Алтан медаль хүртсэн Б.Намуундаа баяр хүргэе!

2017-05-20, 11:29
3,488

Залуучуудад зориулсан Shake&Share үйлчилгээний дүр төрх Б.Намуун Казакстан улсын Атырау хотноо 2017 оны 4-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд  зохион  байгуулагдсан "Kazakhstan Open" тэмцээний таеквондогийн төрлийн  -52 кг жинд хүч, ухаан сорин тулалдаж АЛТАН медалийн эзэн боллоо.

Алтан медаль хүртсэн Б.Намуундаа баяр хүргэе!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Kazakhstan Open" бол G1 ангиллын чансаа өндөр, олимпийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд энэ удаад 37 орны 1700 гаран тамирчид оролцсон байна. Олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Намуун нь таеквондогийн хар бүс II дантай, ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өнгөлөх, авьяаслаг тамирчин юм.

СКАЙтел компанийн зүгээс Б.Намуундаа баяр хүргэн, амжилт хүсье!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.