“Сүү аваарай” гэж хашгирдаг байсан хүмүүс хаачив?

2017-05-09, 11:35
21,518
“Сүү аваарай” гэж хашгирдаг байсан хүмүүс хаачив?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Манай нэг ах байдаг юм. Ер нь бол хөрөнгө талдаа нилээд их хөрөнгөтэй, үүнийгээ босгосон нууц нь хөдөлмөр гэж би хэлнэ. Тэр ах нэг удаа:

- Дөлгөөнөө ах нь бодсон. Энэ хоёр хүүхдэдээ юу өгөх вэ? гэж. Тэгээд эд хөрөнгө бол өвлөгдөх нь ойлгомжтой. Сайн сургуульд сургаж, мундаг боловсролтой болох нь ойлгомжтой. Тэгээд удаан бодож бодож, аан би ерөөсөө хүүхдүүдээ өглөө эрт босгож сургах ёстой юм байна. Энэ л миний хүүхдүүдэд ирэх хөрөнгө. Тэд өглөө эрт босно гэдэг нь олон ажил амжуулж, хүмүүсийг хийхээс өмнө амжиж хийж, хариуцлагтай байж, эрт унтаж эрүүл мэндээ хүртэл хамгаалах юм байна гэж бодсон гэв. Энэ бол үнэхээр зөв бодол гэж бодож байна. Манай гэр бүл ч гэсэн өглөө эрт 06:00 босдог. Сүүлийн үед намайг нэг зүйл үнэхээр бухимдуулж байна. Хүүхэд байхад өглөө эрт 06:00 цагт сүү аваарай сүү аваарай гэх хүмүүс хаавчив? Сүү байтугай онгорхой нэг ч газар алга. Сайхан өглөөний цай уучих кафе, хоолны газар, эмийн сан, өглөөний сонин унших ч тохитой газар.

Гүэ байгаа л даа байгаа. Гэхдээ би 11-р хороололд амьдардаг байж хэзээ ч өглөө эрт зайсангийн "Томс" орохгүй. Эдийн засаг хямраад л байна. Орлого муудаад байна гээд л гоншигноод лам бөө, Фэнг Шүй гэж байхаар өөрийнхөө ажиллуулж байгаа газраа өглөө эрт нээлдээ. Хүн орж ирэхгүй байвал цэвэрлэгээгээ хий л дээ. Хүнд мөнгө өгч байхаар өөрөө жорлонгоо угаа. Өөрөө ширээгээ арч. Өөрөө аягаа угаа. Эсвэл тооцоогоо хий. Хэзээ нэгэн өдөр өглөө эрт хүмүүс орж ирдэг болно. Тэгээд л орой юу ч болоогүй байхад хаана. Хүмүүсийг ид ажлаа хийж байхад нь дэлгүүрээ ажиллуулчаад, хүмүүсийг яг завтай өглөө эрт эсвэл ажлаа тарсөн үед нь дэлгүүрээ хаачаад хэзээ нь ашиг орлого олох гээд байгаа юм.

Тэгчээд л арцаар утаад л, хажуу лангууруугаа янз бүрийн тарнитай шороо цацаж байгаадаа та өөрөөсөө ичих хэрэгтэй. Улс орон цэцэглэн хөгжих, ашиг орлого олох чинь маш амархан. Зүгээр л эрт онгойж орой хаа. Солонгост очоод үз, Хятад улсад очоод үз. Японд очоод үз. АНУ-д амьдраад хар! Хятадын дэлгүүрүүд бүгд өглөө 07:00 цагт онгойно. Бээжин өглөө 06:00 цагт зам нь түгжирдэг. Японы метрод өглөө 05:40 хүн нь багтахаа больдог. Жишээлбэл та нэг цайны газрыг сарын 800,000 түрээслэдэг байлаа гэж бодъёо. Хоногт 24 цаг байдаг. Тэгээр та уг газраа цагийн 1,110₮ -өөр түрээслэдэг. Танайх өглөө 10:30 гэж онгойдог байлаа гэж бодъё. Орой та 18:30 гээд хаана. Та 8 цаг ажиллаад л үлдсэн 16 цагийг нь дэмий хаяж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хоногийн 17,760₮ дэмий хаяж сарын дараа 532,800₮ өө зүгээр л хаяж байгаа хэрэг.

Тэгээд та зөвхөн 800,000₮-ний түрээсийнхээ 267,000₮ өөр л уг ажлын байраа ашиглаж байна гээд боддоо. Тэгээд таны ажиллаж байгаа ажлын 8 цаг чинь дандаа хүмүүсийн ажил дээрээ байх үе чинь таараад байгаа болхоор таны ажилуулж байгаа газар амжилттай ажиллах юм шиг байна уу? Энд нээх лам бөө, фэнг Шүй гээд гээд философлоод байх юм байхгүй. Ядаж та өглөөний 10:30 биш 07:00 цагт онгойгоод, орой 23:00 цаг гээд хаачих л даа. Орлого чинь шууд 40%-аар нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Жаахан эрт босч наймаа хийе. Энэ банкууд байна. Та нарын Солонго рестораны 24 цагийн Голомт банкаар үйлчлүүлж үзсэн л биз дээ? Замын цаана нь Хаан, ХХБ гээд л зөндөө газрууд байгаа. Орой 20 цагт хаана. Гэтэл Голомтод нэг гүйлгээ хийх гээд очерлохоор бараг хамгийн багадаа 60 хүний дараа...

Хэрэглээ байхад үйлчилгээгээ нэмэгдүүлэх нь уг нь зах зээлийн хууль баймаар юм. Эцэст нь ерөнхийлөгчийн сонгуульд Женко дэвшинэ үү, Энхболд дэвшинэ үү чамд ямар ч хамаагүй байхгүй. Өөрт таалагдаж байгаа сонголтоо хийгээд олон долоон юм ярилгүй өмнөх ажлаа сайн хий. Тэгээд таны өр ширний олон асуудал шийдэгдэнэ. Бас та нэг ч гэсэн шейр хийчихвэл ядаж нэг газар ч гэсэн эрт онгойдог болох ч юм билүү? Энэ эдийн засгийн хямралаас гаргах гээд зүтгээд байгаа УИХ-ыг гишүүд ядаж энэ ажлын цагаа сайхан зөв хуульчлаачээ. Хүмүүсийн чинь амралт ихдээд байна!

Эх сурвалж: https://www.facebook.com/erdenebileg.dulguun.9

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()