Таны гар болон хөл их хэмжээгээр хөлрөөд байвал ийм учиртай!

Хөл болон гар их хэмжээгээр хөлрөх нь ичгэвтэр явдал билээ. Гадуур хөлс болон хөлсний эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг хэдий ч, тэдгээр нь биед хортой нөлөөтэй байдаг. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ашиглан, гэрийн нөхцөлд хөлрөлтийг болиулах бүрэн боломжтой байдаг байна. Тийм ч учраас бид өнөөдөр та бүхэнд хөлрөлтийг үгүй хийх бэлдмэлүүдийг хэрхэн хийх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таны гар болон хөл их хэмжээгээр хөлрөөд байвал ийм учиртай!

Хөл болон гар их хэмжээгээр хөлөрч буй шалтгаан

Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт гэдэг. Хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа, үйл хөдлөлийг төв мэдрэлийн тогтолцоо зохицуулж байдаг бөгөөд хөлрөх нь дараах тохиолдлуудад ихэсдэг байна. Үүнд:

  • Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх 
  • Гэнэт айж цочих, сандрах, хүчтэй өвдөх 
  • Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа
  • Төрсний дараа
  • Хордлого ихтэй өвчин тусах
  • Зүү эмчилгээний дараа
  • Төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр алдагдах

Тэгвэл дараах бэлдмэлүүдийг гэрийн нөхцөлд хийж, хэрэглэснээр хөлрөлтийг болиулах боломжтой ажээ.

1 Хүнсний сода

Хүнсний содаг хүмүүс гоо сайхандаа ихээхэн хэрэглэдэг. Мөн хөлрөлтийн эсрэг хэрэглэхэд тохиромжтой байдаг байна. Хүнсний содаг өөрөөр натрийн давхар исэл /sodium bicarbonite/ хэмээн нэрлэдэг бөгөөд бие дэх эвгүй үнэрийг арилгах ач тустай юм. Мөн хөлсний найрлаганд агуулагдах устөрөгчийн хэмжээ /pH level/-г бууруулаад зогсохгүй, бактераас сэргийлдэг байна. 

Заавар:

  • Эхлээд хүнсний содагаа 1:4 хэмжээтэйгээр халуун усанд хийнэ.
  • Дараа нь хөл болон гараа дүрж, 15-20 минут байлгана. Үүнийг орой бүр унтахын өмнө хийх ёстой болохыг анхаарна уу.
  • 7 хоногийн хугацаанд уг аргыг ашиглахад мэдэгдэхүйц үр дүн гарна.

Мөн хүнсний соданаасаа оймс болон гутландаа хийж өмсөж болно. 

Хүнсний сода

2 Лавандын хатаасан навчны тос

Энэхүү тос нь сайхан үнэртэйгээс гадна, бактер болон мөөгөнцрийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Мөн хөлний эвгүй үнэр болон хэт их хөлрөлтийг үгүй хийхэд сайнаар нөлөөлдөг байна.

Заавар:

  • Эхлээд халуун усанд лавандын хатаасан навчны тосноос цөөн хэдэн дуслыг дусаана.
  • Дараа нь хөл болон гараа дүрж, 15-20 минут байлгана.
  • Өдөрт 2 удаа дээрх байдлаар лавандын хатаасан навчны тосыг ашиглах бөгөөд 7 хоногийн дараа бодит үр дүнг мэдрэх болно. 

Лавандын хатаасан навчны тос

3 Цөр

Хэрэв танай гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн санд цөр /alum/ худалдаалагдаж байвал, үүнийг хөлрөлтийн эсрэг ашиглахад тохиромжтой. Цөрний нунтаг /alum powder/ нь ариутгагч болон хөлрөлтийн эсрэг үйлчилгээтэй бодисыг агуулдаг учраас их хэмжээгээр хөлрөх асуудлыг шийдэхэд туслах болно.

Заавар:

  • Эхлээд 1 цайны халбага цөрний нунтгийг 1 аяга усанд хийнэ.
  • Үүнийхээ тусламжтай гар болон хөлөө угаана.
  • Дараа нь гар болон хөлөө дүрж, 15-20 минут байлгана.
  • Хугацаа болмогц гар болон хөлөө хатаана.
  • Үүнийг өдөрт нэг удаа хийхэд хангалттай.

Цөр

4 Эпсом давс буюу магнийн сульфат

Эпсом давс /Epsom salt/ нь биеийн эвгүй үнэрийг дарж, хөлрөлтийг болиулаад зогсохгүй, микробын халдвараас хамгаалах ач тустай байдаг. Мөн эпсом давстай ваннд хөлөө дүрвэл, хөлийг амраах үйлчилгээтэй гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

Заавар:

  • Эхлээд 2 цайны халбага эпсом давсыг 1/2 савтай халуун усанд хийнэ.
  • Дараа нь гар болон хөлөө дүрж, 15-20 минут байлгана.
  • Орой бүр орондоо орохын өмнө үүнийг хийх хэрэгтэй бөгөөд хэдэн цагийн хугацаанд оймсоо өмсөж болохгүй гэдгийг анхаараарай.

Эпсом давс буюу магнийн сульфат

5 Хар цай

Та дандаа хар цай уудаг уу? Тэгвэл хар цай нь зөвхөн уух зориулалтгүй бөгөөд үүнийг хөлрөлтийн эсрэг хэрэглэж болдог байна. 

