Явдал дунд дугуй хагарвал яах вэ?

Дугуй хагарах нь ямагт хүндрэл учруулдаг. Гэхдээ их хурдтай явж байх үед дугуй хагарвал маш аюултай. Бид энэ үед машинаа хэрхэн зогсоох тухай танд хэрэг болох мэдээллийг бэлтгэж орууллаа. Та бүхэн тогтоогоод аваарай.

Явдал дунд дугуй хагарвал яах вэ?

  1. Хагарсан тал руу руль булаадаг. Хэрвээ хурдтай яваа бол гараа маш сайн чангалж, тоормосыг огцом гишгэлгүй зөөлнөөр зогсооно уу. Бага хурданд руль хүндэрч мэдэгддэг.Үнэхээр аюултай бөгөөд түргэн зогсох зайлшгүй шаардлагатай үед л тоормосыг огцом гишгэнэ үү гэхээс туршлагатай жолооч нар тоормосыг огцом гишгэдэггүй.
  2.  Дугуйны байдал ердийн биш болмогц тэр даруй жолоогоо хоёр гараа сайтар бариарай.
  3. Автомашины хурдыг цагт 40 км хүртэл багасгаж байж дараа нь замын хажуу руу аюулгүй газарт гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь зам дээр зогсохоос аюул багатай байдаг. Голдуу даваа юм уу өгсүүр газраас бууж явах үед буюу таны арын машин таныг харахгүй байгаа тохиолдолд энэ нь чухал юм.

НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ:

  • Хажуугаар машин ойрхон өнгөрч байхад дугуйгаа солих нь маш аюултай.
  • Хуульд зааснаар танд байх ёстой анхаарлын гурвалжин тэмдгийг автомашиныхаа ард 5 метрийн зайд тавих.
  • Үдэш орой болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед аккумуляторынхаа цэнэгийг хэмнэх гэж гэрлээ асаахгүй байх нь бусад жолооч нар таныг олж харахгүй байх аюултай.
  • Автомашиныхаа урд хойно нь хэн нэгэн зорчигчийг зогсоохгүй байх. Эс тэгвээс автомашин хөдлөх үед бусдад аюул учруулж болзошгүй.
  • Гар тоормосоо татаж уруу газар зогсож байвал ухардаг араандаа, өгсүүр газар байвал нэгдүгээр араандаа хийх.
  • Домкратаар автомашинаа өргөхийн өмнө уруу байгаа талынхаа дугуйны дор тулгуур буюу чулуу тавих. Модоор тулгуур хийж авахад их зардал шаардагдахгүй.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()