"Venus" - Эртний эмэгтэйчүүдийн биеийн хэлбэр. Харагдах байдал нь зууван, эрүүл арьстай. Асуудалтай хэсэг нь гуя, ташаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ идэх хэрэгтэй.
"Nymph" - Эршүүд биеийн хэлбэртэй. Намхан, жижиг ташаатай, бэлхүүсээрээ таргалах нь элбэг. Хүнсний ногоо, жимс, загас идвэл тохиромжтой. Цагаан хоолтны иддэг хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй.
"Amazon" - Махлаг биеийн хэлбэртэй, бага зэрэг илүүдэл жинтэй.
Таны бие дээрх гурвын аль нь ч байсан өдөр бүр дор хаяж 1.5 литр ус уух хэрэгтэй болохыг анхаарна уу. Мөн доорх хоолны дэглэм нь 3 өдөр баримтлахад зориулагдсан бөгөөд үр дүнд нь 1.5-3 кг жин хасах боломжтой юм. Хэрвээ хүсвэл та энэхүү дэглэмийг түр завсарлаад, дахин баримталсан ч болно.
1
"Venus" биеийн хэлбэр
Энэ төрлийн биеийн хэлбэртэй эмэгтэйчүүд түүхий хоол хүнс идэх хэрэгтэй ажээ. Үүнд:
- Олон төрлийн бяслагнууд
- Шинэ хүнсний ногоонууд
- Гэрийн нөхцөлд найруулсан шинэ шүүс
- Өөх тос багатай гэрийн бяслаг
- Ногоотой шөл
- Хүнсний ногоог чанаж, буцалгаж хэрэглэх
Баримтлах ёстой хоолны дэглэм
Эхний өдөр:
Өглөөний цай - Исгэлэн жимс /нимбэг, лайм гэх мэт/-ний шүүс ууж, өөх тос багатай гэрийн бяслаг иднэ.
Өдрийн хоол - Өргөст хэмхийг хэрчиж, 1:1 чинжүү болон сонгинын хамт усанд хийж буцалгана. Дээрээс нь 1/2 аяга цэвэр тараг, 3 цайны халбага жүрж эсвэл лаймын шүүс хийж ууна.
Оройн хоол - Шинэ хүнсний ногоо, гэрийн бяслаг идэж, алимны шинэ шүүс ууна.
Хоёр дахь өдөр:
Өглөөний цай - Жүржийн шүүс ууна. Эрдэнэшишийн талхтай бяслаг иднэ.
Өдрийн хоол - 2 ширхэг лийр, шинэ ногооны салат /төмс, өргөст хэмх/ иднэ.
Оройн хоол - Загасыг хүнсний ногооны хамт ялз болгоно. Цоохор майлз, лууван болон сонгиныг тогоонд хийж, 5 минутын турш буцалгана. Загасан дээрээ бага зэрэг тос хийж болно. Мөн давс болон перецээр амтлаарай.
Гурав дахь өдөр:
Өглөөний цай - Исгэлэн жимс /нимбэг, лайм гэх мэт/-ний шүүс ууж, өөх тос багатай гэрийн бяслаг иднэ.
Өдрийн хоол - Туна загасны салат, улаан луувантай чанасан өндөг /сонгино нэмж болно/ иднэ.
Оройн хоол - Хүнсний ногоотой 150 гр үхрийн мах иднэ. 3 ширхэг чинжүү, 5 ширхэг мөөгийг тосонд хийж халаах бөгөөд дэээрээс нь сонгино хийж, 5 минут хуурна. Дараа нь махаа хийж хуураад, перецээр амтална.
2
"Nymph" биеийн хэлбэр
Энэ төрлийн биетэй хүмүүс "эстроген" дааврын дутагдалтай байх нь элбэг тохиолддог. Иймд дараах хоол хүнсийг идэж хэвшээрэй. Үүнд:
- Хатаасан жимс болон самар
- Хүнсний ногоо /эрдэнэшиш, лооль болон амтат чинжүү/
- Болгар амтат чинжүү
- Бор будаа
Баримтлах ёстой хоолны дэглэм
Эхний өдөр:
Өглөөний цай - Хатаасан жимс идэж, өрмийг нь авсан сүү эсвэл тараг ууна.
