Үл мэдэгдэх амьтны зулзагыг аварч, тэжээсэн залуу удаан хайсан хариултаа олжээ

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд олон төрлийн зэрлэг амьтдыг гэрийн тэжээвэр болгож өөрчилсөн. Орчин үед муур, нохой зэрэг түгээмэл тэжээвэр амьтдаас гадна булга, үнэг, хилэнц гэх мэт санаанд оромгүй амьтдыг ч хүмүүс гэртээ тэжээх болсон. Тэгвэл АНУ-ын Флорида мужид амьдардаг Жефф Лонго гэх эр гэр лүүгээ алхаж явах замдаа халуун наранд зам дээр хэвтэх нэгэн хөөрхийлөлтэй жижиг амьтныг олж харжээ.

Үл мэдэгдэх амьтны зулзагыг аварч, тэжээсэн залуу удаан хайсан хариултаа олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ойр хавьд нь бяцxан амьтны эх харагдсангүйд Жефф түүнийг орхиод явж чадсангүй, гэртээ авч ирээд хуурай сүү найруулж угжин тэжээхээр шийдсэн байна.

Тэрээр уг амьтныг жирх юмуу хэрэмний гөлчгий байх гэж таамаглаж байв. Цахим орчинд тавьсан түүний зургийг харсан хүмүүс ч хариулт олж чадаагүй бөгөөд бяцхан амьтныг удаан тэсч чадахгүй гэцгээж байв.

Ийнхүү урьд нь ямар ч амьтан аварч үзээгүй Жефф дараагийн гурван сарын турш өөрийн олсон бяцxан амьтнаа өсгөж завгүй өнгөрүүлэв.

Бяцхан амьтан өдөр ирэх тусам өсч бойжиж, "амьтан төрхөндөө" орж байлаа.

Удалгүй нүдээ нээв.

Ингээд түүний аварсан амьтан олби оготно болж таарсан байна. Жефф түүнийг Biscuits /жигнэмэг/ хэмээн нэрийджээ. 

Ойд маш ховор тааралддаг энэхүү мэрэгч нь модноос мод дамжин "нисч" чаддаг. Маш аймхай бөгөөд аюул тулгарсан үед зүрх нь хаагдан үхэх тохиолдол их байдаг.

"Жигнэмэг" маань өөрийн гэсэн бяцхан гэртэй болов.

Амьтан тэжээх олон давуу талтай. Ганцаардал, сэтгэл гутралд автаад байгаа бол амьтан тэжээгээд үзээрэй. 

Тэжээвэр амьтад бол ''аз жаргалын үйлдвэр'' юм. Завгүй өдрийн дараа гэртээ ирээд хөөрхөн амьтан руугаа нэг харахад л тэр өдрийн стресс бухимдал ор мөргүй арилдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()