Бидний шүршүүрт орохдоо гаргадаг 6 алдаа

Бид ариун цэврээ сахих үүднээс шүршүүрт ордог. Гэвч ийн шүршүүрт орохдоо, зөв буруу орж байгаагаа огтхон ч мэдэхгүйгээр эрүүл мэндээ хохироох нь бий. Иймд бид та бүхэндээ, шүршүүрт орохдоо зайлшгүй мэдэж байвал зохих 6 алдааг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар та хойшдоо дахин алдаа гаргахгүй юм.

Бидний шүршүүрт орохдоо гаргадаг 6 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэтэрхий халуун усанд орох

Халуун ус нь арьсны чийглэг байдлыг үгүй хийж, хуурайшуулах, арьсны давхаргыг гэмтээхэд хүргэдэг. Түүнчлэн дараах хоёр сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, арьсыг эмзэг болгож, нян болон хортой бодис биед нэвтрэх үндэс болдог. Хоёрдугаарт, цусны урсгалыг нэмэгдүүлдэг аж. Ингэснээр үр дүнд нь арьсан дээр тууралт гарч, хуурайших, өвчлөх шинж тэмдгүүд илрэх нь бий.

Хэтэрхий халуун усанд орох

2 Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох

Халуун шүршүүрт орж байгаа нөхцөлд хэт удаан орох нь арьсыг хуурайшуулдаг сөрөг нөлөөтэй. Мөн арьсан дээр тууралт гаргаж, загатнуулдаг. Иймд та 10 минутаас ихгүй хугацаанд халуун шүршүүрт ороход болох юм. 

Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох

3 Хөөсөрдөг саван хэрэглэх

Орчин үеийн угаалгын нунтагны найрлаганд өнгөц идэвхтэй бодис агуулагддаг болсон. Энэ нь өөх тосны молекулуудыг усны молекулиудаас сэргийлэх үүрэгтэй юм. Нэг ёсондоо таны шүршүүрт орохдоо хэрэглэдэг биеийн саван хэт их хөөсөрдөг бол, их хэмжээний өнгөц идэвхтэй бодис агуулдаг гэж ойлгож болох аж. Биеийн саван илүү их хөөсрөх тусам арьсны өөхлөг давхаргыг устгадаг. Улмаар арьсыг хуурайшуулж, бэржгэр болгодог байна. 

Хэрвээ та нянгийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх эмчийн заавар зөвлөгөөгүй бол, өдөр тутам хөөсөрдөг биеийн саван хэрэглэсний хэрэггүй болохыг анхаарна уу.

Хөөсөрдөг саван хэрэглэх

4 Хуучирсан бие угаагч пролон ашиглах

Хуучирсан пролон, алчуур хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Чийгтэй алчуур болон пролон нь нян болон хөгц үүсэх үндэс болдог байна. Иймд пролоныг 4 долоо хоногоос хэтрүүлэлгүй хэрэглэх ёстой аж. 

Оронд нь үслэг алчуур, эсвэл жижиг хэмжээний хуруугүй бээлий хэрэглээрэй. 

Мөн шүршүүрт орохдоо алчуур ашигласан бол, хатааж байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хуучирсан бие угаагч пролон ашиглах

5 Хэт хүчтэй биеэ арчих

Арьсаа угаахаас илүү хуурайшуулахгүй байхдаа анхаарах нь чухал юм. Шүршүүрт орсны дараа биеэ арчихдаа хуурай болтол нь арчиж болохгүй бөгөөд бага зэрэг чийгтэй байлгах хэрэгтэй. Харин дараа нь өөртөө тохирсон тос, эсвэл сүүн шингэн түрхэж, арьсаа чийгшүүлээрэй. Ингэснээр таны арьс илүү торгомсог, эрүүл болох болно. 

Хэт хүчтэй биеэ арчих

6 Үсээ тогтмол угаах

Шүршүүрт орох бүртээ үсээ угаах нь тийм ч зөв зүйл биш юм. Тогтмол үсээ угаах нь гадны хүчин зүйлээс үсийг гэмтэхээс хамгаалж байдаг тослог чанарыг үгүй хийгээд зогсохгүй, тосны булчирхайг гэмтээдэг байна. Улмаар үс амархан бохирддог аж. 

Үсээ тогтмол угаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()