Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Энэ хугацаанд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн болох нь харагдаж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.
Ингэж дүгнэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байсныг дараахь хэдэн баримтаас харж болно. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг тогтоосон байна. Төв банк ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсч доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.Үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй байна.
Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төв банкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтаар тогтоожээ.
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийлээ.Энэ хугацаанд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төв банкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн болох нь харагдаж байна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.
Ингэж дүгнэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байсныг дараахь хэдэн баримтаас харж болно. УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөгт хүрч, дөрвөн их наяд төгрөгийн өртэй болохыг тогтоосон байна. Төв банк ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсч доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.Үндсэндээ Монгол улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй байна.
Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төв банкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтаар тогтоожээ.
Монголбанк өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэгт зориулж зээл олгохдоо хууль зөрчиж, зээлийн хүүг бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд тогтоож, уламжлалт бус арга хэрэгслээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн байна. Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан Чингис бондын хүүгийн зардал, Хятадын Ардын банкинд своп хэлцлийн дагуу төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал хүлээсэн байна.
Үүнээс гадна дотоодын банкуудтай давхардсан тоогоор 1.673 тэрбум юань, 8.9 тэрбум ам.доллар, 17.5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцэл хийж, ханшийн зөрүүгээс нийт 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн нь зөвхөн 2014-2016 оны хугацаанд бий болжээ.
Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын зардал багассаар байтал “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр»-ийг Засгийн газар баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанк нийт 1.6 тэрбум ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан бөгөөд ханшийн хөнгөлөлтөөс 354,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүний зэрэгцээ уг хөтөлбөрт хамрагдсан компаниудад 16 сарын хугацаанд нийт 226.4 тэрбум төгрөгийг дур мэдэн жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон бол арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж шатахууны компаниудад 3.8 хувийн хүүтэйгээр зээлж, дундаас нь ашиг хүртэх боломж олгожээ. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага байсан бөгөөд энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54,2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Харин дэд хөтөлбөрт хамрагдсан компаниуд дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй юм. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408,4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн нь ТЕГ-ын тайлангаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлийг олгох үед дээрх компаниудын ашиг 1.6 хувь байсан бол зээлийг олгосны дараа 2013 онд 4.8, 2014 онд 6.9, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн нь үүний нотолгоо болно.
Монголбанкны зарим үйл ажиллагаа нь хуульд заасан зүйл заалтад хамаарахгүй, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашигласан нь төгрөгийн худалдан авах чадвар, цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон нь мөнгөний зах зээл дэх тэнцвэрт байдалд нөлөөлж гадаад валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан төдийгүй Төвбанкны тухай хуульд заасан Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн заалтыг зөрчжээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь жижиглэнгийн болон барилгын материал зэрэг барааны үнийг бууруулахад нөлөө үзүүлсэн бол бас ч үр дүн гарах байсан гэж үзэх үндэстэй.Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэд бензин, шатахууны үнэ шууд нөлөө үзүүлдэг бөгөөд Монгол банкны алдагдал хүлээн байж олгосон хөнгөлөлттэй зээл ямар ч үр дүн өгөөгүй байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.