1
Зөвлөгөө 1
Хүмүүс өдөр бүр бусадтай харилцаж байхдаа олон үйл хөдлөл гаргадаг. Тухайлбал, шатан дээр зогсонгоо хэн нэгэнтэй буу халах үедээ гараа зөрүүлэх, ханиалгах, толгойгоо маажих эсвэл хөлөө савчуулах зэргийг үүнд жишээ болгон дурдаж болно.
Хүн бүр эдгээр үйл хөдлөлийг янз бүрийн шалтгаанаар хийдэг. Харин тэдний үйл хөдлөлийг сайтар ажиглах нь нөхцөл байдлыг ойлгоход туслах юм. Өөрөөр хэлбэл, бусдын үйл хөдлөлийг ажигласнаар тэднийг заль мэх хэрэглэж байна уу, ууртай байна уу гэдгийг мэдэж болдог байна.
2
Зөвлөгөө 2
Хүмүүсийн бусадтай харилцаж байх үедээ гаргаж буй дуу авиаг сайтар ажиглах хэрэгтэй.
Хэн нэгэн юм ярихдаа ойр ойрхон хоолойгоо засч байна уу? Та магадгүй үүнийг тухайн хүний зуршил болсон зүйл гэж ойлгож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ тэр ямар нэгэн зүйлийг таниас нууж байж ч болно шүү дээ.
3
Зөвлөгөө 3
Дохио зангаа эсвэл үг бүр цаанаа ямар нэгэн зүйлийг нууж байдаггүй. Гэсэн хэдий ч, хэн нэгэн танд сэжигтэй санагдсан бол, түүний бусадтай харилцахдаа гаргаж буй дохио зангааг ажиглах хэрэгтэй.
Жишээ нь, тухайн хүн нэг дор олон удаа ханиалгах, толгойгоо маажих, хөлөө хооронд нь үрж болох бөгөөд энэ нь бусдад дохио өгч байх магадлалтай юм. Хэрэв та иймэрхүү нөхцөл байдлыг ажиглавал, анхаарал болгоомжтой байхад төдийлөн буруудахгүй болов уу.
4
Зөвлөгөө 4
Хэрэв хэн нэгэн өөр хүн болж жүжиглээд байвал, түүний хувирч буй хүнийг дотроо анхааралтай бодож, хооронд нь харьцуулаарай. Үүнд бусадтай хэр харилцаж байгаа болон нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн нь хэрхэн өөрчлөгдөж байгааг сайтар ажиглах хэрэгтэй юм.
5
Зөвлөгөө 5
Толины тусгал гэдэг нь тархи бодсон зүйлийг үйл хөдлөлөөр илэрхийлэхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид инээх үед нүүрний булчин ачааллаж, нүүр хувирч өөрчлөгддөг. Харин ширүүн харах үед сэтгэл ханамжгүй байгаагаа бусдад илэрхийлдэг билээ.
Хүмүүс ихэнх нөхцөлд хоорондоо харилцахдаа нүүрний хувирлаараа ойлголцдог. Харин хэн нэгэн харилцаж байх үедээ тантай ижил биш, өөр нүүрний хувирал гаргаж байвал, энэ нь тэр танд ямар нэгэн утга санааг илэрхийлж байна гэсэн үг юм.
6
Зөвлөгөө 6
Та олон хүн цугларсан өрөөнд орж, бусадтай харилцаанд орох үедээ өөртөө итгэлтэй, нэр нөлөө бүхий хүнийг чанга дуу хоолойгоор нь таних бүрэн боломжтой.
Энэ хүнийг олж уулзах нь таны ажил хэргийг хурдан хугацаанд бүтээхэд туслах болно.
7
Зөвлөгөө 7
Ихэнх хүнийг хэрхэн явж буйгаар нь тодорхойлж болдог байна. Олон хүний өмнө тухайн хүн доош харж явж байвал, энэ нь өөртөө итгэлгүй байгааг илтгэдэг ажээ.
Хэрэв таны хамтрагчид дунд ийм хүн байгаа бол, түүний өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх нь чухал юм. Эсвэл тохирох асуулт асууж, мэдэхийг хүсч буй мэдээллээ олж авах хэрэгтэй бөгөөд эс бөгөөс энэ төрлийн хүмүүс ямар нэгэн зүйл хэлэхээсээ эмээж байдаг байна.
8
Зөвлөгөө 8
Тухайн хүний яриандаа голлон ашиглаж буй үгсээр нь юу бодож, санаж байгааг нь мэдэх боломжтой юм.
Жишээ нь, хэрэв таны дарга "Бид тэр компанитай хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ" гэж хэллээ хэмээн бодоё. Тэгвэл энэ дундаас гол үг нь "шийдвэрлэлээ" гэх үг юм. Үүнээс харахад таны дарга а)уг шийдвэрийг сайтар бодолхийлсэн, б)олон талаас нь судалж, нягталсан, в)хэрхэн, яаж хамтарч ажиллахаа төлөвлөсөн болох нь харагдаж байна.
9
Зөвлөгөө 9
Хүн бүр харилцан адилгүй өвөрмөц зан чанартай байдаг бөгөөд хүнийг ерөнхийд нь тодорхойлохын тулд дараах асуултуудад хариулт олох хэрэгтэй. Үүнд:
- Энэ хүн бодлогошронгуй юу, эсвэл хөнгөн хуумгай юу?
- Бусадтай ямар байдлаар харилцаж байна вэ?
- Үүрэг хариуцлагыг хэрхэн хүлээж авч байна?
- Түүний аминч үзэл нь юу вэ?
- Ядаргаатай, төвөгтэй нөхцөл байдалд ямар авир гаргаж байна?
- Тайван амгалан үедээ ямар үйл хөдлөл үзүүлж байна?
Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаж, хэрэгжүүлснээр та хожим гарч болох эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалах ач тустай юм. Хэрэв энэхүү мэдээлэл таалагдсан бол, хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.