Намхан эрчүүд яагаад онцгой байдаг вэ?

Жинхэнэ хайр хүнийг царай зүс, хөрөнгө мөнгө, хэлбэр хэмжээгээр нь ялгадаггүй гэж ярьдаг билээ. Тэгээд ч хүн эцэг, эхээс заяасан биеэ организмаа сонгож төрдөггүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ намхан нуруутай эрчүүд бусдаас юугаараа онцлог болохыг дуулгахаар бэлтгэсэн юм. Ингээд та бүхэн намхан залуусын тухай гадны сайтуудад бичсэн сонирхол татам, хөгжилтэй мэдээллийг элдэв нэмэлт хачиргүйгээр хүлээн авна уу.

Намхан эрчүүд яагаад онцгой байдаг вэ?

1 Тэд илүү хөдөлмөрч

Судалгаагаар намхан залуус илүү хөдөлмөрч, ажилсаг болох нь тогтоогджээ. Тэд сайн болсон эмэгтэйгийнхээ араас өндөр залуусыг бодоход илүү шаргуу хөөцөлдөж, өөрийн болгож авдаг байна. 

Тэд илүү хөдөлмөрч

2 Тэд өөрсдийнхөө өндрийг худал хэлдэг

Намхан залуус охидтой танилцаж, харилцах үедээ өндрийнхөө хэмжээг худал хэлдэг байна. Учир нь ихэнх охид өөрөөсөө өндөр залуустай үерхэхийг хүсдэг нь нууц биш юм. 

Тэд өөрсдийнхөө өндрийг худал хэлдэг

3 Тэвэрч, гараас нь хөтлөхөд амар

Өндөр залуусыг заримдаа хүзүүгээр нь тэврэхэд хэцүү байдаг билээ. Тэр ч бүү хэл, гарнаас нь хөтлөхөд өндөр намын зөрүү гарч, тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Харин намхан залуусыг тэвэрч, гараас нь хөтлөхөд ямар ч асуудал үүсдэггүй байна. 

Тэвэрч, гараас нь хөтлөхөд амар

4 Намхан залуус илүү олон байдаг

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, намхан залуус өндөр залуусаас илүү олон байдаг ажээ. Түүнчлэн судлаачдын үзэж буйгаар намхан залуус илүү сайхан сэтгэлтэй болох нь батлагджээ. 

Намхан залуус илүү олон байдаг

5 Тоглоом даахдаа муу

Сонирхуулж хэлэхэд намхан залуус өндөр залуусыг бодоход тоглоом даахдаа муу байдаг байна. Учир нь намхан нуруутай байх тусам эрэгтэй хүн илүү ичимхий, төлөв даруу байдагтай холбоотой юм.

Тоглоом даахдаа муу

6 Илүү аюултай

Сонин санагдаж болох ч гэлээ, намхан нуруутай залуусаас бусад хүмүүс илүү их айж, эмээдэг байна. Учир нь тэд хүчирхэг, зальжин, ухаалаг хүмүүс байдаг бөгөөд зодоон цохиондоо өндөр залуусаас дутахгүй сайн байдаг ажээ.

Илүү аюултай

7 Намхан залууг хайрлахаар шийдсэн бол, өндөр өсгийт өмсөх хэрэггүй

Хэрэв та намхан залуутай үерхэхээр шийдсэн бол, дахиж өндөр өсгийт өмсөнө гэсэн бодлоо эртхэн авч хаях хэрэгтэй гэдгийг сануулъя. Учир нь та өндөр өсгийт өмсвөл түүнээс илүү өндөр болох бөгөөд энэ нь найз залуугийн тань хувьд сайхан санагдахгүй нь лавтай.

Намхан залууг хайрлахаар шийдсэн бол, өндөр өсгийт өмсөх хэрэггүй

8 Илүү романтик

Намхан залуус өндөр залуучуудыг бодвол, илүү романтик байдаг бөгөөд охидын сэтгэлийг булааж, өөрийн болгох тал дээр мэргэжилтэн л гэсэн үг. Магадгүй энэ нь тэдний гүйлгээ ухаан сайтай байдагтай холбоотой байж мэдэх юм.

Илүү романтик

9 Тэдний хувцсыг өмсөх боломжгүй

Охид, бүсгүйчүүд найз залуутай болохоороо түүнийхээ сорочкан цамцыг өмсөөд өглөөний цай бэлдэнэ гэж боддог нь нууц биш юм. Харин намхан залуутай үерхвэл энэ хүсэл тань биелэхгүй болов уу. Учир нь та түүнээс өндөр учраас хувцас нь танд таарах нь юу л бол...

Тэдний хувцсыг өмсөх боломжгүй

10 Хамрын үсийг харна

Инээдтэй сонсогдож байж болох ч, намхан залуусын өндөр таны хамартай тэнцүү гээд боддоо? Үр дүнд нь тэд таны хамрын үсийг төвөггүй харна гэсэн үг юм. 

Хамрын үсийг харна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()