Өдрийн хоол - Ногоотой хуурга бэлтгэж иднэ. Сармис болон сонгиноо хэрчиж, тосонд хуурна. Дээрээс нь 100 гр буцалгасан шош болон 2 цайны халбага ногоотой шөл хийнэ. 5-6 минут байлгана. Дараа нь хөшиглөсөн лооль болон чинжүүгээ хийгээрэй. Мөн дүпү хийж, 2-3 минут хуурна.
Оройн хоол - 2 ширхэг чинжүү, шарсан эрдэнэшиш эсвэл лооль, жигнэсэн бор будаа иднэ.
Хоёр дахь өдөр:
Өглөөний цай - 150 гр үр тариаг 150 гр цэвэр тарагтай хольж иднэ.
Өдрийн хоол - Эрдэнэшишийг хэрчсэн лооль болон сонгинотой холино. Дээрээс нь оливийн тос болон жүржийн шүүс, 3 ширхэг хушга хийж идээрэй.
Оройн хоол - Бор будааг 15 минут жигнэнэ. Тос, сармис, перец болон татсан үхрийн махаа 5 минут хуурч болгоно. Дээрээс нь бор будаагаа хийнэ.
Гурав дахь өдөр:
Өглөөний цай - 1/2 аяга шинэ сүүн дээр үр тариа хийж, ууна.
Өдрийн хоол - Нухсан лууван дээр ногоон навч тавьж, дээрээс нь жүржийн шүүс хийж өгнө. Үүнийгээ 1-2 зүсэм талхан дээр тавьж иднэ.
Оройн хоол - 3 ширхэг лоолийг нэг цайны халбага оливийн тос болон сармистай 3-5 минутын турш буцалгана. Дараа нь 5 цайны халбага сэвэг зарам /lentil/ болон 2 аяга ногоотой шөл хийж, 10 минут байлгана. Дараа нь давсаар амтлаарай.
3
"Amazon" биеийн хэлбэр
Махлаг биетэй эмэгтэйчүүд дараах хоол хүнсийг идвэл тохиромжтой. Үүнд:
- Ногоон салат
- Цацагт хяруулын мах болон тахианы мах
- Гоймон
- Хүнсний салат
Баримтлах ёстой хоолны дэглэм
Эхний өдөр:
Өглөөний цай - Шинэ ногооны салат, жимсний хамт иднэ.
Өдрийн хоол - Ногоотой шөлийг нимбэгний шүүс, нэг хоолны халбага цагаан цуу болон гичтэй холино. 2 цайны халбага тос хийнэ. Шпагетти идэхдээ хэрэглэж болно.
Оройн хоол - 250 гр цацагт хяруулын махыг ялз болгоно. Луувангийн салатаар хачирлаж идээрэй.
Хоёр дахь өдөр:
Өглөөний цай - Нэг аяга ус ууж, 150 гр өөх тосны агууламжгүй гэрийн бяслаг иднэ.
Өдрийн хоол - Лууван, сонгино болон хүрэн манжингийн салат, 2 ширхэг киви жимс иднэ.
Оройн хоол - 150 гр тахианы махны тусламжтай тахианы шөл хийж ууна. Цагаан будаа, лууван, сармис зэргийг ашиглаарай.
Гурав дахь өдөр:
Өглөөний цай - 200 гр өөх тос багатай гэрийн бяслаг болон шанцай иднэ.
Өдрийн хоол - Лууван, хүрэн манжин болон чинжүүний салат, 100 усан үзмийн хамт иднэ.
Оройн хоол - Сонгино, лооль болон 2 ширхэг чинжүүг хэрчиж, хайруулын тавган хийгээд, 5 минут хуурна. Ногоотой шөлнөөс бага зэргийг хийж, 5 минут хэртэй байлгана. Дээрээс нь 50 гр шпагетти хийнэ.