Датаг нэгж шиг шилжүүлж эхэллээ

2017-05-28, 10:25
4,813

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгч рүү дата шилжүүлнэ. Найздаа, ойр дотны хүмүүстээ зөвхөн нэгж шилжүүлдэг байсан бол одоо дата шилжүүлэх боломжтой бөгөөд хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хоног сунгагддаг боллоо. Та нэгжтэй байхад л найз нөхөд рүүгээ дата шилжүүлээд л байна. Жишээлбэл, та  найз руугаа 100mb шилжүүлэхэд 1100 нэгж данснаас тань суутгагдана гэсэн үг юм.

Датаг нэгж шиг шилжүүлж эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дата хүлээн авахад үйлчилгээний хоног сунгагдана

Хүлээн авсан датаны хоногоор үйлчилгээний үндсэн хугацаагаа 10, 15, 30 хоногоор сунгах боломжтой ба энэ нь дата шилжүүлэг үйлчилгээний онцлог-давуу тал юм. Жишээлбэл, та 100mb хүлээн авсан бол таны үйлчилгээний хоног 10 хоногоор сунгагдана. Дахин 300mb хүлээн авлаа гэж тооцоход таны үйлчилгээний хоног 15 хоногоор нэмж сунгагдах болно.

Шилжүүлэх датаны хэмжээ, хоног, төлбөр

Датаг хэрхэн шилжүүлэх вэ?

Дата шилжүүлэх утасны дугаарыг бичээд зай авч, датаны хэмжээг (9ХХХХХХХ ХХХmb) бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Шилжүүлсэн нийт дата, хүлээн авсан дата хэрэглээ, дуусах хугацааг шалгахдаа Data гэж бичин 123 дугаарт мессеж илгээнэ.

Санамж:

  • Зөвхөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дата шилжүүлэх боломжтой.
  • Дата шилжүүлэхэд таны данснаас нэгж хасагдахыг анхаарна уу.
  • 1 өдөрт 5 удаа дата шилжүүлэх боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.