1
Аялалын төлөвлөгөө боловсруулах
Ямар улсын аль хот руу хэдэн хоног аялалаар явах, хичнээн төгрөг зарцуулах, хаанахын авиа компанийг сонгон үйлчлүүлэх зэргээ сайтар судалж, төлөвлөх нь чухал юм. Ингэж чадвал ямар нэгэн асуудалгүйгээр сэтгэл ханамжтай аялж чадах ажээ.
2
Хэтэрхий олон хоног явах хэрэггүй
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хэтэрхий олон хоног яваад хэрэггүй бөгөөд хамгийн ихдээ 8 долоо хоногийг аялалд явахдаа төлөвлөх нь илүү тохиромжтой. Олон хоног аялалаар явахад зардал их гарахаас гадна, ядрах, уйдах хандлагатай болдог байна.
3
Жижиг авиа компанийг сонгон үйлчлүүлэх
Магадгүй та нэр нөлөө бүхий, үйлчлүүлэгч олонтой авиа компаниар үйлчлүүлэх нь эрсдэл багатай, бас найдвартай гэж бодож байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ элдэв осол аваар нь жолоочийн үүрэг хариуцлагаас шууд хамааралтай байдаг учраас жижиг авиа компанийг сонгоход төдийлөн буруудах зүйлгүй юм. Ингэснээр онгоцны тасалбарт ч мөн бага мөнгө зарцуулах ач тустай билээ.
4
Тохиромжтой өдрүүдийг сонгох
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар таны аялал ням, эсвэл даваа гарагт эхэлж, дуусч байвал, бага зэрэг зардал ихтэй, харин мягмар болон лхагва гарагт эхэлж, дуусвал, зардал багатай байдаг гэнэ. Энэ нь судалгаагаар батлагдсан дүгнэлт гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
5
Зөв газраа буудаллах
Ихэнх аялагчид хямд үнийг нь бодоод хотын төвөөс нэлээн зайтай газар буудалладаг бөгөөд энэ нь хотын төвд өндөр зэрэглэлийн буудал сонгосноос илүү их мөнгө зарлагдахад хүргэдэг ажээ. Учир нь хотын төв рүү ирж, буцах унааны зардал үүнд нөлөөлдөг байна.
6
Буцаан төлөгдөх боломжтой зочид буудлын өрөө сонгох
Гадаадын улс орнууд дахь өндөр зэрэглэлийн зочид буудлуудад өгсөн захиалгаа 48 цагийн дотор цуцлах боломжтой байдаг. Эсвэл арай илүү хямд үнэтэй өрөөгөөр захиалсан өрөөгөө солиулах боломжтой байдаг байна. Иймд та хамгийн гол нь буцаан төлөгдөх боломжтой зочид буудлыг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй юм.
7
Утсаа авч явах
Аялалд явахдаа өөрт хэрэг болох чухал зүйлсээ авч явахаа хэрхэвч мартаж болохгүй. Тэдгээр зүйлсээс хамгийн чухал нь гар утас юм. Учир нь хаана ч очсон гар утас танд хэрэг болох нь гарцаагүй. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар гар утсандаа толь бичиг, газрын зураг зэргийг суулгах хэрэгтэй бөгөөд ингэснээр тулгарч болох асуудлаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.
8
Онлайн худалдаа хийх
Эдийн засгаа хэмнэх хамгийн найдвартай арга бол, тухайн очсон улсынхаа дэлгүүрүүдээр өөрийн биеэр очиж үйлчлүүлэлгүй онлайн худалдааг ашиглан зардлаа хэмнэх явдал болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Зарим улс орнуудад онлайн худалдаа нь дэлгүүр дэх үнээсээ хамаагүй хямдхан байдаг аж.
9
Хоолоо тохируулах идэх
Аялалаар явах үед буруу хооллох юм уу, эсвэл өөрт тохирохгүй хоол хүнс идсэнээс болж, гэдэс эвгүйрхэх асуудалтай нүүр тулгардаг. Энэ нь ихэнх аялагчдад тохиолддог хүндрэлүүдийн нэг юм. Иймд аль болох тохируулан, бага хэмжээгээр хоол зооглоорой.
10
Өөрийн зуршлаа бодолхийлэх
Та ямар зуршилтай хүн бэ? Таны өдөр тутам хийдэг зуршил одоо амьдарч байгаа нөхцөлд хэвийн мэт санагдаж байж болох ч, аялалаар очих гэж буй улс оронд хэвийн зүйл мэт бусдад санагдах болов уу? Үүнийг сайтар эрэгцүүлж бодох нь чухал ажээ. Жишээ нь, та танихгүй нэгэнтэй шууд л очоод танилцахыг эрхэмлэдэг байсан бол, өөр улсад энэ үйлдлийг тань бүдүүлэгт тооцохыг үгүйсгэхгүй юм.
11
Мөнгөө сайтар тооцох
Аялалаар явахад хамгийн чухал зүйл бол мөнгө, санхүү билээ. Хэрвээ та мөнгөө бэлнээр авч явж байгаа бол, алга болгохгүй, хулгайд алдахгүй байхаар аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд олон улсын гүйлгээний карт ашиглах нь хялбар байдаг болохыг мэргэжилтнүүд сануулж байна. Мөн зочид буудал, унааны зардал, хоол, үзвэр үйлчилгээ, дэлгүүр хэсэх гэх мэт зүйлсэд тус бүрт нь тооцоо гаргаарай.
Танд амжилт хүсье!