Хар цай нь идээлгийн хүчил /tannic acid/ агуулдаг бөгөөд энэ нь биеэс эвгүй үнэр гарахад хүргэж буй бактерыг үгүй хийдэг ажээ. Мөн хөлрөлтийг зогсоох үйлчилгээтэй. 

Заавар: 

  • Эхлээд 2 ширхэг хар цайны хандыг 3 аяга усанд хийж буцалгана.
  • Дараа нь 1/2 савтай усанд хийж шингэлнэ.
  • Үүнд хөл болон гараа дүрж, 15-20 минут байлгана.
  • Үүнийг 7 хоногийн турш хийхэд мэдэгдэхүйц үр дүн гарна.

Хар цай

6 Цагаан цуу

Цагаан цуу нь хүчиллэг орчныг бий болгодог учраас бактерийг тэр дор нь үгүй хийдэг байна. Түүнчлэн хэт их хэмжээгээр хөлрөхийг болиулна. 

Заавар:

  • Эхлээд 1/2 аяга цагаан цуу эсвэл алимны цууг 6-8 аяга буцалсан усанд хийнэ.
  • Үүн дээрээ гар болон хөлөө дүрж, 10-15 минут байлгана. 
  • Дараа нь гараа савангаар угааж, алимны цууны үнэрийг арилгана.

Цагаан цуу

7 Тунсаа

Тунсаа /borax/ нь халдваргүйжүүлэх бодис бөгөөд арьсны нүхжилтийг хааж, эвгүй үнэр гаргахад хүргэж буй бактерийг үгүй хийдэг байна. Мөн хөлрөлтийн эсрэг сайн үйлчилгээтэй. 

Заавар:

  • Эхлээд 1/2 аяга тунсааг 1/2 аяга цагаан цууны хамтаар 2 аяга хүйтэнд усанд хийж холино.
  • Дараа нь үүнийгээ гутал руугаа цацна. Үр дүнд нь бүтэн өдрийн турш таны хөлрөхгүй.

Тунсаа

8 Сахрын гуужуулагч

Сахрын гуужуулагч /sugar scrub/ нь сайр болон үхэжсэн арьсыг үгүй хийх ач тустай юм. Мөн хөл хөлрөхийг болиулж, арьсыг чангалж, эвгүй үнэрийг арилгах үйлчилгээтэй. 

Заавар:

  • Эхлээд сахар болон 91 хувийн исопропил /isopropyl/ алкохолийг усанд хийж холино.
  • Өтгөн болгохын тулд дээрээс нь бага зэрэг сахар нэмж хийж болно.
  • Бэлэн болсон зуурмагнаасаа хөлөндөө түрхэж, 5-10 минут байлгах бөгөөд үр дүнд нь үхэжсэн арьс үгүй болж, арьс чангарч, бактерууд устана.
  • Дараа нь хөлөө бүлээн усанд угаана.
  • 7 хоногт 3 удаа үүнийг хийгээрэй.

Үүнийг хийхээсээ өмнө хөлөө эхлээд бүлээн усанд тодорхой хугацаанд дүрсэн байвал, илүү сайн нөлөө үзүүлдэг байна.

Сахрын гуужуулагч

9 Шарилж

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, шарилж ургамлын навч нь хөлрөлтийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Түүнчлэн найрлагандаа идээлгийн хүчил агуулдаг учраас эвгүй үнэрийг арилгадаг байна. Мөн бактер болон мөөгөнцрийн эсрэг сайн үйлчилгээтэй. 

Заавар:

  • Эхлээд цөөн тооны шарилж ургамлыг хатаана.
  • Дараа нь оймс болон гутландаа хийнэ.

Ингэснээр хөлийн эвгүй үнэрийг арилгаж, хөлрөхийг болиулна. Эсвэл дараах аргыг ашиглаарай. Үүнд:

  • Цөөн шарилж ургамлын навчийг усанд хийж буцалгана.
  • Үүндээ хөлөө дүрж, 15 минут байлгана.

Шарилж

10 Цагаан гаа

Цагаан гаа нь хөлрөлтийн эсрэг гайхалтай сайнаар нөлөөлдөг бөгөөд арьсан дахь хорт бодисыг үгүй хийдэг ажээ. 

Заавар:

  • Эхлээд цагаан гаагаа нунтаглана.
  • Дараа нь үүнийгээ нэг стакан халуун усанд хийж, 10-15 минут байлгана.
  • Хугацаа болмогц кофе нунтаглагчид хийж, шингэлнэ.
  • Орой бүр унтахын өмнө шингэлсэн бэлдмэлээсээ хөлөндөө түрхэж, иллэг хийнэ.
  • Өдөрт нэг удаа үүнийг хийх бөгөөд 2 долоо хоногийн дараа бодит үр дүн мэдрэгдэх болно.

Цагаан гаа

Хэрэв таны гар болон хөл хэт их хэмжээгээр хөлөрч, санааг тань чилээгээд байгаа бол дээрх аргуудыг туршаад үзээрэй. Мөн энэ төрлийн асуудалтай хүмүүст энэхүү мэдээллийг дуулгаж, дамжуулаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()