Нэр нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбо...
Манайх шиг хүн ам цөөтэй улсад #ХарTамхи тоглоом биш Бид хар тамхины эсрэг дайн зарлаад нилээн хэдэн жил боллоо. Хар тамхины хэрэглээ жил бүр 2 дахин өссөнийг харахад дайнд ялагдсан нь илт. Сүүлийн үед бүр нэр нөлөө бүхий улс төрчдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож эхэллээ. Хууль шударга үйлчилж байгаа эсэх үнэхээр эргэлзээтэй байна. #ХарТамхиныДайн #БидЯлагдахЁсгүй
Posted by Оргил цаг on Friday, May 19, 2017
Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна. Түүний 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хэргээр 66 хүн ял эдэлж, 117 хүн шалгагдаж байна. Хар тамхины хэрэгт улс төрчид, баячуудын хүүхдүүд нэр холбогдогч нэр нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлан чимээ аниргүй болдог олон жишээ бий.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрөгч хоёрдугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач “The colors” хамтлагийн гишүүн байсан юм. Хэргийг шалгах явцад түүнтэй хамт 11 залуу байсан бөгөөд тэд бүгд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Тэдний дунд улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсны нэг нь “Женко” Х.Баттулгын хүү Хүлэгү байсан юм.
Хар тамхитай холбоотой асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэе.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.