байна. Хэрэв тэдэнд анхнаасаа амьдралын зөв бурууг хэлж, ойлгуулж өгөх эцэг, эх, гэр бүл байсан бол энэ замыг сонгохгүй байсан нь лавтай.

Ар гэрийн амьдрал

4 Бусдын нөлөөнд автах

Өнөө үед бусдын нөлөөнд автаж, буруу зам руу уруу татагдах явдал олон болсон билээ. Үүнд ихэвчлэн найз нөхдийн ятгалаг маш их нөлөөлдөг байна. Сүүлийн үед охид залуусын аль аль нь шоу цэнгээнд толгойгоо мэдүүлж, бор дарсанд дурлах болж, барууны улс орнуудын хэв маягийг даган дуурайх хандлага гарч ирсэн. Хамгийн гол нь үүнд ихээр хохирч байгаа хүмүүс нь охид бүсгүйчүүд байгаа бөгөөд тэд бусдын ятгалганд автаж, буруу хүмүүстэй найзалж, нөхөрлөж, танилцсаны гайгаар эргэж буцаж чадахааргүй болтлоо замбараагүй амьдралд уусдаг байна. Улмаар найзуудыгаа дагаж, биеэ үнэлэхэд хүрдэг ажээ. Хэдийгээр энэ нь хувь хүний ухамсартай холбоотой ч гэлээ, хүн гэдэг амьтан бусдын нөлөөнд автахдаа амархан байдагтай холбоотой.

Бусдын нөлөөнд автах

5 Сэтгэл гутрал

Хайр сэтгэл бүхэн аз жаргалтай байдаггүй. Зарим нь нэгнийхээ итгэлийг алдаж, сэтгэлийг нь шархлуулдаг. Үүнд өөр хүнтэй явж, хуурч мэхлэх, харилцаагаа таслах зэрэг зүйлс багтана. Энэ нь харамсалтай нь зарим охид, бүсгүйчүүдэд маш хүндээр нөлөөлдөг. Улмаар тэд хайртай байсан залуугаасаа өшөөгөө авах нэрийдлээр танихгүй нэгэнтэй энгэр зөрүүлэх нь бий. Гэвч энэ нь үргэлжилсээр буруу амьдралын хэв маягийг хэвшүүлж, энгэр султай бүсгүй болгох нь бий. Өөрөөр хэлбэл, нэг мэдэхэд биеэ үнэлэгчээс дутахааргүй үнэ цэнэгүй нэгэн болж хувирсан байдаг байна. 

Сэтгэл гутрал

Бид энэхүү мэдээг биеэ үнэлэгч гэсэн тодотголтой тэдгээр бүсгүйчүүдэд чухам ямар хүчин зүйлс нөлөөлж, энэхүү хууль бус үйлдлийг хийхэд хүргэж байгаа болохыг сонордуулахаар нийтэлсэн юм. Удахгүй нийгэм дэх биеэ үнэлэгчдийн тоо багасна гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()