Шивээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Шивээс нь олон улс оронд хэдийнээ урлаг болтлоо хөгжсөн бөгөөд тухайн хүний дотоод ертөнцийг илэрхийлдэг гэж үздэг билээ. Гэвч нэгэнт шивээс хийлгэсэн бол, насан туршдаа таны бие дээр байсаар байна гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Зарим хүмүүс сэтгэл хөдлөл, буруу шийдвэрээсээ болж, шивээс хийлгэдэг бөгөөд хожим нь харамсах нь бий. Гэвч шивээсийг гэрийн нөхцөлд бага багаар бүдгэрүүлэн арилгах боломжтой бөгөөд хэрхэн арилгах аргуудаас хуваалцъя. 

Шивээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

1 Хүмүүс хэзээ, ямар үед шивээсээ арилгахыг хүсдэг вэ?

Хүмүүс дараах нөхцөл байдлуудаас улбаалж, шивээсээ арилгахыг хүсдэг байна. Үүнд:

  1. Шивээс хуучирч, муудах
  2. Гэмт хэрэгт сэжиглэгдэх
  3. Цэргийн алба хаах
  4. Ажил мэргэжлийн онцлог нөлөөлөх
  5. Амьдралаа өөрчлөх
  6. Буруу шийдвэр гаргаж, шивээс хийлгүүлэх

Хүмүүс хэзээ, ямар үед шивээсээ арилгахыг хүсдэг вэ?

2 Шивээсээ хэрхэн далдалж, арилгах ва?

Арилгахыг хүсч буй шивээсээ та дараах аргуудыг ашиглан, далдалж, арилгах боломжтой. Үүнд:

1. Арьсыг хуулах.

Энэхүү арга нь тухайн хүнд их хэмжээний өвдөлтийг мэдрүүлдэг тул, тэр бүр хүмүүс ашигладаггүй. Ойролцоогоор 30-40 минутыг зарцуулна. Эхлээд шивээс хийгдсэн хэсгийн арьсыг татуургаар хусч, тэр хэсэгтээ нэг халбага давс болон усыг хооронд нь хольж, түрхэнэ. Үүнийхээ дараа зүлгүүрийн материалаар шивээсийг алга болтол нь зүлгэнэ. Харин дараа нь цэвэр даавуугаар ороож 3 хоног байлгах хэрэгтэй.

Зүлгэлтээс үүдэлтэй шархыг түргэн эдгээхийн тулд дотроосоо антибиотик ууж, тосон түрхлэгийг түрхлэгийг түрхэнэ. Энэ нь хожим сорвитой үлдэхээс сэргийлнэ. Гэвч энэхүү арга нь арьсан дээр тодорхой хэмжээний сорвийг үлдээдэг болохыг хэрхэвч мартаж болохгүй. Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, мэргэжлийн бус хүнээр хийлгүүлвэл цусанд халдвар орж, амь насаа алдах аюултай тул дур мэдэж хийхгүй байхыг зөвлөе!

Шивээсээ хэрхэн далдалж, арилгах ва?

2. Шивээсээ өөрчлөх

Таны өмнө нь хийлгэсэн шивээс ямар нэгэн байдлаар таалагдахгүй байгаагаас гадна, арилгах шаардлагатай болсон бол, сэргээж, өөр хэв маягаар шивээс хийлгэх нь хамгийн тохиромжтой аргуудын нэг аж. Нэг ёсондоо өмнөх шивээсийн илэрхийлэх утга, өгүүлэх санааг тэс өөр болгон, өөрчилнө гэж ойлгож болох юм. Жишээ болгон, та доорх зургийг үзнэ үү. 

3. Бэлдмэл хийх

Энэхүү бэлдмэлийг хийж, хэрэгжүүлснээр шивээс удаан хугацааны туршид бага багаар бүдгэрч, арилах ач тустай юм. Та зааврын дагуу хийж, туршаад үзээрэй. Ингэхийн тулд:

  • Ижил хэмжээтэй витамин Е найрлагатай тос, зуун наст ургамлын гель, чангаанзыг хооронд нь холино.
  • Бэлэн болсон бэлдмэлээ шивээс дээрээ түрхэнэ.
  • Ойролцоогоор 5 минутын дараа тэр хэсэгтээ саван түрхээрэй.
  • Хүйтэн усанд сайтар угаана.
  • Энэ аргыг өдөрт 4 удаа, 2-3 сарын турш хэрэглэж, бодит үр дүнг мэдрээрэй.

Энэхүү бэлдмэл нь шивээсний хэмжээ болон хэр гүн гэдгээс хамаарч үйлчлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг гэдгийг анхаарна уу. 

