Долоо хоногийн турш өдөр бүр секс хийвэл бидний биед юу болох вэ?

Өнөөдөр бид та бүхэндээ Жессика гэх эмэгтэйн сексийн амьдралд гарсан өөрчлөлтийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь сексийн харилцаанд идэвхигүй байдаг хүмүүсийн хувьд хэрэгтэй мэдээлэл байх болов уу гэж бодож байна. Түүний хувьд 7 хоногийн турш өдөр бүр секс хийж, үр дүнд нь бие физиологи болон сэтгэл санааны хувьд хэрхэн өөрчлөгдөхийг харахыг хүсчээ. Ингээд хамтдаа түүний хувийн блогтоо бичсэн зүйлийг элдэв нэмэлт хачиргүйгээр уншицгаая. 

Долоо хоногийн турш өдөр бүр секс хийвэл бидний биед юу болох вэ?

1 Даваа гараг

Эхлээд би та бүхэнд өөрийн шинэ найз залуу Мариог танилцуулах хэрэгтэй байх. Тэр бол эршүүд төрхтэй, халуухан залуу юм. Түүнтэй танилцаад удаагүй байгаа ч гэлээ, би найз залуугаа өөрийн сексийн амьдралыг өөрчлөх 7 хоногийн туршилтандаа оролцуулахыг хүссэн юм. 

Эхний өдөр тэр намайг театрт жүжиг үзье гэж урьлаа. Би ч мэдээж дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Танхимд орж ирээд, жүжиг үзэж байх дундуур надад хачирхалтай санаа төрсөн нь гараа шууд түүний өмд рүү явуулах байлаа. Би хийж байгаа зүйлдээ эргэлзэж байсан ч, гараа шууд л түүний өмд рүү явуулсан. Түүнд энэ үйлдэл их таалагдсан бололтой. Надад "ариун цэврийн өрөө орцгооё?" гэж хэлэх нь тэр... Бид ариун цэврийн өрөөнд богино хугацаанд хүсэл тачаалаа дарж, эргээд танхимд орж ирлээ. Аз болоход биднийг ариун цэврийн өрөөнд секс хийж байхад хэн ч орж ирээгүйд баярлах хэрэгтэй байх. 

Даваа гараг

2 Мягмар гараг

Өглөө сэрмэгц надад секс хийх хүсэл төрлөө. Үүнд өчигдөр театрт болсон зүйл нөлөөлсөн бололтой. Үүнийг мэдсэн гэлтэй Марио гал тогооны өрөөнөөс хүрч ирж, бид хамтдаа миний орон дээр гайхалтай секс хийв. Тэр эхлээд миний биеийг тосолж, зөөлөн иллэг хийж өгч байгаад, дараа нь илж таалсан. Дараа нь юу болсныг хэлэх нь илүүц биз ээ. 

Мягмар гараг

3 Лхагва гараг

Цонхоор нарны гэрэл тусч, шинэ өдөр айлчлан ирлээ. Би сэрэх үед Марио унтаж байв. Тэр надад яагаад ч юм халуухан харагдаж байлаа. Би юу хийх гээд байгаагаа сайн мэдэхгүй байсан ч, Мариод гэнэтийн бэлэг барихаар шийдэж, түүнд орал секс хийж өгөхийг хүсэв. 

Түүнд энэ маш их таалагдсан нь ажил руугаа явахдаа нүүрэндээ чин сэтгэлээсээ инээмсэглэл тодруулж байгаагаас харагдаж байлаа. Дараа нь намайг ажил дээрээ байх үед Мариогоос дуудлага ирж, бид нүүр нүүрээ харж, видео дуудлага хийв. Манай өрөөнд хэн ч байгаагүй учраас би түүнтэй утсаар секс хийхийг хүслээ. Тэр ч зөвшөөрөв. Түүний хоолой намайг галзууруулах дөхөж байсан учраас би өөрийгөө хорьж, чадалгүй гар хангалга хийсэн. Үнэхээр гайхалтай байсан шүү.

