1
Дотуур хувцас
Таны дотуур хувцсыг хүн бүр харахгүй гээд тоолгүй орхиж болохгүй. 30 нас хүрсэн бүсгүйчүүдийн сексийн амьдрал ихэнхдээ тогтворжсон байдаг тул, та халуухан дотуур хувцас өмсөж хайртдаа гэнэтийн бэлэг бариарай. Ингэхдээ торон оруулга бүхий тансаг дотуур хувцсыг сонгож болно.
2
Богино хар даашинз
Богино хар өнгийн даашинз нь таныг эрхэмсэг болоод дур булаам харагдуулна. Та хар өнгийн даашинзнаас хэд хэдийг авч шүүгээндээ хийгээрэй. Мэдээж эдгээр нь загвар, материалын хувьд өөр байх хэрэгтэй. 30 нас гараад ирэхийн цагт таныг хамгийн халуухан харагдуулах хувцас бол хар өнгийн даашинз гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Мөн чанар чухал гэдгийг санах хэрэгтэй.
3
Цүнх
Танд хэдэн ч цүнх байж болно. Хамгийн гол нь үнэтэй, чанартай байх ёстой. Та одоо хэдийн биеэ даасан хувь хүн тул өсвөр насны охин шиг хямд, чанар муутай цүнх үүрэхээс татгалзах хэрэгтэй юм. Мөн болж өгвөл алдартай брэндийн, арьсан, хар өнгийн цүнх байвал зохимжтой. Хэрэв үнэхээр таны боломж бололцоо хүрэхгүй бол брэндийн дуураймал цүнхний оронд, өөрийн мөнгөндөө тааруулж, үзэмж сайтай чанартай цүнхийг сонгоорой.
4
Хүрэм
Хэрвээ та оффис ажил эрхэлдэг бол хүрмийг өөрийн дотны найз болгоорой. Загварлаг дэгжин төрөл бүрийн хүрмээр шүүгээгээ дүүргэхэд буруудахгүй. Гэхдээ та хүрмээ урт бариу юбканаас илүүтэй жинсэн өмдөн дээр өмсөөрэй. Энэ нь илүү загварлаг харагдуулах болно.
5
Гэрийн хувцас
Та гэртээ байгаа гээд юу ч хамаагүй өмсөж, өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. Магадгүй гэнэтийн зочид хүрээд ирэх ч юм билүү. Мөн өөрийгөө хэт тоохгүй, гэртээ замбараагүй байснаар эр нөхрийнхөө гайхшралыг төрүүлж, сэтгэлийг хөргөх аюултай байдгийг бүү март. Тиймээс хичнээн чөлөөтэй байгаа ч, бага зэрэг өөрийгөө хянаж, аль болох цэвэрхэн дэгжин хувцаслахыг хичээгээрэй.
6
Жинсэн өмд
30 нас хүрсэн бүсгүйчүүд өөрт нь ямар төрлийн хувцаслалт илүү зохидог болохыг тун сайн мэддэг болсон байдаг. Гэхдээ та жинсэн өмдийг заавал өмсөж үзэх хэрэгтэй. Энэ нь таныг илүү дэгжин, халуухан харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно.
7
Савхин хүрэм
Савхин хүрмийг зөвхөн залуухан охид өмсдөг гэж бүү бодоорой. Энэ нь 30 гарч яваа бүсгүйчүүдэд ч мөн гайхалтай сайхан зохидог. Таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өө сэвгүй төгс харагдуулна. Бүсгүй та цагаан футволк, жинсэн өмдийг пүүзтэй хослуулах, чамин даашиз, өндөр өсгийттэй өмсөхдөө ч савхин хүрмийг гадуур нь нөмөрч, сэтгэл татам харагдах боломжтой.
8
Хар өндөр өсгийтэй гутал
Хар даашинзтай адил, хар өндөр өсгийт ч мөн танд заавал байх ёстой хувцас юм. Хөлийг тань урт сайхан харагдуулахаас гадна, нэр хүндийн тань баталгаа болох юм. Тиймээс 30 гарсан бол өндөр өсгийттэй илүү сайн найзалж, өдөр тутамдаа өмсөх хэрэгтэй.
9
Бугуйн цаг
Хэдэн цаг болж байгааг мэдэхийн тулд цүнхээ ухаж, утсаа хайхын оронд, бугуйн цаг авч зүүгээрэй. Энэ нь цаг хэлж өгөхөөс гадна, таныг эрхэмсэг, дэгжин харагдуулах давуу талтай. Тиймээс чанартай, гоёмсог цагийг гартаа зүүж, хүмүүсийн харцыг булаагаарай.
10
Гоёл чимэглэл
Гоёл чимэглэл нь яг л хувцастай адил таныг өөрчилж, гайхалтай харагдуулж чадна. Тиймээс гоёл чимэглэл зүүхээсээ өмнө сайтар бодож, өмсөх хувцсанд тань тохирч байгаа эсэхийг ажиглаарай. Мөн таны сонгох чимэглэл чанартай, үнэтэй байх ёстойг анхаарах хэрэгтэй.
Бүсгүй та 30 хүрлээ гээд өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Харин үүний оронд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, улам бүр дүрэлзэн асах ёстойг бүү мартаарай!