1
Хүүхдийн сэтгэлийг хуваагдуулах
Таны хүүхэд түүх болон шинжлэх ухааны хичээлдээ илүү дуртай, тэдгээр хичээлээ голчлон хийх сонирхолтой байлаа гэж бодъё. Гэвч таны гэр бүлийнхэн хөгжимчид байгаад та хүүхдээ хөгжимчин болгох сонирхолтой. Тиймээс ч дуртай хичээлийг нь үл хүндэтгэн, дуу хөгжмийн хичээлийг албан шаардлагаар хийлгэж, шийтгээд байвал яах вэ? Энэ үед хүүхдийн сэтгэл санаа хоёрдож, юу хийх ёстойгоо мэдэхээ байна гэсэн үг юм. Тэгэхээр таны хүүхдээ шийтгэсэн шийтгэл талаар өнгөрч, хүүхдийнхээ итгэлийг алдаж буйгаас өөрцгүй хэрэг аж.
Иймд хүүхдэдээ заавал хийх ёстой хичээл болон завсраар нь өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг нь зааж өгч, сайтар ярилцаж байгаарай.
2
Хэн нэгний үгээр үг хийж, хүүхдээ шийтгэх
Та өөрөө дэргэд нь байж, нөхцөл байдлыг харсныхаа дараа хүүхдээ үнэхээр шийтгэх ёстой эсэхээ шийдэх хэрэгтэй. Гэтэл та болсон зүйлсийг нүдээр харж, чихээр сонсоогүй хэрнээ хэн нэгний танд хэлсэн зүйлээс болж, хүүхэдтэйгээ ярилцаж, юу болсныг асуугаагүй байж, шийтгэхээ урьтал болгож хэзээ ч болохгүй. Үнэхээр түүний буруу байсан ч, яг тухайн мөчид шийтгэхээс илүүтэй, болоод өнгөрсний дараа нөхөж шийтгэх нь утгагүй хэрэг билээ. Иймд шийтгэхээ урьтал болголгүй эхлээд сайтар ярилцах нь чухал юм.
3
Юмс бүхэн цаг хугацаатай байдаг
Хамгийн чухал нь цаг хугацааны хэмжүүр юм. Таны шийтгэл урт удаан, хүүхдийг залхаах хэмжээний их үглэлттэй байж болохгүй. Тухайн мөчид шийтгээд өнгөрсөн зүйлийг дараа дараагийн удаа дахин сөхөж, үглэсээр байвал, та өөрийнхөө үнэ цэнийг алдаж, хүүхэд шийтгэлд төдийлөн ач холбогдол өгөхөө болих юм. Эцэст нь хүүхэд хэзээ ч том хүн байж үзээгүй учир, та л хүүхдээ ойлгож, гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаан байлгахыг хичээгээрэй.