Лхагва гараг

4 Пүрэв гараг

Өнөөдөр Марио гадаад руу ажлын шугамаар явахаар болов. "Өдөр бүр секс хийх өнөөх туршилт маань яах болж байна?" гэж бодож байсан ч, би ойролцоох насанд хүрэгчдийн дэлгүүрээс хиймэл бэлэг эрхтэн худалдаж авахаар шийдэв. Төлөвлөгөө ёсоор би заавал секс хийх ёстой шүү дээ. Тиймээс аргагүйн эрхэнд энэ аргыг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд надад өөр залуутай энгэр зөрүүлж, үнэ цэнээ үгүй хийх хүсэл огтхон ч төрөхгүй байв. Юу гээч, үр дүнд нь би гайхалтай таашаалыг мэдэрсэн.

Пүрэв гараг

5 Баасан гараг

Намайг ажил дээрээ байх үед гэнэт ажлын өрөөний хаалга онгойж, Марио ороод ирэх нь тэр... Миний залуу надад гэнэтийн бэлэг барина гэж хэн санах билээ. Гэвч тэр намайг шууд ширээн дээр маань гаргаж, хоёр гарыг минь хүлж, илэн таалав. Энэ үйлдэл нь мэдээж хэрэг надад маш их таалагдсан. Аз болоход өрөөнд маань өөр хэн нэгэн орж ирээгүй бөгөөд орж ирсэн ч, хамаагүй гэж би бодож байснаа нуугаад яахав. 

Баасан гараг

6 Бямба гараг

Бид амралтын өдрүүдээр өвөрмөц байдлаар секс хийхийг зорьсон бөгөөд тэр эхлээд миний хүзүүн дээр зөөлөн үнсэж, дараа нь хувцсыг маань тайлсан. Тэр мөчөөс хойш бид амралтын эхний өдрийг сексэнд умбаж өнгөрүүлсэн гэж хэлж болно. 

Бямба гараг

7 Ням гараг

Ням гарагт бид зурагтаар онц сонирхолтой кино үзэхийг хүслээ. Кино үзэж байх дундуур надад яагаад ч юм, Марио намайг энхрийлээсэй гэх хүсэл нууцхан төрж байлаа. Тэр ч миний ингэж хүсч байгааг мэдсэн гэлтэй уруул дээр минь зөөлөн үнсэж, бид гайхалтай секс хийх өрнөлөө амжилттай тавив. Дараа нь мэдээж юу болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. 

Үр дүнд нь би дараах зүйлсийг ойлгож авав. Үүнд:

  • Сексийг илүү сонирхолтой байдлаар хийх тусам хосууд бие биерүүгээ улам татагддаг. Яг л адал явдалтай киноны дараагийн ангийг тэсч ядан хүлээж байгаа гэлтэй.
  • 7 хоногийн турш сексийн амьдралдаа идэвхитэй хандсанаар эрч хүч, урам зориг, цог жавхаагаар дүүрэн болно.
  • Урьд өмнө амархан стресстэж, бухимддаг байсан бол, одоо тийм мэдрэмжийг дахин мэдрэхгүй.
  • Өөртөө илүү анхаарч, хайртай хүндээ гоё, сайхан харагдахыг хичээнэ. Үүнийг дагаад гадаад төрх, хувцаслалтандаа хүртэл давхар анхаарч, улмаар олон нийтийн дунд байр суурь тань дээшлэх болно.
  • Сэтгэл санаа өөдрөг болж, амьдралыг гэгээлгээр харна. 
  • Сексийн үнэ цэнийг ойлгож эхэлнэ.

Ням гараг

Хүн хүний аливаа зүйлд хандах хандлага харилцан адилгүй байдаг билээ. Тиймээс та өөрийн бодлоор үнэлж, дүгнэх биз ээ. Дээрх Жессика гэх бүсгүйн хувьд сексийн амьдралаа өөрчлөхийг хүсч, зоримог алхам хийсэн нь таалагдлаа. Үр дүнд нь тэр олон зүйлийг ойлгож авчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()