Хүмүүс усанд орж байхдаа ихэвчлэн юу боддог вэ?

Хүмүүс усанд орж байхдаа ихэвчлэн юу боддог бол??? Магадгүй улс орон бүрийн хүмүүсийн соёл, ухамсар сэтгэлгээнээс хамааран тэдгээр бодлууд харилцан адилгүй байдаг ч, тэд бүгд ихэвчлэн доорх бодлуудыг ядаж нэг ч болов удаа бодож амжсан байдаг аж. Тиймээс ч бид та бүхэндээ баяр баясал, инээд хөөр бэлэглэх үүднээс нэгэн хөгжилтэй ч гэмээр мэдээллийг хүргэж байна.

Хүмүүс усанд орж байхдаа ихэвчлэн юу боддог вэ?

1 Миний бие доороосоо ямархуу харагддаг бол?

Угаалын өрөөний толь ихэвчлэн тал байдаг учир, хүмүүс биеэ бүтнээр нь харж чаддаггүй. Тийм болоод ч тэр үү маш олон хүмүүс усанд орж байхдаа, өөрийнх нь бие доороосоо ямархуу харагддаг тухай сонирхдог байна. 

Миний бие доороосоо ямархуу харагддаг бол?

2 Хүмүүс усанд орж байхдаа яаж секс хийдэг байна аа?

Адал явдалт, хайрын, уран зөгнөлт гээд бүхий л кинон дээр дурлалт хосууд ямарваа нэгэн байдлаар шүршүүрт орж байхдаа эр эмийн ажил хийдэг. Тиймээс ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь ч гэсэн, энэ тухай заавал бодож амжсан байдаг гэнэ шүү. Усанд орж байхдаа ямар байрлалаар хийвэл хальтрахгүй, дээр нь хосуудад таатай байхад ч мөн санаагаа чилээдэг аж.

Хүмүүс усанд орж байхдаа яаж секс хийдэг байна аа?

3 Усанд орж байхад минь, хаа нэгтэйгээс цуврал алуурчин гараад ирвэл яах вэ?

Магадгүй та ч гэсэн энэ тухай бодож амжсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь бидний мэдэх, маш олон алдартай бүтээлүүдэд аллагын хэсгүүд угаалгын өрөө, тэр дундаа усанд орж байхад болсон байдаг. Тийм зүйлсийг харсан болоод ч тэр үү, эсвэл төсөөлөн бодох чадвараараа иймэрхүү зүйлсийг бодож амждаг байна.

Усанд орж байхад минь, хаа нэгтэйгээс цуврал алуурчин гараад ирвэл яах вэ?

4 Миний ойр орчимд аалз гараад ирэх вий дээ...

Угаалгын өрөө тэр дундаа орон сууцны айлд аалз байна гэдэг юу л бол... Хэт чийгтэй эсвэл бохир орчин нь магадгүй аалз, шавж үржих таатай нөхцөл болох ч, энэхүү бодол нь мөн л бидний сэтгэлээс гардаг төсөөлөлтэй ижил зүйл юм. 

Миний ойр орчимд аалз гараад ирэх вий дээ...

5 Хэрвээ би усанд орж байгаад хальтраад унавал, хэн ч надад туслахгүй байсаар үхэх байхдаа...

Ванн, эсвэл шүршүүрт орж байхдаа хальтарч унана гэдэг хүн бүрийн хувьд дотроо эмээж явдаг зүйлсийнх нь нэг билээ. Тиймээс ч, усанд орж байгаа хүн бүрийн бодолд ямар нэгэн байдлаар ийнхүү унаад, бэртвэл хэн нэгнээс тусламж авч чадахгүй байсаар үхнэ хэмээх бодол байдаг аж.

Хэрвээ би усанд орж байгаад хальтраад унавал, хэн ч надад туслахгүй байсаар үхэх байхдаа...

6 Шүршүүрт орж байхдаа би усыг удирдаж, ид шидийн хүчтэй болчихвол яах вэ?

Хүн бүр хүүхэд байхаасаа, усанд орж байхдаа ийм бодлыг толгойдоо тээж, усаар тоглодог байсан болов уу? Усыг удирдах, түүгээр зэвсэг хийж, эрэлхэг гавъяаг байгуулж байгаа баатруудын тухай олон кино, ном зохиолд дүрсэлдэг. Тиймээс ч ядаж ганц ч удаа болов танд ийм бодол бодогдож байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Шүршүүрт орж байхдаа би усыг удирдаж, ид шидийн хүчтэй болчихвол яах вэ?

7 Намайг усанд орж байхад шал гэнэт цөмрөөд, доод айл руу орчихвол яах вэ?

Ихэвчлэн хүүхэлдэйн кинон дээр тухайн баатрыг усанд орж байхад, ванн цөмрөн доод айл руу нь орчихдог. Магадгүй иймэрхүү зүйлсийг үзэж өссөн болоод ч тэр үү хүмүүсийн толгойд иймэрхүү итгэмээргүй бодлууд бодогддог аж. Харин та усанд орж байхдаа ийм бодлыг бодож байсан уу?

Намайг усанд орж байхад шал гэнэт цөмрөөд, доод айл руу орчихвол яах вэ?

8 Би хаалгаа түгжсэн билүү?

