Улс орнуудын этгээд уламжлалууд

Улс орнууд зөвхөн газрын зургийн байрлалаараа төдийгүй, ёс заншил уламжлалаараа хоорондоо ялгаатай байдаг. Гэхдээ заримдаа эдгээр соёл иргэншлүүдийн дунд байж боломгүй, санаанд оромгүй зүйлс байдаг билээ. Ингээд эдгээр хачирхалтай уламжлалуудаас сонирхоцгооё.
Улс орнуудын этгээд уламжлалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Турк
Хэрвээ өөрийн эхнэртээ 10.000 долларын үнэтэй үнэт эдлэл бэлэглэхгүй бол 2 дахь эхнэрээ авч болдоггүй байна. Энэ байдлаар тэд хоёр эхнэр тэжээж чадахаа батладаг ажээ.



2. Кени
Кенид дөнгөж хүнтэй суусан эрэгтэй бүтэн сарын турш эмэгтэй хүний хувцас өмсөж, эмэгтэй хүний ажлыг гүйцэтгэдэг байна. Тэгвэл тэрээр эмэгтэй хүн байх тийм хялбар биш гэдгийг ойлгодог болно.



3. Австраль
Австралийн аборигенчүүд гар барихын оронд хамтрагчийнхаа бэлэг эрхтэнд хүрдэг байна.



4. Андалузи
Өөрийгөө хүндэлдэг андалузец залуу хуримынхаа өмнө хаднаас толгойгоороо доош үсрэх хэрэгтэй гэнэ. Андалузийн эртний уламжлалаас харахад хатуу гавалтай хүн л гэрлэх эрхтэй гэж үздэг байна. Эмэгтэйн гэр бүл хэдий чинээ цөөхөн хамаатантай байна төдий чинээ хад нь өндөр байдаг гэнэ.



5. Хятад
Хөлийнхөө тавхайгаа ороох нь эртний Хятадын уламжлал билээ. Хүүхдийг 5-6 настай байхаас нь эхлэн хөлийнх нь тавхайг боож жижигрүүлэн хатаадаг байна. Жижигхэн хөлтэй эмэгтэй төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй хэмээн үздэг байжээ. 1912 онд энэ аймшигтай зан үйлийг хориглосон байна.



6. Дахиад л Хятад
Хятадад амьд цэцэг бэлэглэх хориотой байдаг бөгөөд энэ нь тухайн хүн удахгүй нас барахыг илтгэдэг гэнэ. Харин хиймэл цэцэг нь мөнхийн амьдралыг билэгддэг байна.



7. Энэтхэг
Энэтхэгийн Махараштра тосгонд дөнгөж төрсөн хүүхдийг 15 метрийн өндөртэй сүмээс шиддэг бөгөөд энэ нь хүүхдийг бат бөх, эрүүл урт удаан наслахыг билэгддэг байна. Харин хүүхдийг сүмийн доор даавуун дээр тосож авдаг гэнэ.



8. Тайланд
Тайландад амандаа сэрээ хийхийг хориглодог бөгөөд сэрээгээрээ зөвхөн халбагандаа хоолоо тавих зорилгоор ашигладаг.



9. Тайван
Тайванд оршуулгын ёслолын үеэр гашуудаж буй хүмүүст зориулж тайчих бүжиг бүжиглэдэг байна. Энэ үйлдлээ тэд буруу гэж боддоггүй ажээ. 



10. Швед
Шведүүд үмхийрсэн май загас идэх их дуртай бөгөөд бага зэргийн давс болон амтлагчийг загасан дээрээ түрхээд 2-3 хоног наран дээр хонуулдаг ажээ. Хэрвээ загас маш муухай үнэртэй байвал энэ нь загасыг идэхэд бэлэн болохыг илтгэдэг байна.



11. Япон
Японд савхыг хооронд нь зөрүүлж тавьж болохгүй, хүн рүү зааж болохгүй, мөн өөрийн эсрэг талд байгаа тавагны харалдаа тавьж болдоггүй байна. Мөн зураг дээрх шиг савхаа орхивол үхлийн бэлгэдэл болдог бөгөөд цээрлэдэг ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()