1
Нүүрээ цэвэрлэх
Та скраб хэрэглэж, нүүрнийхээ үхэжсэн арьсыг гуужуулан, нүүрний будгаа сайтар арилгаарай. Үүний дараа иллэгүүдээ хийж эхлэх бөгөөд нүүрээ гүн цэвэрлэсэн байх ёстой. Гэхдээ та скрабыг өдөр бүр хэрэглэхээс зайлсхийж, долоо хоног эсвэл 2 долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулж угаагаарай.
2
Нүүрээ бэлтгэх
Бидний танилцуулах иллэгийг хуурай арьсанд хийхэд тохиромжгүй. Иймд та арьсаа чийгшүүлж, урьдаар лосьон түрхээрэй. Хангалттай чийгшүүлж бэлэн болсон гэж үзвэл, иллэгээ эхлэх хэрэгтэй.
Ингээд иллэг хийх заавартай танилцъя.
1. Дух
Та духны голд, хоёр гарынхаа долоовор, дунд болон ядам хуруунуудыг нийлүүлж, хөндлөн байрлуулна. Хуруунуудаа сайтар дарж, 3 секунд байлгасны дараа, арьсыг татсан хэвээр хөмсгийг тойруулан, доош гүйлгэж, хүзүү хүртэл яваарай. Тус иллэг нь цусны эргэлтийг сайжруулж, дух орчмын үрчлээг арилгахад тустай.
2. Нүд
Хуруугаа нүдний дотор тал буюу ухархайнд байрлуулж, 3 секунд орчим хүчтэй дарна. Дараа нь хуруугаа нүдний гадна хэсэгт хүртэл аль болох хүчтэй татаж, доош буулган, хүзүүндээ хүргээрэй. Тус иллэг нь нүд болон зовхины арьсыг чангалж, үрчлээсийг бүдгэрүүлэх болно.
3. Ам болон эрүү
Хурууны өндгүүдээ эрүүний хоёр талд байрлуулж, 3 секунд байлгана. Дараа нь хуруунуудаа дотогш татаж, уруулан дээр авчирсны дараа 3 секунд байлгаад, буцааж эрүү рүү татаарай.
4. Амны хоёр хажуугийн үрчлээс
Амны хоёр хажуу талд үрчлээс үүсэх нь элбэг тохиолддог. Та хуруугаа амны ойролцоо буюу үрчлээс үүссэн хэсэгт байрлуулж, дээш татаж, нүдний ухархайд хүргэнэ. Тэндээс хоёр тийш салж, чихэнд хүрээд, доошилж, хүзүү рүү явуулна.
5. Хацар
Та эрүүний дээд хэсэг буюу уруулын доор хоёр хуруугаа байрлуулж, сайтар дарна. Хуруугаа дарсан чигээр нь эгц дээш явуулж, нүдний ухархайнд тулган, хоёр тийш нь салгаж, нүдний төгсгөл хүргээд доош буулгаж, хүзүүнд авчраарай. Ингэхдээ та хуруугаараа нүүрээ сайтар дарж байх ёстойг анхаар.
6. Зууван нүүр
Уруулын баруун болон зүүн доод хэсэгт 2 хуруугаа тавиарай. Дараа нь хуруугаа дээш явуулж, хамрын нуруунд хүрээд, нүдний ухархайгаар дайрч, чихний ирмэгт хүрмэгцээ доош хүзүү рүү явна. Энэ нь арьсыг чангалах хамгийн үр дүнтэй иллэгүүдийн нэг юм.
7. Арьсыг өргөж, татах
Та хуруунуудаа эрүүн доороо бариарай. 3 секунд хүчтэй дарсны дараа, хуруунуудаа дээш гүйлгэж, хацрын ясанд хүргээд, хажуу тийш чих рүү чиглүүлж, явуулна.
8. Эрүү
Эрүүний доор хуруунуудаа байрлуулж, нүүрний хоёр талаар дээш явж, чихэнд хүрээрэй. Энэ нь эрүүний арьсыг татаж, чангалах бөгөөд нүүрний бүтцийг зөв болоход тусална.
9. Арьсыг чангалах
3 хуруугаа хацрын ясан дээр тавьж, чих рүү гүйлгэнэ. Ингэхдээ мөн л хуруугаараа арьсаа хүчтэй татах ёстой. Эс бөгөөс иллэг үр дүнгээ өгөхгүй аж.
10. Давхар эрүү
Хацрын ясан дээр алгаа байрлуулж, доош гүйлгэж, давхар эрүүгээр дамжин, хүзүүнд хүрнэ. Гол нь давхар эрүүнд ач холбогдол өгөх хэрэгтэй бөгөөд энэхүү иллэгээ хийхдээ толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгаарай.
11. Духны үрчлээс
Та хуруугаа хөмсөгний дээд хэсэгт байрлуулж, зиг заг хэлбэрээр хажуу тийш явуулж, иллэг хийгээрэй.
Эдгээр иллэгийг өдөрт 3 удаа давтаж хийхэд хангалттай бөгөөд арьс чангарч, таныг 10 насаар залуу харагдуулах болно. Мөн та дээрх иллэгүүдийг өөрт тухтай санагдаж байгаа, аль ч хуруугаар хийж болох юм.
Та бүхэндээ Японы үрчлээс арилгах иллэгүүдийн бичлэгийг хүргэж байна. Энэхүү бичлэгийг үзэж, иллэгээ дүрэм ёсны дагуу хийж сураарай.