1
Батга гарах
Та батгыг зөвхөн өсвөр насны охидын нүүрэн дээр гардаг гэж бүү бодоорой. Нүүрээ угаахгүй, будагтайгаа унтсанаар арьс бүрэн амьсгалж чадахгүй болж, нүхнүүд нь бөглөрөн, батга гарах үндэс тавигддаг байна. Иймд та орой бүр унтахдаа нүүрээ заавал угааж байх шаардлагатай. Эс бөгөөс өглөө сэрэхэд тань өөгүй арьсан дээр тань батга гарсан байж мэднэ.
2
Хөгшрөх явц түргэсэх
Орой бүр нүүрээ угааж байх нь хөгшрөх явцыг удаашруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Харин эсрэгээрээ угаахгүй унтвал, хурдан хөгширч, танийг итгэж ч амжаагүй байтал арьсанд гүн үрчлээсүүд үүсч эхэлдэг байна.
Хэрэв та, үеийнхээнээсээ илүү овортой харагдаж, нүд тойрсон үрчлээстэй болохыг хүсэхгүй байвал унтахынхаа өмнө ердөө тавхан минутыг өөртөө зарцуулж, нүүрээ цэвэрлэж байгаарай.
3
Арьс өнгөө алдах
Арьсны эд эсүүд нь биднийг унтаж байхад төлжиж, шинээр бий болдог. Харин нүүрээ угаахгүй унтсанаар, энэхүү үйл явц өрнөлгүй, зогсдог байна.
Та орой унтахдаа нүүрээ сайтар цэвэрлэж, антиоксиданттай чийгшүүлэгч түрхэснээр, арьсны эд эсүүд төлжих явц түргэсч, арьсыг гэрэлтсэн сайхан болгодог. Мөн арьсаа үргэлж сайхан хэвээр нь байлгахыг хүсвэл, арьсныхаа төрөлд тохирох, сайн чанарын бүтээгдэхүүнийг сонгож аваарай.
4
Харшил өгөх
Нүүрээ угаахгүй унтсанаар, харшил өгч, өглөөг та улаан эрээн нүүртэй угтаж мэднэ. Энэ нь халуу оргин хорсож, загатнах бөгөөд тийм ч амар эдгэрч, хэвийн байдалд орохгүй. Харин та харшлаас зайлсхийхийг хүсвэл, нүүрээ сайтар цэвэрлэхэд л хангалттай.
5
Нөсөө толбо үүсэх
Нөсөө толботой болсон хойноо шаналж, санаагаа чилээх хүмүүс олон байдаг. Гэхдээ та үүнийг бий болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Нөсөө толбо нь зөвхөн нарны хорт цацраг, хөгшрөх явцаас болж үүсдэггүй бөгөөд орой нүүрээ угаахгүй, будагтайгаа унтсанаар, нөсөө толбо үүсч, сэвх тодордог байна. Иймд та орой бүр нүүрээ сайтар цэвэрлэн угааж, гарч болзошгүй аюулаас сэргийлээрэй.
6
Уруул хуурайших
Уруулын будаг нь уруулыг хуурайшуулж, хагарах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд өнгө үзэмжийг нь гундаадаг байна. Иймд уруулын будгаа арилгалгүйгээр орондоо орж хэрхэвч болохгүй юм.
7
Нүдний дор хар хүрээ үүсэх
Та нүүрний будагтайгаа унтсанаар, нүдний тань дор хар хүрээ үүсч, ядарсан мэт харагдана. Энэ нь царай төрхийг гундааж, хөгшрөх явцыг ч давхар түргэсгэнэ.
8
Сормуус унана
Нүдийг үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг зүйл бол яахын аргагүй сормуус билээ. Харин сормуусны будагтайгаар унтсанаар, таны сормуус их хэмжээгээр унаж, загатнах болно. Унасан сормуус буцаж ургатлаа багагүй хугацааг шаардах бөгөөд нэг хэсэгтээ л таны гоо үзэсгэлэнг гундаах аж. Тиймээс та заавал нүдний будгаа арилгаж, гоо сайхан болон эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм.
Та энэ мэдээллийг уншаад, нүүрээ угааж унтах хичнээн чухал болохыг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!