Та өөрийгөө ямар хүн болохыг мэдэж аваарай! /Сонжоо/

Та бүхэндээ ажлын эхний өдрийн мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ нэгэн сонирхолтой сонжоог бэлтгэн хүргэж байгаадаа таатай байна. Зурагт харагдах энэхүү хэлбэрүүдээс нэгийг нь сонгож, өөрийнхөө давуу талыг мэдэх боломжтой. Та өөрийгөө ямар хүчирхэг, бусдаас юугаараа илүү болохоо ойлгож, шинэ долоо хоногоо эрч хүчээр дүүрэн угтаарай. 

Та өөрийгөө ямар хүн болохыг мэдэж аваарай! /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Удирдагч

Та бусдыг удирдан чиглүүлж, аливааг зохион байгуулах чадвартай. Өөрийн бодолдоо үнэнч, тууштай бөгөөд хэнээс ч эмээлгүй хэлэх үг бүрээ хэлж чаддаг. 

Удирдагч

2 Уран бүтээлч

Та бол хариуцлагаа хүлээх чадвартай, өөртөө итгэлтэй, хувийн зохион байгуулалт сайтай нэгэн. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө аваад гарах авхаалжтай төдийгүй маш мэдрэмжтэй. Урлагийн салбарт амжилт олох магадлал өндөр бөгөөд хичээл зүтгэлийнхээ ачаар өөрийн мөрөөдөлд хүрч чадах болно.  

Уран бүтээлч

3 Зөөлөн, мэдрэмтгий

Олон зүйлсийг нэг дор амжуулах чадвартай. Маш мэдрэмтгий бөгөөд бусдаас хатуу үг сонсвол тэр даруй гомдох нь бий. Тэдэнд бусдын дэмжлэг, урмын үгс юу юунаас илүү хэрэг болдог. 

Зөөлөн, мэдрэмтгий

4 Шинжлэх ухаанч

Таны давуу тал бол аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар, түргэн сэтгэлгээ, тайван байдал зэрэг юм. Шийдвэр гаргахдаа удаан тунгааж, бүх боломжит хувилбаруудыг судалдаг бөгөөд энэ байдлаас нь улбаалж тэднийг "шинжлэх ухаанч" гэж нэрлэх нь бий.

Шинжлэх ухаанч

5 Зөв совинтой

Таны бусдаас ялгарах онцлог, хамгийн давуу чанар бол зөв совин юм. Төсөөлөн бодох чадвар маш сайн бөгөөд аливааг урьдаас таамаглан хэлэхдээ зөрүүлнэ гэж үгүй. Мөн өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, тууштай нэгэн. 

Зөв совинтой

6 Зохион бүтээгч

Өөртөө итгэл төгс, төсөөлөн бодох чадвар сайтай нь таны томоохон давуу тал юм. Хийнэ гэсэн зүйлээ заавал дуусгаж байж санаа нь амардаг бөгөөд хэзээ ч бууж өгөхгүй. Энэ зан чанар нь тэднийг амжилт өөд хөтөлж, алдар нэрийг хүртээх болно. 

Зохион бүтээгч

7 Сэтгэл хөдлөл ихтэй

Сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд амархан баярлаж, амархан гомддог. Заримдаа өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй буруу алхам хийх нь бий. Гэсэн хэдий ч тэднийг маш гэгээлэг, гэнэн хүмүүс гэж дүгнэж болно. Тэдний юу хүсч, бодож байгаа нь ил байдаг тул харилцахад амар байдаг. 

Сэтгэл хөдлөл ихтэй

8 Чиглүүлэгч

Та бол бусдыг чиглүүлж, замд нь оруулж өгөх онцгой чадвартай. Бусдыг хэрхэн өөртөө ажиллуулж, тэднийг ашиглах вэ гэдгийг тун ч сайн мэднэ. Тус чадварынхаа тусламжтайгаар амжилтанд хүрэх бөгөөд ямар ч нөхцөл байдалд орсон амархан аргыг нь олж, мултарч чаддаг юм.

Чиглүүлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()