4. Лазерын эмчилгээ

Энэ төрлийн үйлчилгээг гоо сайхны газрууд үзүүлдэг. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хурц лазераар шивээс хийгдсэн биеийн хэсгийг шарж, шивээсийг арилгадаг байна. Ихэнх хүмүүс уг үйлчилгээг эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үздэг ажээ.

3 Гэрийн нөхцөлд шивээсийг арилгах аргууд:

Шивээсийг гэрийн нөхцөлд бүдгэрүүлэх замаар арилгахын тулд та нэлээдгүй хугацаанд доорх бүтээгдэхүүнүүдийг тууштай хэрэглэх хэрэгтэй. Тус аргууд нь үр дүнгээ удаан үзүүлэх боловч, мөнгө санхүү болоод эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага юм. Тус аргууд шивээсний гүн болон хэмжээнээс шалтгаалж хагас жилээс, жилийн хугацаанд бүдгэрч арилна.

1. Зуун наст, витамин Е амин дэм

Зуун наст ургамал хэрэглэх нь эм, бэлдмэл, тос, үрэл болон бусад зүйлстэй харьцуулахад арьсыг харьцангуй бага загатнуулдаг байна. Иймд зуун наст ургамлыг ижил хэмжээтэй витамин Е капсуль болон "paederia tomentosa" бэлдэцтэй хольж, өдөрт 3-4 удаа шивээс дээрээ цагийн зүүний дагуу түрхэх хэрэгтэй ажээ. Үүнийхээ дараа 10 минут байлгаж, угаана. 

Гэрийн нөхцөлд шивээсийг арилгах аргууд:

2. Нунтаг элс

Элсийг чулуун тавцан дээр сайтар нунтаглаж, зуун наст ургамалтай холино. Үүнийгээ шивээс дээрээ түрхэнэ. Үр дүнд нь арьсанд шингэсэн шивээсний бэх арилах ажээ. Энэхүү арга нь шивээсийг бүдгэрүүлэх ач тустай болохыг анхаарна уу. 

3. Нимбэгний шүүс болон давс

Давс нь найрлагандаа натри болон хлор агуулдаг бөгөөд эдгээр нь арьсны гүн рүү нэвтэрч, шивээсний бэхийг хурдан хугацаанд арилгах нөлөөтэй. Харин нимбэгний найрлаганд байгалийн гаралтай хүчил агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хамгаалдаг байна. Мөн найрлаганд нь агуулагдах витамин C арьсыг нөхөн төлжүүлж, эрүүл, зөөлөн болгодог ач тустай юм. Нимбэг болон давсны тусламжтай шивээсээ арилгахын тулд дараах алхамуудыг хийгээрэй. Үүнд:

  1. 100 гр давсыг багахан хэмжээний нимбэгний шүүстэй хольж, пролонд шингээн, шивээс дээрээ түрхэнэ.
  2. Түрхсэнийхээ дараа 30-60 минут байлгана. Ингэснээр арьсны гүн рүү шингэх юм.
  3. Халуун усаар угаана.

4. Нимбэг

Нимбэг нь жижиг хэмжээтэй шивээсийг арилгахад ач тустай байдаг. Эхлээд шивээс хийсэн хэсгийг бүлээн усаар угаана. Дараа нь нимбэгний шүүсээ дээр нь түрхэж, хаттал нь байлгаж, халуун усаар угаах хэрэгтэй. 

5. Зөгийн бал

Орц:

  • Зуун наст
  • Давс
  • Сахарын агууламжгүй тараг
  • Зөгийн бал

Бэлтгэх заавар:

  1. Зуун наст ургамлаа бутална.
  2. Давс, тараг, зөгийн балаа мөн буталж, зуун наст дээрээ хийгээд, сайтар холино. 

Хэрэглэх заавар:

Шивээс хийсэн арьсаа цэвэрлэж, бэлдмэлээ дээр нь түрхэж өгнө. Дараа нь зөөлөн массаж хийхэд болох юм.

6. Лавандын хатаасан навчны тос

Ямар нэгэн үнэтэй үйлчилгээ, эм, бэлдмэл авч, хэрэглэж байхаар оронд нь лаванда цэцгийн хатаасан навчны тос хэрэглэх нь шивээсийг арилгах үр дүнтэй арга юм. Үүний тулд зөөлөн пролонд лавандын хатаасан навчны тосноосоо шингээж, шивээс хийсэн арьсан дээрээ зөөлөн массаж хийгээрэй.

7. Чангаанз

Давс болон чангаанзыг сайтар хольж, шивээс хийсэн арьсаа үрнэ. Ингэснээр үр дүнд нь шивээсний бэхийг арилгах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()