Усанд орохын тулд мэдээж хамаг хувцсаа тайчин, эхээс төрсөн биеэрээ үлдэнэ шүү дээ. Энэ үед магадгүй та ганцаараа байсан ч гэсэн, би хаалгаа түгжсэн билүү хэмээх бодлыг бодож эхэлдэг байна. Хаалгаа түгжээгүй байж таараад, хэн нэгэн санаандгүй ороод ирвэл, хэн хэн нь нилээдгүй ичгэвэртэй байдалд орох нь ойлгомжтой.

Би хаалгаа түгжсэн билүү?

9 Энэ сахлын хутгыг хэрэглэхэд дэндүү хуучирч, зэвэрсэн юм болов уу?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэнд ч тулгардаг асуудлуудын нэг бол илүүдэл үсээ татуургаар авахдаа, хэрэглэж байгаа татуурга нь хуучирсан, авч болох эсэхэд эргэлздэг байна. Учир нь хүмүүс татуургаа ихэвчлэн угаалгын өрөөндөө орхидог бөгөөд энэ үед татуурганы ир мохох, зэврэх асуудлууд олон гардаг. Тэр бүрт санаж, шинэ ир, эсвэл татуурга авч чаддаггүйгээс иймэрхүү бодлууд хүмүүсийн толгойд орж ирдэг болов уу.

Энэ сахлын хутгыг хэрэглэхэд дэндүү хуучирч, зэвэрсэн юм болов уу?

10 Угаалгын өрөөнд дуулахад миний хоолой яагаад ийм сайхан сонсогдоод байна вэ?

Угаалгын өрөө, болон худаг, нарийн хоолойнд дуу дуулахад түүний цуурайнд нь хүмүүсийн хоолой илүү сайхан, сонсголонтой болсон мэт санагддаг. Тиймээс ч хүмүүс усанд орохдоо, тэр дундаа шүршүүрт орж байхдаа шампунь эсвэл шүршүүрийн толгойг барьж дуу дуулж эхэлдэг байна. Энэ үед мэдээж өөрт нь төрөх сэтгэл ханамж 100 хувь байдаг аж.

Угаалгын өрөөнд дуулахад миний хоолой яагаад ийм сайхан сонсогдоод байна вэ?

11 Аль шампунийн сав хамгийн сайн зэвсэг вэ?

Усанд орж байхад хэн нэгэн этгээд орж ирэхэд танд мэдээж зэвсэг хэрэгтэй. Гэтэл таныг тойроод дандаа шампунийн сав байвал алийг нь сонгох тухай толгойгоо гашилгах болов уу. Усанд орж байгаа хүмүүст ихэвчлэн тус бодол толгойд нь орж, хааяа түүнийгээ бодохоос ч инээд нь хүрдэг байна.

Аль шампунийн сав хамгийн сайн зэвсэг вэ?

12 Гарын савангаар би ичимдэг эрхтнээ угааж болох болов уу?

Хүмүүс ихэвчлэн биеийн шингэн саван, зарим үед шампунь, эсвэл зориулалтын шингэнээр ичимдэг эрхтнээ угаадаг. Харин арга барсан үед гарын савангаар биеэ угаах шаардлага тулгардаг шүү дээ. Хүмүүс усанд орж байхдаа гарын савангаар ичимдэг эрхтнээ угаавал юу болох тухай мөн угааж болох эсэхийг боддог байна.

Гарын савангаар би ичимдэг эрхтнээ угааж болох болов уу?

13 Би энд шээж болох болов уу?

Шүршүүрт орж байхад таны шээс хүрвэл, та яадаг вэ? Магадгүй та уснаас гарч, суултуур дээр сууж шээнэ хэмээн хариулж мэдэх юм. Гэхдээ ихэнх бүсгүйчүүд зүгээр л шүршүүрт орж байхдаа шээчихдэг болохыг судалгаагаар олж тогтоосон байдаг. Тэд шээх хүртлээ багагүй хугацааг зарцуулж, олон зүйлсийг эргэцүүлэн, хэн нэгэн харчих болов уу? хэмээн толгойгоо гашилгадаг байна.

Би энд шээж болох болов уу?

14 Сарын тэмдэг ирчихвэл яанаа?

Усанд орж байхад сарын тэмдэг ирэх тийм ч таатай санагдахгүй. Хөл даган урсах цус нь таагүй мэдрэмж төрүүлж, тэдний бухимдлыг бардаг. Тиймдээ ч эмэгтэй хүн бүхэн усанд орж байхдаа сарын тэмдэг гэнэт ирэх вий хэмээн санаагаа чилээж, байн байн доош харж, шалгадаг аж. Энэ нь тэдний хувьд бараг л зуршил болсон бөгөөд сарын тэмдэг ирэх хугацаа нь болоогүй байсан хэдий ч, заавал шалгаж, сандралтай байдаг. 

Сарын тэмдэг ирчихвэл яанаа?

15 Гар хангалга хийдэг юм билүү?

Шүршүүрт таниас өөр хэн ч байхгүй, та эхээс төрсөн биеэрээ усанд орж байгаа тохиолдолд толгойд юу ч бодогдож болно. Зарим бүсгүйчүүд шүршүүрээс гарах даралттай усанд цохигдож, сэрэл нь хөдлөх нь бий. Энэ тохиолдолд тэд чимээгүйхэн гар хангалга хийж, агшин зуурт таашаал авдаг. Гэхдээ энэ нь цөөн тооны бүсгүйчүүдэд ажиглагддаг бөгөөд зарим нь зүгээр бодоод өнгөрдөг байна.

Гар хангалга хийдэг юм билүү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()