Биеийнхээ хорт бодисыг гадагшлуулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Хүний бие бол зогсолтгүй ажилладаг механизм билээ. Харин бид энэ механизмаа хэзээ ч зэвэрч муудахгүй материалаар хийсэн мэт амьдарч, хордуулж байдаг. Дотор эрхтнүүд маань эдгээр хорыг шүүж биднийг эрүүл саруул, урт удаан амьдруулахаар зогсоо зайгүй ажилладаг ч нэг л өдөр ачааллаа дийлэхээ болин эвдэрдэг. Үүнээс өмнө өөрийнхөө биенд туслаж, байгалийн гаралтай хоол хүнсээр хороо гадагшлуулж, гэдсээ цэвэрлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танд хэлж өгье. 

Биеийнхээ хорт бодисыг гадагшлуулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бие дэх хорт бодис ихэссэнийг илтгэх шинж тэмдгүүд:

Хүний биеийн ихэнх хор нарийн, бүдүүн гэдсэнд хуралддаг. Тиймээс биеэ хоргүйжүүлэхийн тулд юун түрүүнд хоол боловсруулах замаа цэвэрлэх хэрэгтэй. Бие хороор дүүрсэн үед, хоол хүнснээс амархан харшлах, амнаас өмхий үнэр гарах, дархлаа муудаж амархан ханиад томуу тусах, сэтгэл санаа тайван биш, ойр ойрхон бие засах, гэдэс дүүрч хий гарах, арьс энд тэнд улайж харшлах зэрэг шинж илэрдэг. Энэ үед туулгах болон цөсний шүүрлийг нэмэгдүүлэх чанарын хүнс (оливийн тос, цитрусын төрлийн жимснүүд, эслэг агуулсан хүнс, шинэхэн хүнсний ногоо, бүх төрлийн жимс), шээс хөөх хүнс (Мариголд, сонгино, гич, ногоон цай, алим, багваахай цэцэг, парсли, зөгийн бал, өргөст хэмх) хэрэглэх хэрэгтэй. Эдгээрийг хэрэглэхийн хажуугаар дасгал хөдлгөөнөөр хичээллэж, архи, тамхи хэрэглэхгүй байх нь биеийг хорноос хурдан салгахад тустай. Эдгээр хүнснээс зөвхөн өөрт хэрэгтэй витаминыг авахын тулд шүүсийг нь шахаж уух нь хамгийн зөв аргад тооцогддог. Ингэснээр хүний биед амархан шингэж, үйлчилгээг нь хурдан харах боломжтой. 

Бие дэх хорт бодис ихэссэнийг илтгэх шинж тэмдгүүд:

1 Цагаан будаагаар биеэ цэвэрлэх

Цагаан будааг 2-3 удаа сайтар угаасны дараа өөрийн идэх хэмжээгээр жижиг саванд хийж, будаан дээрээ ус хийж таглаад хөргөгчинд 1 хонуулна. Маргааш нь будаагаа шүүж аваад 5 минут бага зэрэг усанд чанаж болгоод иднэ. Ингэхдээ өглөөний 7:30-аас өмнө идвэл дотор гэдэс хамгийн сайн  цэвэрлэгддэг. 

Цагаан будаагаар биеэ цэвэрлэх

2 Цайгаар гэдсээ цэвэрлэх

Цайг та өдрийн аль цагт ч ууж болно. Гэхдээ цайндаа элсэн чихэр болон ямар нэг өөр зүйл нэмж болохгүй. Мөн 1 аяга сайхан цай хүнд 1 аяга кофетой тэнцэхүйц энерги өгдөг учир каффейн агуулсан хүнснээсээ татгалзаарай. Хамгийн сайн бие цэвэрлэдэг цай бол: Балжингарам (chamomile), Розмари (rosemary), Лавендер цэцгийн болон ногоон цай байдаг. 

Цайгаар гэдсээ цэвэрлэх

3 Мацаг барих

7 хоногт 24-36 цагийн турш юу ч идэлгүй мацаг барих хэрэгтэй. Ингэснээр таны хоол боловсруулалт сайжирч, биеийн жин буурч, ходоодны зовиур арилдаг. Энэ үед та бохь зажилж ямар нэг зүл идэж болохгүй зөвхөн ус л ууна. Хэрэв үнэхээр их өлсөх эсвэл дотор муухайрвал, аягатай усандаа 1 халбага элсэн чихэр хийж ууна. Мацагаа тайлахдаа дээр заасан аргаар болгосон будаа идсэний дараа энгийн хөнгөн хоол идэж болно. 

Мацаг барих

4 Хүрэн манжингийн шүүсээр гэдсээ цэвэрлэх

Ийм шүүс бэлтгэхэд танд 1 кг хүрэн манжин 2 литр ус хэрэг болно. 1кг манжингаа сайтар угаагаад үрж жижиглэнэ. Жижиглэсэн манжин дээрээ халуун бүлээн ус хийж, өрөөний темпратурт 1 цаг байлгана. Дараа нь манжингаа шүүж, шүүсээ уухад бэлэн болно. Энэ шүүс нь нарийн, бүдүүн гэдэсний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, цөсний үйл ажиллагааг дэмждэг. 

Хүрэн манжингийн шүүсээр гэдсээ цэвэрлэх

5 Ваннтай усны эмчилгээ

Биеийн арьсны нүх сүвээр хорт бодисууд хөлстэй хамт гадагшилж байдаг. Эдгэээрийг арилгах хамгийн шилдэг арга бол ваннтай усанд орох. Мөн ваннанд хэвтэх нь хүний биеийг тайвшруулж, арьсны эсүүдийг нөхөн сэргээх хамгийн энгийн арга билээ. Хэрвээ та зүрх судасны өвчтэй эсвэл өндөр даралттай бол удаан хугацаагаар халуун усанд хэвтэж болохгүй. 

Ваннтай усны эмчилгээ

6 Зэрлэг жимсгэний шүүс

Ингэхийн тулд өөрийн хамгийн дуртай жимснээсээ 500 граммыг сонгож, дээрээс нь 100 грамм элсэн чихэр цацаад хөргөгчинд 5 цаг амраана. Ингээд ялгарсан шүүснээс өөрийн хүссэн хэмжээгээр 100 грамм устай холин өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. 

Зэрлэг жимсгэний шүүс

7 Цитрусын төрлийн жимсний шүүсээр бүтэн биеэ цэвэрлэх

2 литр цэвэршүүлсэн усан дээр 1 литр дөнгөж шахсан бэрсүүт жүржийн эсвэл жүржийн шүүс, 300 мл нимбэгний шүүс  нэмж хутгана. Бэлтгэсэн жүүснээсээ өглөө 200 мл буюу нэг аягыг ууна. Үүнээс хойш бэлтгэсэн жүүсээ дуустал нь 45 минут тутамд тал аягыг ууна. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хэрэглэвэл зохимжтой. 

Цитрусын төрлийн жимсний шүүсээр бүтэн биеэ цэвэрлэх

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()