“King Tower” - Хүүхдүүддээ барьсан бэлэг

2017-05-29, 08:25
3,607

“Luxury King Tower Apartment”-ын оршин суугчиддаа зориулан тогтмол зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг болох Эх үрсийн баяр энэ жил 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн баяр талархал, хүүхэд багачуудын баярласан дуутай нэг өдрийг хамт өнгөрүүллээ.

“King Tower” - Хүүхдүүддээ барьсан бэлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оршин суугч бяцхан багачуудын хотхоноо дүрсэлсэн гар зургийн бүтээлүүд, хүүхэлдэйн баатарууд, зурган аниматорууд, хийлдэг майхан, галт тэрэг, хөгжилтэй хөөрхөн алиалагч, хүүхэд бүхний хайртай Бонго, Можух, Мишээл нар зочилсон “King Tower Apartment”-ын арга хэмжээ нь хотхонд байрлах “Монгол оюун” цогцолбор, “Маршалын багачууд”, “Содон” цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийн мэндчилгээгээр үргэлжилсэн юм.

Хүүхэд болгоны хайртай Бонго, Можух, Мишээлийн мэндчилгээ

Хотхоны бяцхан үрсийн гар зургийн бүтээлүүд

Бяцхануудын жаргалын орон хийлдэг тоглоом

Содон цэцэрлэгийн мэндчилгээ

Мөн “Luxury King Tower Apartment”-ын хамт олон хүүхдүүдээ баярлуулахаас гадна оршин суугч айлууддаа зориулан хотхоны Швед мэргэжилтэнтэй “Marshall Dental”, “Mungun Dent” шүдний эмнэлгүүд, бүсгүйчүүдэд баяр баясал бэлэглэгч Монголын №1  “Uran nail art studio”, АНУ-ын органик бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ хүргэдэг “Greenger” дэлгүүр, хүүхдийн хувцасны хамгийн олон салбартай “Kids Us” зэрэг худалдаа, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэглэсэн юм.

“Mungun dental clinic”

Швеп мэргэжилтэнтэй “Marshall dental clinic”

Ес галлерей сургалтын төв

Нийслэл хотод 5 салбартай “KIDS US” хүүхдийн хувцасны дэлгүүр

“Монгол Оюун” цогцолбор

Хотхонд байрлах GRAPE SEED, STEM, Бяцхан манлайлал зэрэг ОУ-ын шилдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, 1000 хүүхдийн хүчин чадалтай “МОНГОЛ ОЮУН” цэцэрлэг сургуулийн цогцолборын авьяаслаг сурагчид ирж хотхоныхоо баярт оролцон, мэндчилгээ дэвшүүллээ. “Luxury King Tower Apartment”-ын бяцхан оршин суугчид тус цэцэрлэг сургуулийн цогцолборт хөнгөлөлттэй үнээр суралцдаг бөгөөд баярт хамтран оролцсонд оршин суугч эцэг эхчүүд маань баяртай байсан юм.

Хөгжилтэй хөөрхөн алиалагчийн үзүүлбэр

Герман бэкери, цангаа тайлах бүтээгдэхүүнүүдээр ирсэн зочдыг дайллаа

Бяцхан үрсийн мөрөөдөл бүхэн биелэх ерөөлтэйгээр багачууд бүрт гарын бэлэгтэй, хүслийн шаар хөөргөх ёслолд оролцсоноор баярын арга хэмжээ өндөрлөсөн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Twitter хаяг: Deluxe_marshall

Facebook хаяг: DeluxeMarshallVillage

Холбоо барих утас:  88114186, 91114064, 99250462, 99997063

Веб сайт:   www.kingtower.mn,    www.marshallvillage.mn

Хаяг: Их тэнгэрийн амруу явах замд, Маршалын гүүрний хойд талд

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.